|
Эхлэл » 2010 » 1-р сар » 10 » Лохнесс нуурын үл мэдэгдэх амьтан
3:55 PM Лохнесс нуурын үл мэдэгдэх амьтан |
Шотландын зvvн хойд талд Инвернесс
гvний нутагт Гленмор гэдэг єргєн тал нам дор газар оршдог. Тvvний дунд энэ
ширvvн нутагт хамгийн том Лохнесс гэдэг нуур байдаг /Шууд утгаараа нос-нуур
гэдэг/.
Тvvний талбай нь ойролцоогоор
60 ам дєрвєлжин км, хамгийн гvн нь 230 метрт хvрдэг. Каледонийский нэвт гардаг
суваг нь Лохнессийг зvvн хойд хэсгээрээ Хойд тэнгистэй, баруун ємнєд хэсгээрээ
Ирландын тэнгистэй холбодог. Сонирхолтой нь гэвэл ямар ч хvйтэн болж байсан
нуурын ус хєлддєггvй. Тvvний гvн усанд амьдардаг амьтад нь гайхалтай олон
бєгєєд маш олон тєрлийн байдаг. Энд байхгvй амьтан бараг байхгvй яст мэлхий,
могой загас, жижиг загасыг оруулахгvйгээр Осетр хvртэл байдаг. Тэгээд эцэст нъ
мэдээж усны савдаг байна. Тиймээ усны. Тэр нь аль эрт дээр vед тэнд амьдрах
болсон. Ямар ч л гэсэн ингэж шотландын хуучны домог єгvvлдэг.Эртний шотландчуудад олон цуу болон хууч vг байдаг. Тэдний зарим нь цаг
хугацааны туршид мартагджээ. Зарим нь мартагдалтаас гаран хэдэн зуун жилийн дараа
сэргэж єнєє цагт хvрчээ. Ийм домгийн нэгэнд усны Келпийн тухай сонирхолтойгоор
єгvvлдэг бєгєєд тэр нь єнєєдєр ч гэсэн хvмvvсийн ємнє тvvхийн ємнєх мангас
болон гарч ирдэг.
Келпи яг хэзээ Лохнессийн усанд ирж суурьшсаныг хэн ч мэдэхгvй бєгєєд тvvний эрэг
дээр анхны хvмvvс ирэхээс бvр ємнє л байх. Мэдээж хэрэг Келпи тvvний нутаг
дэвсгэр дээр нь гаднаас хvмvvс ирэхэд баярлаагvй нь ойлгомжтой. Тийм болоод л
тэр урилгагvй зочдыг айлгахын тулд усны амьтан маш сонин жигтэй хэлбэрээр,
ялангуяа ганц нэгээрээ яваа хvнийг урт хvзvvтэй маш жижигхэн толгойтой морь
болон айлгадаг байв. Жишээ нь Келпи ямар нэг аялагчийг харангуутаа єєрийнхєє
гєлийсєн нуруугаа єгєн хvрэх газарт чинь хvргээд єгье гэж байгаа юм шиг байдаг
байна. Тэгээд єєрєє бол итгэмтгий хvнийг ус руу оруулчихдаг байжээ. Тvvнээс
хойш тэр хvнийг хэн ч хардаггvй.
Тэгээд хvмvvс нуур руу ойрхон буудаггvй байсан яагаад гэвэл тvvнийг
заналхийлсэн гэж vздэг байсан. Одоо ч гэсэн Лохнессийн эрэг нь урьдын адил бvх
бvс нутагтаа хамгийн бага хvн амтай гэж тооцогддог.
За ямар ч л байсан хэдэн арван жил єнгєрч нєгєє хараал идсэң нуурын эргээс
хvмvvс алга болсоор. Тэгээд шотландчууд хэдийгээр шvтлэгтэй ч бас нилээд ховор
зоригтой хvмvvс учир нєгєє хорон санаат Келпиг барин авч тvvнийг vvрд vгvй хийх
гэж янз бvрээр оролдсон. Гэсэн ч ямар ч vр дvн єгєєгvй байна. Усны савдаг
баригдашгvй. Тvv¬нээс гадна эцсийн эцэст тэр зvгээр л нvднээс алга болон нуурын
гvн дэх vvрэндээ орон удаан хугацаанд алга болсон.
Хагас зуун єнгєрєв. Ингээд 1933 оны зуны нэг халуун єдєр Шотландын хойд
уулархаг газрын багавтар хот Драмнадрохит руу Маккей эхнэртэйгээ гэр рvvгээ
машинаар явж байв. Тэдний зам нь яг нєгєє Лохнессийн нуурын хvнгvй хєндийгєєр
дайрдаг байв. Тэр єдєр цаг их сайхан тогтуухан чив чимээгvй байв. Нуурын
тэгшхэн гадаргуу нарны гэрэлд маш том толь шиг гялалзан байв. Машин аажуухан
явж эхнэр нєхєр хоёр байгалийн сайхныг харан явав. Нєгєє сайхан хvн амьтангvй
газар чинь л энэ байна даа гэж бодогдож байв.
