Эхлэл » 2010 » 1-р сар » 4 » Сар эзэнтэй юу?
|
1969 оны 7 сарын 16-ны өглөө Кеннедигийн нэрэмжит сансрын нислэгийн төвөөс Аполлон-11
хөлөг утаа тоос манаруулан эх дэлхийгээс хөөрчээ. Хэдэн цагийн дараа
сансрын нисэгч Н. Армстронг, М. Коллинз, Э. Олдрин нар тэдний хөлгийг
маш хурц тод гэрэлтэй бөмбөлөг хэлбэртэй биет дагаад байна гэж
мэдээлсэн байна. Хьюстон дахь сансрын нислэгийг хянах төвийнхөн түгшив.
Энэ оросууд яаж ч мэдэхээр хүмүүс шүү гэж америкчууд шогширч байлаа.
Аполлон-11 хөлгийн маневрийг яг давтаад байгаа тэр гэрэлт бөмбөлөг нь
шунгадаг мина (оросоор потпеда) ч
байж болох юм гэж америкчууд эхэндээ таамаглаж байлаа. Хэзээ мөдгүй л
дэлбэрэлт болох байхдаа гэж америкийн сансар судлалын хүрээлэнгийнхэн
бодож байв. Бүтэн 3 хоног өнгөрөөд байхад ийм муу зүйл болсонгүй.
Магадгүй энэ үл мэдэгдэх нисдэг биет юм болов уу гэж хүртэл
бодоцгоожээ. Сансрын нисэгч Н.Армстронгийн туслах нь хожим "Сар хүрэх
замын дөрөвний нэгийг туулаад байхад сансрын хөлөгт гурван биет 1
метрийн зайтай дөхөж ирсэн. Сансрын хөлөг сарны гадаргууд ойртох үед
өнөөх гурван биет ч бас сарны галт уулын өрхний ойролцоо газардсан.
Тэдний диаметр нь 15-30 метр байсан” гэж ярьсан байна. Аполлон-11 хөлөг
саран дээр буусны дараа 6 сарын 20-нд Хьюстон дахь сансрын нислэг
удирдах газар руу дахин түгшүүртэй мэдээлэл ирсэн байна. "Маш олон галт
уулын тогоо харж байна. Гал уулын диаметр нь 6 аас 15 метр. Биднээс
хагас милийн зайд танк явсаны дараа гардаг мөр байна.” гэж эх дэлхий
рүү мэдээлжээ. Үүний дараа маш сонин дуу чимээ гарч, холбоо барих
боломжгүй болжээ. Иймээс Армстронг Хьюстон дахь
нислэг хянах төвтэй холбоо барихын тулд өөр долгион руу шилжив. "Энэ юу
байсан бэ?” гэж Хьюстон асуухад хариуд нь сансрын нисэгчид "Энд маш том
биетүүд байна. Бурхан минь. Тэд гал уулын эсрэг талд зогсоод биднийг
ажиглаж байна.” гэж мэдээлжээ. Тухайн үед америкийн нисэгчдийн буусан
газрыг Дөлгөөн тэнгис гэж нэрлэсэн байлаа. Таван цагийн дараа
Армстронг, Олдрин нар хөлгийн бүхээгээсээ гарахаар шийджээ. Тэд хөлгийн
бүхээгт үлдсэн Коллинзийг нисэхэд бэлэн байх хэрэгтэй гэж сануулжээ.
Саран дээр Армстронг хамгийн анх хөл тавиад "Хүний жижиг алхаа боловч
нийт хүн төрөлхтөний хувьд том үсрэлт” гэж хэлсэн байна.Армстронг сарны
гадаргуу дээр дэлхийн 74 хэлээр бичсэн мэндчилгээ, АНУ-ын агаарын болон
сансрын хөдөлгөөний тухай хуулийн заалт бичсэн силикон капсул үлдээсэн
байна. Тэд сарны гадаргуу дээгүүр ойролцоогоор 100 метр яваад 2 цаг 30
минутын дараа хөлөгтөө эргэж ирсэн байна. ингээд тэд сарны гадаргуугаас
хөөрчээ. 6 сарын 24-нд америкчууд саран дээр очсон баатруудаа угтжээ.
АНУ сарны хөтөлбөр хэрэгжүүлж байх үед нууцлаг биетүүдийг "Аполлон-11”
төдийгүй, бусад багийнхан ч ажигласан байна. Аполлан-8 хөлөгт хоёр ч
удаа диск хэлбэрийн зүйл 11 мянган км-ын хурдтайгаар хоёр ч удаа ойртон
ирж байжээ. Энэ үед хөлгийн тоног төхөөрөмжүүд гацаж байлаа.
