Хүн төрөлхтний хот суурингийн хөгжилд япончуудын оруулсан хувь нэмэр, орчин үеийн бүтээн байгуулалт олон байдаг билээ.
Үүний нэг бол Токиогийн буланг нэг эргээс нь нөгөө эрэгтэй холбосон магистрал зам "Tokyo Bay Aqualine"юм. Энэ их зам нь Японы Канагава мужийн Кавасаки хотыг Чиба мужийн
Кисаразү хоттой холбодог. Энэ их зам нь Япон улсын замын хэсэгт 409-р
дугаар зам гэж дугаарлагдсан зам бөгөөд нийт урт нь 14 км юм байна.
Энэхүү уртад 4.4 км урттай гүүр, усан доогуур өнгөрөх 9.6 км урттай хонгилын зам /туннель/ багтана.
Туннелийн гол хэсэгт дээш цоолон гаргасан цамхаг байдаг бөгөөд энэ цамхагийг Казэ но тоо буюу Салхины цамхаг гэдэг.
/Салхины цамхаг/
Уг цамхагаар туннель руу агаар оруулахаас гадна салхины хүчийг
ашиглан цахилгаан энергийг үйлдвэрлэн туннелийг эрчим хүчээр хангадаг.
Их замын /магистраль/ төвд далай дээр хиймэл арал бий болгосон
бөгөөд "Үми но хотару" буюу "Далайн цог хорхой" хэмээх хэсэгт зорчигчид
амарч болох төрөл бүрийн ресторан дэлгүүр амралтын газрууд бий.
/Үми но хотару/
"Tokyo Bay Aqualine" магистрал нь 1997 оны 12-р сарын 17-нд
ашиглалтанд орсон бөгөөд тухайн үеийн ханшаар 12тэрбум ам.долларын
өртгөөр уг байгууламжийг барьж байгуулсан.
Энэхүү асар том байгууламж ашиглалтанд орсноор Японы аж үйлдвэрийн 2
том бүс нутаг болох Чиба болон Канагава мужуудын хооронд автомашинаар
90 минут явдаг байсныг 15 минут явах болгож товчилсон юм байна.
Мөн түүнчлэн энэ зам нээгдсэнээр далайн эрэг хавийн амралтын газруудад очих замыг ч ихээхэн товчилсон гэнэ.
Энэ зам нээгдэхээс өмнө далайн эрэг хавийн энэ хэсэг рүү ирэхийн
тулд Токиогоос бараг 100 км замыг туулж ирэх ёстой байсан гэжээ.
Мөн энэхүү их замыг барьж байгуулсан өөр нэг шалтгаан нь Токио хотын
төв хэсгийн автозамын ачааллыг багасгах байсан ч төсөөлж байснаар
ачаалал нь тийм ч ихээр багасаагүй ажээ. Учир нь дээрх магистрал нь
төлбөртэй бөгөөд төлбөрийн хэмжээ нэлээд өндөр учир хүмүүс тэр болгон
энэ замаар явж чадахгүй байгаа юм байна.
Одоо энэ магистралаар Токио болон Ёкохама хотын зам тээврийн өртөө,
Ханэда-гийн онгоцны буудлаас маршрутын автобуснуд нөгөө эргийн
Кисаразү, Кимицү, Камогава, Кацүүра, Татэяма хотууд явж байна.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|