Энэ нам гvм байдлыг гэнэт нэг жигтэй шуугиан эвдэв. Машины жигд нvргээнд арайхийн
ялгагдаж байв. Тэр хол ус цvл хийж байгаа юм шиг дуу гарав. Хатагтай Маккей
єєрийн эрхгvй нуурын зvг хараад гайхширан уулга алдав. Нуурын гадаргуу дээр
гэнэт аварга том загас шиг ч юм шиг, нэг болохоор гvрвэл ч юм шиг амьтан гарч
ирэв. Нэг vгээр хэлэхэд мангас байв. Ноён Маккей тормослон зогсоод хоёулаа урьд
ємнє vзээгvй юмаа харж эхлэв. Гэхдээ удаагvй л дээ. Тэгээд хорь гучин секунд
болоод нєгєє амьтан усандаа ороод дахин гарч ирээгvй.
Дараагийн єдєр нь Маккей эхнэртэйгээ єєрийн хєрш найз Кэмпбелд ярив. Тэр ус,
ойн аж ахуйн удирдах газар ажилладаг бєгєєд заваараа орон нутгийн
"Инвернерийн тоймч" сонинд єгvvлэл бичдэг байжээ. Маккей харсан
зvйлээсээ жаахан юм цээжилж авчээ. Тэр амьтан 5-6 метрийн урттай, бие нь халим
шиг, нарны гэрэлд гялалзсан нуруу нь нэг эсвэл хоёр бєхтэй байжээ; хvзvv нь
анаашных шиг урт, толгой нь маш єчvvхэн, ямар ч байсан хvзvv болон биетэй нь
харьцуулахад.
Хэдийгээр Кэмпбэлл єєрийн хєршєє шударга хvмvvс гэдгийг мэддэг ч гэсэн итгэж
єгєхгvй байв. Энэ нь ч ойлгомжтой байв. Яагаад гэвэл тэр загасны нєєцийг
хамгаалах албанд ажилладаг, ойр хавийн бvх нуур гол горхийг єєрийн таван хуруу
шигээ мэддэг байв. Тэр мєн зуны цагт нуурын гадаргуу дээр зэрэглээ их гардагийг
мэднэ. Усны гадаргуу дээр байгаа жижигхэн хєвж яваа архины шил эсвэл жижигхэн
шувуу нь асар том болон харагддаг оптикийн vзэгдэл болдогийг мэднэ.
Кэмпбэлл жаахан эргэлзсэний эцэст Маккейд итгэв. Тэд чинь яах аргагvй тvvний
найз, тэгээд ч байгаагvй юмаар тэд тvvний толгойг эргvvлэхгvй биз дээ. Тэгээд
хэд хоногийн дараа нєгєє сонинд Кэмпбэллийн єгvvлэл гарсан ба тvvний vндэслэл
нь Маккейн яриа болов. Кэмпбэлл тvvндээ Лохнессийн мангас мєн гэдгийг бичжээ.
1933 онд Маккейд тохиолдсон жигтэй тохиолдол хагас мартагдсан Усны Келпигийн
тухай дахин сануулсан юм. Гэхдээ одоо бол энэ усны амьтан нь арай гайгvй несси
гэдэг нэртэй болсон. /єєрєєр хэлбэл хамарт/. Энэ тvvхийн хамгийн сонирхолтой нь
жил ирэх тусам дахин гарсан домог сонирхол татсан дэлгэрэнгvй мэдээллээр баяжиж
байв. Тvvн дотроо Нессиг харуулсан хєдлєшгvй баримт болох фото зураг, баримтат
кино бичлэг гарч ирсэн. Яг нарийвчлан хэлбэл тvvнтэй адилхан. Саяхан л
Лохнессийн хагас зэрлэг газарт мєргєлийн газар болчихсон байсан шvv дээ. Бvх
Шотландын хамгийн алдартай байсан шvv дээ.
Тэгээд л ав эхлэв. Харин энэ удаад жад сумаар биш, буу зэвсэгээр ч биш, харин
фото аппарат болон кино камераар зэвсэглэн авд гарав. Хамгийн анхны Нессийгийн
зургийг авсан хvн нь Хью Грей гэдэг хvн байв. Энэ нь 1933 оны 11-р сарын 12-нд
болов. Цэвэр тохиолдлоор шvv. Лохнессийн мангасыг авсан тvvний дараа дараагийн
тохиолдлууд нь бас л гэнэтийн тохиолдлынх байсан. Харин тэдний олон нь хиймэл
хуурамч байсныг нь мэдсэн.
Жишээ нь: хоёр дахь Нессийгийн зургийг Лондоны мэс засалч Уилсоны хийсэн зураг.
Тvvний фото зураг нь дэлхийн бvх сонин хэвлэл, сэтгvvлд гарч "мэс
засалчийн фто зураг" нэрээр алдаршсан. Харин зургаан жилийн дараа 1194 оны
3-р сарын 15-нд Уилсоны нас бардаг єдєр тvvний ач хvv нь євєєгийн фото зураг
бол хичнээн сайн хийсэн ч гэсэн хуурамч гэдгийг хvлээн зєвшєєрчээ. Тэр тvvнийг
ийм нууц аргаар хийжээ: Модоор урт хvзvv зорон тvvн дээрээ модон толгой
суулгаад дараа нь зальтай "тєхєєрємж" тvvндээ суулган усан доор явдаг
аппаратандаа зvvн усан дотуур явуулжээ. Тэгээд л фото аппаратаараа авчихсан
хэрэг.
Дашрамд хэлэхэд яг ийм зургийг хэдэн жилийн ємнє английн зохиолч Бине хийсэн.
Гэхдээ тэр усан дорхи аппаратын оронд єєрийн найз аквангалистыг ашиглажээ. Тэр
найз нь усан дор ороод нэг гараа усны гадаргуу дээр гарган євєрмєц хєдєлгєєн
хийжээ.
Бинсс гэдэг хvн Лохнессийн харанхуй гvнд байгаа эрдэнэсийг судлахад олон жилийг
зориулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тvvний гараар Нессийгийн зургийн ихэнх нь
дамжин гарчээ. Гэхдээ судлан шинжээч зохиолчийн хэлж байгаагаар тэдэнд бvгдэд
нь итгэж болохгvй гэж хэлсэн. Яагаад гэвэл Бинсийн бодлоор "Харсан гэрчvvд"
єєрийн бодсон зvйлээ vнэхээр бодитой байсан юм шиг ихэнхдээ ярьдаг. Vнэн хэрэг
дээрээ энэ нь ердєє л модны тайрдас, хоосон торх, доош нь харуулсан завь эсвэл
уснаас цухуйсан чулуу хад, мєн тэрчлэн нууран дээр хар мянгаараа байдаг усны
том шувууд, эсвэл хилэм зэрэг том загасны нурууны дээдэх заламгай. Далайн зарим
том дєрвєн метрийн урттай ховор тєрєл хилэм загас цєєнгvй Лохнессийн усанд
Каледонийн сувгаар дамжин ирдэг нь нууц биш билээ.
Гэвч харсан гэрчуvд єєрийн бодол дээрээ хатуу зогсдог, тэдний шаргуу байдлыг
vнэлэх хэрэгтэй. Тэгээд ч тэдний тоонд мэргэжилтнvvд ч байдаг. Жишээ нь:
Английн амьтан судлаач, доктор Шиле 1977 оны 5-р сарын 21-нд Нессийн хоёр фото
зураг авч чадсан бєгєєд тvvнийг дараах байдлаар тайлбарласан: "Тэр амьтны
нуруу нь хvрэн ногоон єнгєтэй, бор гэдэс, гєлгєр гялалзсан арьстай. Хэдэн
секунд тэр усан дээр огт хєдєлгєєнгvй байсан ба тэгээд зєвхєн биетэйгээ
харьцуулахад харьцангуй жижигхэн харагдах толгойгоороо яльгvй хєдєлгєж байв.
Дараа нь хvзvvгээ нуглан ус руугаа орчихов".
Шилсийн нотолгоон дээр найдаж болох юм: Тэр єєрийн амьдралын ихэнх хэсгийг
дэлхийн бємбєрцгийн тэнгис далай дахь шинжлэх ухаанд мэдэгдээгvй байгаа амьтдыг
хайж олоход зориулсан юм. Зарим нэг "амьтдыг" Шиле єєрийн нvдээр
харсан бєгєєд тэдний дvрслэл тайлбарыг хийсэн бєгєєд тэр нь vл танигдах амьтдыг
судалдаг шинжлэх ухаан криптозологийн шинжлэх ухааны бусад ажлуудын дунд нэр
хvндтэй байр суурийг эзэлдэг.
Тэгэхээр Несси чи хэн юм бэ?
Лохнессийн амьтныг анх удаа дvрслэн тайлбарлаж ангилах гэсэн хvн бол Голландын
амьтан судлаач Эдеманс юм. Тэр "Хараал идсэн" нуурын нууцыг єнгєрсєн
зууны сvvл vеэс л тайлах гэж оролдсон. Чухам л доктор Эдеманс л Шотландын усны
амьтан бол далайн могойн нэг тєрєл гэсэн санал гаргасан. Харин энэ талаараа
харамсалтай нь ямар ч тодотгол хийсэн юм байхгvй.
