Чингис хааны охидуудад 20 мянган Турк хүргэн
Нийтлэлийг бичсэн: Жалэ Өзгэнтүрк. Нийтлэгдсэн хугацаа : 21.01.2010
Монгол улсаас хэсэг төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ойрын өдрүүдэд ирэх гэж байгаа билээ. Тэгэхдээ тэд нэгэн сонирхолтой "наймаа хийх хүсэлт”-тэй ирж байна. Зургаан эмэгтэйд нэг эрэгтэй ноогддог Монгол улс, хурдтайгаар буурч байгаа хүн амын асуудлаа шийдэх нэгэн арга бодож олсон нь 20 мянган Түрк эрэгтэй хүсэх явдал юм.
Нэг талд нь ОХУ, нөгөө талд нь Хятад... Дундад Азид, далайгаас алслагдмал, дов толгод, уудам хээр тал болон дов толгодоос бүрдсэн нутагтай нэгэн улс. Газар нутгийн хэмжээ нь 1,5 сая хавтгай дөрвөлжин метр, өөрөөр хэлбэл Туркээс 2 дахин их. Харин хүн амын тоо нь хэд гээч, дөнгөн данган 3 сая.
Энэ улс бол Монгол. Монголын Их Хаан Чингисийн улс.
Хоёр их гүрний дунд хавчуулагдсан, олон жилийн турш Оросын эрхшээлд байсан Монгол улс нь газар тариалан, уул уурхай, мал аж ахуй болон аялал жуулчлалд түшиглэсэн эдийн засагтай. Гадаад худалдаа нь дөнгөж 3 тэрбум ам.доллар болдог энэ улс 45 сая малтай. Монгол бол адуу хамгийн эрх дураараа амьдардаг улс юм.
Монгол бол Туркуудын хувьд өөр онцлогтой. Мөн Орхоны бичээс болон Эртний Хөх Түрэгийн туурь тэнд байдаг нь Туркийн түүхийн талаас авч үзэхэд ч өөр үнэ цэнэ нэмж байгаа юм.
АК намын засгийн газар ч энэ онцлогуудыг анхааралдаа авдаг бөгөөд "Монгол улс болон Дундад Азийн улсуудтай гүн гүнзгий хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх үндэс суурийг хөгжүүлэх” гэсэн улс төрийн бодлогыг баримтлан харьцаагаа бэхжүүлсээр байгаа билээ.
Өнгөрсөн жил Ерөнхий Сайд Режеп Тайип Эрдоганы айлчилсан Монгол улсад 4 Турк сургууль байдаг. ТИКА-аар дамжуулан энэ улсад төрөл бүрийн үйл ажиллагаа явагддаг. Энэ үйл ажиллагаануудын нэг нь Орхоны бичээс рүү явдаг Билгэ хаан замыг тавьсан явдал юм.
Манай хоёр улсын хоорондох гадаад худалдааг авч үзэхэд харин нэг их баярлахаар зүйл бол байхгүй. Монгол улсын 3 тэрбум ам.долларын гадаад худалдаанд Туркийн эзлэх зай нь 9,5 сая доллар хавьцаа.
Монгол улсын гурав дахь хөрш Турк
Газар нутгийнхаа хувьд хавчигдмал байдалтай Монгол улс ч түүхийн холбоотой Турк улсыг "гурав дахь хөрш” гэж үздэг. Харилцан хамтын ажиллагааны төлөөх алхмууд хурдассаар байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнүүд ирж очсоор. Тэдгээр бүрэлдэхүүний нэг ойрын өдрүүдэд Турк руу ирэх гэж бүрэлдэхүүн нь энэ удаад цүнхэндээ шал өөр баримт бичигтэй.
Энэ юу вэ гэж үү?
