Пүрэв, 2024-11-28, 7:46 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 15
Гийчин 15
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 30 » Хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед" клуб
0:36 AM
Хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед" клуб
http://g.imagehost.org/0426/manchester-united-the-album-2007.jpg
Английн хамгийн их алдартай хөл бөмбөгийн баг бол «Манчестер Юнайтед» юм. Энэ багийг шүтэн бишрэгчид нь "Улаан чөтгөрүүд” гэж нэрлэж иржээ.
Клубын түүх 1878 оноос эхэлдэг. Их Британий Ланкашир, Йоркширийн төмөр замын ажилчид Newton Heath Manchester ажилчдын дүүрэгт «Ньютон Хит» (Newton Heath LYR / Lancashire & Yorkshire Railway). Гэдэг хөл бөмбөгийн баг байгуулжээ. Тэд хамгийн анхны хөл бөмбөгийн тэмцээнээ төмөр замчдын өөр багийн эсрэг North Road цэнгэлдэх хүрээлэнд хийсэн байна. 1890 оноос энэ багийн нэр төмөр замчидын нэрээс салж «L&YR» гэдэг нэр нь алга болжээ. 1893 онд тус клубын төв байр Клейтон руу нүүсэн байна. Химийн үйлвэрийн хажууд байсан тул бэлтгэх хийдэг талбай нь байнга хар утаанд автаг байжээ. 1902 онд тус клуб дампууралын ирмэг дээр ирсэн байна. Энэ хүнд үед бизнесмэн Жон Дэвис клбын өрийг төлж аварчээ. 1902 оны 4 сарын 28-нд «Ньютон» клубийг нэриийг шинэ эзэн нь «Манчестер Юнайтед» гэж өөрчилсөн байна. Яг энэ үед л тус баг улаан цагаан өнгийн хувцасаар дагнаж гол бэлгэ тэмдэгээ болгожээ. 1903 онд Манчестер Юнайтед клуб мэргэжлийн менежер хөлсөлжээ. Тус клубын анхны менежер Дж. Эрнест Мангнолын удирдлага доор амжилт олж эхлэв. 1904 оны 9 сараас 1905 оны 2 сар хүртэлх хугацаанд тус 18 удаа тоглоролт хийж, бүгдэд нь ялжээ. 1908 онд тус баг 1-р дивизионы тэргүүн баг зэрэгш цол авсан байна. 1909 оны 4 сарын 26-нд Английн цомын тэмцээнд ялсан бол 1910 онд хуучин Бэнк стрит цэнгэлдэх хүрээлэнгээс Олд Траффорд гэдэг шинэ цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. Тус баг шинэ талбайд хамгийн анхны тоглолтоо 1910 оны 2 сарын 19-нд Ливерпуль багтай хийсэн байна. гэвч 4:3 харьцаагаар Ливерпульчууд ялжээ. 1911 онд Манчестер Юнайтед баг дахин Английн аварга болов. 1914 онд дэлхийн 1-р дайн эхлэж хөл бөмбөгийн ли үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Дараа нь ээнэ баг нэг уруудаж, нэг өгсөж байлаа. 1920 оод оны сүүлээр Манчестер Юнайтед маш сул багийн тоонд орж байлаа. 1934 онд Манчестер Юнайтед баг түүхэнд хамгийн доод түвшинд оржээ. Тус баг 2-р дивизионы жагсаалтын хамгийн сүүлд бичигдэж байлаа. 1936 оноос сэргэж 19 тоглолт хийхдээ нэг ч ялагдаагүй байна. Манчестер Юнайтед баг 2-р дивизионд тэргүүлж дахин элитүүдийн хүрээлэлд орлоо. Дараагийн улиралд тэд дахин доошилжээ. 1928 онд тус баг 2-р дивизионы эцсийн шатанд үлдэж шагналт байранд орж байв. 1939 он дэлхийн 2-р дайн эхлэх үед хөл бөмбөгийн тэмцээн уралдааныг зогсоожээ. 