Өнгөрсөн хагас сайн өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сумын
зааг дээр 5.6 магнитутын газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтийн
чичиргээ Улаанбаатарт 3-5 баллын хүчтэй мэдрэгдэж, олон хүн айж
цочирсон. Энэ газар хөдлөлт, түүнээс учирсан хохирол болон цаашид дахин
газар хөдлөлт болох магадлал хэр байгаа талаар Одон орон, геофизикийн
судалгааны төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл болон
Судалгаа арга зүйн багийн ахлагч Ц.Батсайхан нартай ярилцлаа.