"Аполлан-10” хөлгийн сансрын нисэгч Стаффорд, Сернан нар сарны Смитийн
тэнгисийн орчимд цагаан өнгийн нисэж байгаа биет харсан байна. 1969 оны
11 сарын 14-нд сар руу нисэж байсан "Аполлон-12” хөлтийг хоёр үл
мэдэгдэх биет 150 мянган миль газрын турш дагаж байлаа. Гэвч нислэг
амжилттай болж сансрын нисэгчид саран дээр газарджээ. Хөлгийн ахлагч
Чарльз Конрад "Бид азтай юмаа. Тэд бидэнд сайн хандаж байна.” гэж хэлж
байв. Харин "Аполлон-13” хөлгийн багийн аялал бүтэл муутай дуусав. 1970
оны 4 сарын 13-нд сар руу нисэж байсан хөлгийн хүчил төрөгчийн баллон
дэлбэрсэн байна. Тэд саран дээр газардахаа больж эргээд эх дэлхий рүү
буцсан юм. Энэ дэлбэрэлтийг өнөөх л мэдэгдэх нисдэг биетүүдийн хийсэн
ажил гэх таамаглал ч гарав. "Апполон-13” хөлгийн бүхээгт цөмийн бөмбөг
байсан бөгөөд газар хөдлөлтийн судалгаа хийх гэж байсан юм. Гэвч энэ
зорилт биелээгүй. 9 сарын дараа "Аполлон-14” хөлгөөр Алан Шепард, Эдгар
Митчелл нар сар руу нисжээ. Гэвч тэд сарны
өндөр ууланд төөрч будилжээ. Сансрын нисэгчдийн хүчил төрөгчийн хэмжээ
багассан тул нислэгийг удирдах төвийнхөн эх дэлхий рүү эргэж ирэхийг
тушаасан байна. Сарнаас эргэж ирээд сансрын нисэгчид шууд л огцорсон
байна. Маш бага хүчил төрөгч үлдээд байхад
хэрхэн эсэн мэнд дэлхийд эргэж ирсэнээ тэд олигтой тайлбарлахаас
татгалзсан юм. Олон жилийн дараа Митчелл саран дээр урт сахалтай хүнийг
сануулсан дүрс харсан гэжээ. Тэд сарны гадаргуу дээр маш олон
сонирхолтой зүйлс илрүүлсний дотор S үсэг
хэлбэртэй ул мөр харжээ. 1970 оны 11 сард Аполлон -15 хөлгийн сансрын
нисэгч Скотт, Ирвин нар сарны гадаргуугаар өөрөө явагч дээр сууж явжээ.
Энэ үед сарны гадаргуу дээр тэртээ алсад өөр
биетүүд хөдлөж байгааг анзаарсан байна. 1972 оны 4 сард Аполлон-16
хөлгийн гишүүд сарны гадаргуугаар асар том гэрэлт бие хөдлөж байгааг
харж, дүрс бичлэг хийж үлдээсэн байна. Хөлгийн бүхээгт байсан гурав
дахь нисэгч Маттингли энэ бол галлюцинация биш
гэж нотложээ. Экипажийн дарга Жо Янг тухай үед сарны тоосонцор дундаас
асар том шилэн призм олж, эх дэлхийд авч ирсэн юм. Энэ шилэн призмийн
нас нь тэрбум жилээр тоологдох эд байв. Саран дээр байсан хамгийн
сүүлийн хүмүүсийн нэг нь геологич Харрисон Шмидт байсан юм. Тэр сарны
гадаргуугаас гарал үүсэл нь ойлгомжгүй улбар шаргал өнгийн шил олжээ.
Мөн толгодын дээгүүр улбар шаргал өнгийн гэрэлтэй биетүүд хөдлөж
байгааг анзаарсан байна. 1972 оны 12 сарын 15-нд "Аполлон - 17" саран
дээр очиж байлаа. 1970-аад оноос сарны хөтөлбөр асар их зардал гаргаж
байгаа тухай америкчууд ярих болжээ. Вьетнамын дайн хийж байсан
ерөнхийлөгч Никсон сарны хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргажээ. Сарыг
бүрэн гүйцэд судлаж амжаагүй байгаа гэж эрдэмтэд мэдэгдэж
ерөнхийлөгчийн шийдвэрт сэтгэл гонсгор байгаагаа нуухгүй байлаа. Харин
зарим хүмүүс сарны тухай дэндүү ихийг мэдсэн учраас энэ хөтөлбөрийг зогсоосон гэжээ. 1973 онд АНУ-ын сансрын уудмыг шинжлэх судлах төвийнхөн манай 25 нисэгч саран
дээр үл мэдэгдэх биет харсан гэдгийг албан ёсоор нотолжээ. Америкийн
сарны хөтөлбөрийг удирдаж байсан Вернер фон Браун "Изотера" сэтгүүлд
ярилцлага өгөхдөө "Бидний төсөөлж байгаагаас хүчирхэг газрын бус хүч
байгаа. Би энэ талаар үүнээс илүү зүйл хэлэх эрхгүй” гэж хэлж байлаа.
1976 оны 8 сарын 19-нд Зөвлөлтийн "Луна-24” сарны хөрсний дээжийг
авсанаас хойш дахин манай дэлхийн нэг ч аппарат сарыг зүглээгүй юм.
Орос, Америкийн аль алин нь сарны хөтөлбөрөө зогсоожээ. Гэхдээ хүн
төрөлхтөн дахин сарыг судлах төлөвлөгөөтэй байгаа. 2015 он гэхэд саран
дээр бааз байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Хүн төрөлхтөн сарыг
эртнээс ажиглаж, хачирхалтай гэмээр зүйлс тэнд болж байгааг анзаарч
иржээ. 20-р зууны 60-аад оноос хойш өнөөг хүртэл саран дээр төрөл
бүрийн хэлбэр дүрс, хий ялгарах гэх мэт үзэгдэл болж байгааг ажигласан
байна. эрдэмтэд иймэрхүү үзэгдэл 300 орчимыг бүртгэсэн байна. Хамгийн
сүүлд Японы судлаачид саран дээр хэдэн 10 км урт том объект гарч
ирсэнийг анзаарсан байна. Сарны нөгөө талд юу болж байгаа нь ч оньсого
таавар хэвээрээ байна. Сар өөрийн нууцаа хадгалсаар л байна.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Хорвоогийн сонин хачин |
Үзсэн: 1831 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|