1939-1945 оны хооронд «Манчестер Юнайтед» бүс нутгийн чанартай тэмцээнд оролцсоор байлаа. 1945 онд тус багийн менежерийн албан тушаалыг 36 настай ахмад хөл бөмбөгин Мэтт Басби хүлээн авчээ. Түүний ачаар Манчестер Юнайтед баг дахин спортын ертөнцөд од болон гялалзах болсон юм. 1946-1947 оны улиралд «Манчестер Юнайтед» баг 2-р байр эзэлсэн байна. 1948 онд Английн цомын тэмцээнд ялалт байгуулжээ. 1952 оноос багийн менежер Басби багийн гишүүдийнхээ бүтцийг шинэчилж, залуу тоглогчдыг авчээ. Ажиглагчид Манчестер Юнайтедын залуу тамирчдыг Бабсигийн хүүхдүүд гэж нэрлэж байлаа. 1958 оны 2 сарын 6 –нд тус багийн гишүүдийн зорчиж байсан онгоц Германы Мюнхен хотын дээргүүр нисэж яваад сүйрсэн байна. Багийн 8 гишүүн амь үрэгджээ. Энэ бол Английн хөл бөмбөгийн түүхэнд тохиолдсон хамгийн хүнд гарз байлаа. Онгоцны ослоор 8 тамирчинаа алджээ. Гэсэн хэдий ч шинэ хүнээр хүчээ сэлбэж "Манчестер Юнайтед” баг Английн цомын төлөө тэмцээний сүүлийн шатанд хүч сорьж байлаа. Багийн хөгжөөн дэмжигчийн тоо ч нэмэгджээ. Басбигийн удирдлага доор тус баг 1963 онд цомын тэмцээн, 1965 онд Английн аврага, 1968 онд Аваргуудын цомын тэмцээнд орсон анхны Английн баг болжээ. "Манчестер Юнайтед” английн аваргад 79 улирал оролцохдоо 15 удаа 1-р дивизионыг тэргүүлжээ. (1908, 1911, 1952, 1956, 1957, 1965, 1967, 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003); хоёр удаа (1936, 1975) – 2-р дивизионы аварга, 11 удаа Английн цомыг аварга, (1909, 1948, 1963, 1977, 1983, 1985, 1990, 1994, 1996, 1999, 2004); нэг удаа Лигийн цомын аварга (1992); 2 удаа – УЕФА-ийн Аваргуудын лигийн аварга, (1967‑1968, 1998‑2999), нэг удаа Цомууудын цом (1991); нэг удаа тив хоорондын цомын ялагч (1999); нэг удаа Европын супер цомын ялагч (1991) болжээ. Мөн 1968, 1999 онд Би Би Си-ийн оны шилдэг багаар тодорч байлаа. Энэ багийн хамгийн алдартай тоглогчид нь Денис Лоу, Джордж Бэст, Джон Астон (сын), Бобби Чарльтон, Билл Фолкс, Томми Тэйлор, Гордон Маккуин, Дэвид Бекхэм, Стив Брюс. Эрик Кантона, Эндрю Коул, Андрей Канчельски, Брайан Робсон, Яап Стам, Дуайт Йорк, Фабьен Бартез, Рууд Ван Нистельрой, Лоран Блан, Хуан Себастьян Верон, Рио Фердинанд, Габриэль Хайнце, Криштиану Роналду, Уэйн Руни, Эдвин ван дер Сар нар юм. 2005 оны 5 сарын 13-нд Америкийн тэрбумтан Малколм Глейзер 1.47 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг худалдан авсан байна. 5 сарын 16-нд тэр өөрийн эзэмшлийн хувьцаагаа 75 хувь болгон нэмэгдүүлжээ. "Манчестер Юнайтед" багийн гол цэнгэлдэх хүрээлэн нт "Олд Траффорд". Шүтэн бишрэгчид нь "Мөрөөдлийн театр” гэж нэрлэдэг. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь 76212 хүний багтаамжтай.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Урлаг Спорт | Үзсэн: 1206 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]