Хэрэв та бүхэн санаж байгаа бол өмнөх хаагдсан сайт дээрээ БОЛЖМОР
хэмээх НТВ телевизийн бүтээл JAPAN PRIZE уралдаанаас шагнал авсан НТВ-н
сэтгүүлч С.Мөнхцэцэг, зураглаач Б.Өлзий-Учрал нарын бүтээлийг хүргэж
байсан билээ. Ингээд саяхан уг нэвтрүүлгийн 2-р хэсэг гарсан бөгөөд
Налайхын нүүрсний уурхайд гэр бүлээ тэжээх гэж амьдарч буй бяцхан охины
нэвтрүүлгийн дараахь үйл явдлын талаар сурвалжилсан нэвтрүүлэг болсон
юм.
Миний зүгээс та бүхнийг заавал үзээсэй гэж хэлэх байна.
Бидний анзаарахгүй, хараагүй өнгөрснийг, энэ бяцхан охиноос ямар их
тэсвэр тэвчээр, сэтглийн тэнхээ гаран амьдарч байгааг та ухаарна.Та үзээд сэтгэгдэл үлдээгээрэй.
Миний хувьд уг нэвтрүүлгийг
үзээд нулимс унагах дөхснөө нуух юун. Энэ бүхнийг үзэхэд миний үеийнхэн
болон хэнд ч бууж өгч, гутрах эрх үгүй мэт санагдсан...