Монгол улс өдөр ирэх тусам багассаар байгаа хүн амын тоондоо шийдэл хайж байгаа юм. Оросын эрхшээлд өнгөрөөсөн жилүүдийн турш ажил амьдралаа алдсан их хэмжээний мусльман Монгол эрэгтэйчүүд архинд толгойгоо мэдүүлжээ. Монголд эрэгтэй хүн амын тоо багассаар, дээр хэлсэнчлэн зургаан эмэгтэйд нэг эрэгтэй ноогдож байна. Эрэгтэйчүүдийн тоо ингэж багассанаас шалтгаалж эмэгтэйчүүдэд өгөгддөг сүйн бэлэг эрэгтэйчүүдэд өгөгддөг болжээ. 45 сая мал нь энэ сүйн бэлэгний маш чухал эх үүсвэр нь.
Монголын засгийн газар энэ өсөн нэмэгдэж буй асуудалд шийдэл болгож Туркээс өөр хүсэлт тавьж байгаа нь энэ юм. Туркээс 20 мянган эрэгтэйг "гуйж байна”.
Энэ тал дээр яриа хэлцэл явагдаж байгаа. Уржигдар энэ асуудал дээр ажиллаж байгаа албан тушаалтантай уулзаж ярилцсан юм. Монгол Улсад эрэгтэйчүүдийн тоо цөөн байгаа нь тус улсад чухалд тооцогдохоор хэмжээнд хохирол үзүүлж байгааг хэлсэн тэр албаны хүн, мөн удахгүй Монгол Улсаас дээд хэмжээний албан тушаалтнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ирэх гэж байгааг ч хэлсэн юм. Тус бүрэлдэхүүнтэй чухам ямар арга замаар шийдэх тухай ярилцана гэх тэр албаны хүний хэлснээр "Ард түмэн, Оросууд үндсийг минь хатаачлаа гэлцэж байна. Турк эрэгтэйчүүд ажилсаг гэж боддог. Турк эрэгтэйчүүд ирвэл өөрийн эрэгтэйчүүддээ бурууг хийсэн болчих байх гэж бодоцгоож байгаа” гэх мэтчилэн ярьж байна.
Гэхдээ та зөвхөн Монгол Улс гээд бүү орхиорой. Энэ улс уул уурхай, газар тариалан болон аялал жуулчлалын хувьд үнэхээр ирээдүйтэй. Газар шороо цэв цэвэрхэн, байгалийн баялагтай. Ингэхэд газар тариалан гэнгүүт бүү ай. Хүн амын 51,2 хувь нь хот сууринд амьдардаг. Хотжилт маш их. Харин бичиг үсэг мэдэх хувь нь 95 юм шүү.
Тэнд очих 20 мянган Турк эрэгтэй яаж сонгогдохыг хэлж мэдэхгүй ч сонгогдсон хүнд азын шоо буулаа л гэж бодоорой.
Хүн амын өсөлтийн хурд нь унаж байна.
НҮБ-ын мэдээгээр Монгол улсад төрөлт хурдтайгаар буурч байгаа. 1970-1975 оны үед төрөлтийн хувь 7,33 байсан бол, энэ тоо 2005-2007 онуудад 1,87 болтлоо буурчээ. Тус улсад өнгөрсөн жил төрсөн эмэгтэйчүүдийн тоо 2008 онтой харьцуулахад 8,7 хувь өсч 68,762 болсон байна.
Нийтлэлд ийнхүү бичжээ. Мөн нийтлэлийнхээ төгсгөлд Монгол улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэгд нэгэнгүй багтаасан байна. Энэхүү гүтгэлгийн чанартай, Гадаад харилцааны яамнаас мэдээлж буйгаар ор үндэсгүй материалыг томоохон сонин, телевизүүд нь цацах болсны цаад учир шалтгаан нь чухам юу юм бол. Юуны тулд бүхэл бүтэн улс орныг ийнхүү гүтгэн доромжлох болсон юм бол гэдэг нь тун ч гайхалтай. Монгол улс энэ асуудалд ямар байр суурьтай хандах бол. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа