Эхлэл » 2009 » 12-р сар » 24 » Хөлбөмбөгийн Челси багийн түүхээс
4:59 PM Хөлбөмбөгийн Челси багийн түүхээс |
Хөлбөмбөгийн Челси багийн түүхээс
Челси хөлбөмбөгийн баг 1905 оны 3 сарын 14 нд байгуулагджээ. Энэ
багийнханыг хүмүүс "хөх цэнхэрүүд”, "тэтгэвэрийнхэн”, "язгууртанууд”
гэж нэрлэх нь ч бий. Энэ баг Лондон хотын баруун өмнөд хэсэгт байдаг
"Стэмфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн үйл ажиллагаагаа
явуулдаг. Багийнхан челси гэдэг хотхоны нэрийг авсан байна. 1905 оны 5
сарын 29 нд Челси баг 2 р дивизионд оржээ. 1905 оны 9 сарын 2 нд
"Стокпорт Каунти” багийн эсрэг анхны тоглолтоо хийсэн байна. Эхний
тоглолтондоо "хөх цэнхэрүүд” 1:0 ийн харьцаагаар хожигдсон байна.
Гэхдээ дараа нь Ливерпуль багийг 4:0 ийн харьцаагаар ялжээ. Эхэндээ энэ
багийнхан өөр багийн тоглогчдийг багтаа авч байсан ч хэдхэн жилийн
дараа өөрийн гэсэн унаган тоглогчтой болжээ. 1915 онд "Челси” баг
Английн цомийн төлөө тэмцээний сүүлчийн шатанд оржээ.Гэвч 1950 оныг
хүртэл ямар ч ажилт гаргаагүй байна. 1954/1955 оны улиралд "Челси” баг
түүхэндээ анх удаа Английн хөлбөмбөгийн нэгдүгээр дивизионы аврага
болжээ. Энэ нь орчин үеийн премьер лигиэй эн тэнцэхээр тэмцээн байсан
юм. 1960 аад оны үед "Челси” баг гойд тоглолт үзүүлж хөгжөөн
дэмжигчидээ баярлуулаагүй юм. 1965 онд Лигийн цомын эзэн болж харин
1967 онд Английн цомын төлөө тэмцээнд үзүүрлэсэн байна. 1970 аад оны
үеэр "Челси” баг хүчтэй сайн тоглогчидтой болжээ. 1970 онд году "Челси”
баг Английн цомийн тэмцээнд "Лидс” багийг 2:1щ харьцаагаар хожиж аврага
болжээ. Дараа жил нь УЕФА ийн цомын эзэн болжээ. Үүний дараа удаан
хугацаагаар үргэлжилсэн уналтын үе тохиожээ. Багийн нэр хүнд буурч
дэлхийн тавцанд гарах нь бүү хэл эх орондоо ч амжилт гаргаагүй байна.
Багийн санхүүгийн байдал хүндэрч сайн гэсэн тоглогчид нь өөр баг руу
худалдагджээ. Энэ хугацаанд "Челси” баг хоёр ч удаа 2 р дивизион рүү
оржээ. "Челси” багт Кен Бейтс гарч ирэх хүртэл баг уналтын байдалтай
байлаа. Кен Бейтс "Челси” багийг нэг сая фунтээр тухайн үеийн
эзэмшигчдээс нь худалдан авсан байна. Эхэн үед түүний эсрэг байр
суурьтай хүн олон байсан ч 1980 оны сүүлээр багийн амжилт дээшилжээ.
Кен Бейтсийг эсэргүүцэж байсан хүмүүс түүнийг дэмжигчид болжээ. "Челси”
баг Премьер Лигт эргэн ирсэн байна. 1990 оны эхээр "Челси” баг жинхэнэ
элит гэсэн зиндаа руу эргэлт буцалтгүй орсон байна. Багийн менежер
Бобби Кэмбелл өөрийх тоглогчидынхоо нэр хүндийг өсгөж, багийнхаа
рейтингийг эхний дөрөвт багтаах болжээ. Гэтэл Английн хөлбөмбөгийн
клубуудыг УЕФА ийн удирдлагууд шийтгэжээ. Үүнээс болж "хөх цэнхэрүүд” УЕФА
ийн цомын тэмцээнд оролцоогүй байна. Жилийн дараа Кембелл албан
тушаалаа орхиж түүний орон зайг Ян Портерфилд эзэлсэн байна. Тэр
"язгууртануудыг” 1991 ээс 1992 онд өндөр байр суурьтай болоход нь
туслажээ. Гэвч дараагийн улиралын дундуур Портерфилд багийг орхин
явлаа. Түүнийг Дэвид Вебб орлож байв. "Челси” баг арай ядан 11 р
байранд оржээ. Улиралын сүүлээр "Челси” багт 35 настай Гленн Ходлл орж
ирлээ. Тэр өмнө нь Английн шигшээ багийн хагас хамгаалагч байсан юм.
