Канад улсын Ванкувер хотноо болж байгаа өвлийн XXI олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцож олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулан уралдлаа. Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн 78 тамирчнаас 74-т, Олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ 94 улсын тамирчдаас 86-д тус тус орлоо.