Эхлэл » 2009 » 12-р сар » 9 » Аваргуудын лиг
|
Аваргуудын лиг
Аваргуудын лиг (англ. UEFA Champions
League) нь жил бүр Европын Хөл бөмбөгийн холбооны (УЕФА) ивээл доор
зохион байгуулагддаг европын томоохон клубууд оролцдог. 1955 онд
Францын l'Equipe сониний редактор Габриэл Ано, Жан Ферран нар
Аваргуудын лигийг зохион байгуулахыг санаачилсан байна. Эхэндээ энэ
тэмцээнийг Европын аваргуудын цомын төлөө тэмцээн гэж нэрлэж байлаа.
Европын орнуудын үндэсний аварга болсон баг оролцдог журамтай байлаа.
Тэмцээнд ялагдсан баг хасагдах журамтай байв. 1992-1993 оны улиралд
UEFA тэмцээний журмыцг өөрчилж бүлэг болгон хувааж сугалаагаар
оролцуулах болжээ. Энэ үеэс хөл бөмбөгийн багуудын энэ тэмцээнийг
Аваргуудын лиг гэж нэрлэдэг болсон юм. Эхний хоёр улиралд (1992/1993 и
1993/1994) онд бүлгийн дөрвөлд 8 баг хуваагдаж тоглоод ялагч нь эцсийн
шатанд уулздаг байв. 1994/1995 оны сезонд бүлгийн тоо 2 дахин нэмэгдэж,
эндээс гарсан 8 баг хагас шигшээд хасагдах журмаар оролцдог болжээ.
1997 оны намраас бүлгийн тоо 6 болжээ. 1997/98 оны улирал эхлэхээс өмнө
UEFA клубын рейтингээр багуудыг оролцуулдаг болов. Ингэснээр нэг улсаас
хөл бөмбөгийн 4 баг оролцох эрхтэй болжээ.1999/2000 оны улирал эхлэхээс
өмнө бүх багуудыг 8 бүлэг болгон хувааж, дараа нь дөрвөлийн тоо 2 дахин
багасах журмаар явсаар хамгийн сүүлд хагас шигшээд орх багууд тунаж
үлджээ. Ийм хэлбэрээр 2004 он хүртэл тэмцээнийг явуулж байлаа.
2003/2004 оны улиралаас хоёр дахь бүлгийн үеээс татгалзажээ. 8 бүлэг
болсон багуудын тоглолтын дараа багууд хасагдах журмаар оролцдог болов.
Энэ цагаас хойш Аваргуудын лигийн тэмцээнийг явуулах журам
өөрчлөгдөөгүй байна. Өнөөдөр Аваргуудын лигт 3 үе шаттай. Тус бүртдээ 4
багтай 8 бүлэг. Үүнээс дараагийн шатанд нь эхний 2 баг ордог. Харин 3-р
байр эзэлсэн баг нь UEFA-ийн цомын төлөө 1/16 тоглолтод орох эрхтэй.
1/8 үеэс эхлээд тоглолт плей офф системээр явагддаг. Аваргуудын лигийн
сүүлийн тоглолт бол Европын хамгийн нэр хүндтэй, хамгийн сонирхолтой
тэмцээн. Иймээс аваргуудын лигийн эцсийн шатны тоглолтыг зохион
байгуулахыг Европын хотууд хүсдэг. Хамгийн сүүлийн тоглолтыг зохион
байгуулах хот 2 жилийн өмнөөс мэдүүлэгээ өгдөг. Үүний дагуу Европын хөл
бөмбөгийн холбооны шинжээчид тухайн хотын нөхцөл байдлыг судалдаг
байна. Нисэх онгоцны буудал, зочид буудлын үйлчилгээ, цэнгэлдэх
хүрээлэнгийн багтаамж, орчин гээд олон үзүүлэлтийг харгалзан аль хотод
тэмцээн зохион явуулахаа UEFA-ийн гүйцэтгэх хороо шийддэг. Хөл
бөмбөгийн тэмцээн эхлэхээс өмнө аваргуудын лигийн сүлд дуулалыг Их
Британий хатан хааны найрал хөгжмийн хамтлаг эгшиглүүлдэг. "Zadok the
Priest” гэдэг энэ дууг 18-р зууный үед Германы хөгжмийн зохиолч Георг
Фредерик Хандель бичсэн юм. Дуугн англи, герман, франц гээд 3 хэлээр
дуулдаг. Аваргуудын лиг бол европын хөл бөмбөгийн клубуудын аварга
шалгаруулах тэмцээн гэж нэрлэх тохиолдол ч бий. Испаний Мадрид хотын
"РЕАЛ” -9 удаа, Италийн "Милан” баг 7 удаа, Английн "Ливерпуль” 5 удаа,
Голландын "Аяска”,Германы "Бавар” баг тус бүр 4 удаа трүүлж байжээ.
Зөвлөлтийн болон оросын баг тамирчинд ялалт байгуулж түрүүлж байсангүй.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Урлаг Спорт |
Үзсэн: 1169 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|