Ходдлын хувьд эхний улиралд ялимгүй амжилтанд хүрчээ. "Челси” баг
Английн цомын финалд хүрсэн ч Манчестер багт 4:0 харьцаатай бут
цохигдсон байна. Гэвч "Юнайтед” баг тэр улиралд дубль хийснээр "”хөх
цэнхэрүүд” 1994/1995 оны улиралын Цомын төлөө тэмцээнд оролцсон юм. Тэд хагас финалд хүрсэн ч Сарагосын "Реалу” багт хожигджээ. "Челси”багт
дээд зэрэглэлийн хүчтэй тоглогчид бүрдсэн байв. 1995 онд дарга Кен
Бейтс, захирал Мэтью Хардинг нар Голландын "Сампдори” багаас домогт
тамирчин Рууд Гуллит, «Манчестер» багийн Марк Хьюз нарыг худалдан
авахад их хэмжээний мөнгө зарцуулсан байна. Гэвч "Челси” баг 1995/1996
онд улиралын тоглолтыг 11 р байранд орсоноор дуусгасан байна. Тоглогч
Ходдл багийг орхихоор өөр аргагүй байдалд оржээ. 1996/1997 оны
улиралд дасгалжуулагч Гуллит багийг Премьер лигийн 6 р байранд оруулна
гэж амлаж, Английн цомын эзэн болно гэж ам гарчээ. Гэвч багийн захирал
Мэть Хардинг онгоцны осолд орж хорвоог орхижээ. 1998 оны 2 р сард
Гуллитыг гэнэт халсан байна. "Челси” багт шинэ дасгалжуулагч иржээ. 33
настай Жанлука Виалли дасгалжуулагч болжээ. Виалли өөрийнхөө ажлыг аваад Цомын эзэн, Лигийн цомын ялагч болгожээ. 1998/1999 оны улиралд "Челси” баг 3 р байранд оржээ. 2000 онд Виалли "язгууртануудыг” Английн цомын эзэд болгожээ. Энэ үед "хөх цэнхэрүүд” олон үндэстэний баг болж чадсан байлаа. Италийн
хөлбөмбөгчин Зола, Голландын хаалгач Эд де Гуй, Нигерийн хамгаалагч
Селестин Бабаяро, Италийн хагас хамгаалагч Роберто ди Маттео, Францын
төвийн хагас хамгаалагч Франк Лебеф нар энэ багийн гишүүд болжээ. 2000
оны 9 сард Виалли халагдаж оронд нь италийн Клаудио Раньери ирсэн
байна. Раньери 2002 оны Английн цомын аврагын тэмцээн хүртэл тоглосон
байна. Энэ тоглолтод Лондоны Арсенал багийг хожиж чадаагүй юм. 2003 оны
6 сард Кен Бейтс 140 сая фунтээр "Челси” багийг Оросын тэрбумтан Роман
Абрамовичид зарсан байна. Роман Аркадьевич багийн бүх өрийг даржээ. 2003
онд "Челси” Аваргуудын лигийн хагас финалд орж шагналт байр эзэлсэн
байна. Абрамовичид ялагт байгуулдаг дасгалжуулагч хэрэгтэй байсан тул
Раньериг халжээ. Дараагийн улирад оросын олигарх "Манчестер” багаас
хамгийн авъяаслаг зохион байгуулагч Питер Кеньоныг урвуулан авсан
байна. "Челси” багийн дасгалжуулагчаар Аваргуудын лиг, УЕФА ийн цомийн
эзэн Жозе Моуриньог авсан байна. 2004/2005 оны урлирал "Челси”ийн түүхэнд хамгийн амжилттай нь болжээ. "Хөх
цэнхэрүүд” сүүлийн 50 жилд анх удаа Премьер-лигт ( 38 тоглолтод 95 оноо
авч) ялалт байгуулжээ. Үүнээс гадна Лигийн цомын тэмцээнд "Ливерпуль”
багийг хожсон байна. "Язгууртанууд” улиралын сүүлээр ивээн тэтгэгчээ
сольжээ. «Fly Emirates» ийн оронд дэлхийд танигдсан "Adidas”, "Samsung”
брэндтэй хамтран ажиллах болжээ. 50 саяын гэрээ английн хөлбөмбөгийн
түүхэнд хамгийн том нь болжээ. Миланб тавцан дээр түрээсээр тоглож
байсан Эрнан Креспо багтаа эргэж ирсэн байна. Шон Райт-Филлипс, Микаэль
Эссьен гээд ирээдүйтэй тоглогчид авсан байна. 2005/2006 оны улирал
амжилттай эхэлжээ. 2005 оны 8 сарын 7 нд "Коммьюнити Шилд” цомын
тэмцээний хүрээнд "Челси” баг "Арсенал” багийг хожсон байна. 2005 оны 9
сарын 23 гэхэд "Челси” баг тасралтгүй 7 ялалт байгуулжээ. "Челси” ийн
хаалганд нэг ч бөмбөг ороогүй байна. 2006/2007 оны улиралын өмнө
"Челси” багийнхан Европын цомын эзэн болох зорилт тавьжээ. Зорилгодоо
хүрэхийн тулд "Милан” баг Украины тамирчин Андрей Шевченког багтаа
авсан байна. Гэвч түүнийг авсан нь "Челси” багт тус болсонгүй.
"Язгууртанууд” өрсөлдөгч "Ливерпуль” багт ялагдажээ. Харин Английн
аврага шалгаруулах тэмцээнд "Манчестер Юнайтед” ялалт байгуулжээ. Энэ
улиралын турш Их Британий хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Абрамович,
Моуриньо нарын маргааны талаар мэдээлж байю. 2007 оны 9 сарын 20 нд
Жозе Моуриньо "Челси” багийн дасгалжуулагчийн албан тушаалаа орхижээ.
Багийн ажилд Абрамович хэтэрхий их оролцож байна гэж Моуриньо
мэдэгджээ. Жишээ нь Украины хөл бөмбөгчин Андрей Шевченког Абрамович
дур мэдэн авсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Урлаг Спорт |
Үзсэн: 1267 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|