Хагас зуун жил Эдеманс судалгаа шинжилгээ хийсний дараа л Бельгийн алдартай
эрдэмтэн криптозологийн эцэг гэж зvй ёсоор тооцогддог доктор Эйвельманс
vргэлжлvvлэн хийсэн. Тэр олон тооны ажиглалтын vндсэн дээр дэлхийн далай
тэнгист далайн могой гэж нэрлэгддэг багаар бодоход есєн тєрєл байдгийг
тогтоожээ. Тэд нь эртний аварга том могой загас харин бусад тєрлvvд нь аль
эртний халим тєрлєєс гарчээ. Дашрамд хэлэхэд профессор Эйвельманс Лохнессийн
мангасын нvvр царайны цаана урт хvзvvт далайн нохойн ховор тєрєл нуугдаж байхыг
vгvйсгээгvй юм.
Эйвельмансийн байр суурьтай Ирландын амьтан судлаач Кастело бvрэн санал нийцэж
байгаа юм, Тухайлбал тэр энэ бага судлагдсан далайн нохойн тєрєлд бємбєрцгийн
хойд хэсгийн усанд амьдардаг бусад "мангасууд" ч гэсэн хамаардаг гэж
vзсэн.
Тэгэхлээр хэдэн эрдэмтэн байна тvvний хэрээр бодол санал байдаг. За ямар ч л
байсан гэсэн ихэнх байгаль судлаачид тvvн дотор алдартай германы криптозолог
Шукерын бодлоор Несси бол 70 сая жилийн ємнє амьдарч байсан азаар єнєєг хvртэл
амьд vлдсэн эртний хэвлээр явагч плезиозавр яах аргагvй мєн гэж vзсэн. Харин
бусад эрдэмтэд тухайлбал Английн нэрт амьтан судлаач Даунс тvvний санал
бодолтой огт эрс нийцэхгvй байгаа юм. Тэдний бодлоор ямар ч хэвлээр явагч тvvн
дотроо аварга том рептиль ч гэсэн хойд Шотландын хvйтэн усанд амьд гарч
чадахгvй л болов уу. Vvнийг плезиозаврын талынхан цаг агаарын хатуу ширvvн
нєхцєлд амьд гарах ховор чадвартай арьст яст мэлхийг жишээ болгон тvрvvнийхээс
дутахгvйгээр цєхрєлтгvй шаргуу эсэргvvцэж байдаг. Гэхдээ тэд нэг багагvй чухал
баримтыг зориудаар хайхрахгvй байх шиг, тодруулах юм бол амьдралын хvчин зvйл:
нуурын хоол хvнсний нєєц эртний vлдэс болсон хэвлээр явагч маш олон тооны vеийг
тэжээх тийм их биш юм. Vvн дээр Лохнессийн ёроолыг судлаач шинжилгээнийхэн
бараг сєєм сєємєєр самнаж байхад ганц ч удаа плезиозаврын vлдэгдэлтэй
таараагvй, хэдэн арван жилийн туршид агуу их юм цуглармаар юм. Тэгэхээр
vлдэгдэл байхгvйг нуурын хамгийн гvн хэцvv хэсгvvд судлагдаагvй гэдгээр
тайлбарлаж болох юм. Нєгєє талаас Лохнессийн ёроол олон метрийн лагийн
давхрагаар нилэнхvйдээ бvрхэгдсэн бєгєєд тvvний дор рептилийн vлдэгдэл
хадгалагдсаар байж магадгvй, байх байхдаа ус нь бага температуртай учир бvрэн
бvтнээрээ шvv. Энд Шотландын эртний домгийг: "Лохнессийн усанд орсон
болгон vvрд алга болдог" санах нь зvйтэй юм.
Лохнессийн ёроолгvй усанд алга болдоггvй ганц юм нь дурьдсан аварга том
хилэмнvvд юм: Тэд тvрсээ шахсаны дараагаар баараагvй Хойд тэнгистээ буцаж
ирдэг. Vvн дээр энэ тєрлийн загас нь нэг тэмдэглvvштэй онцлогтой байдаг: Єтєл
насанд хvрэхээрээ тэд нуруун дээрх хайрслаг гадаргуугаа алддаг ба нvцгэрсэн
арьс нь "гялалзсан" харагддаг.
Харамсалтай нь дээр дурьдсан таамгуудын нэг нь ч маргашгvй, хангалттай
vнэмшилтэй цорын ганц болж чадахгvй болно. Харин ийм тохиолдолд Нессийг яаж
ангилах болж байна? Байгалийн vзэгдэл бvхэн шинжлэх ухааны нэртэй байх ёстой
шvv дээ. 1972 онд домогт Несси нь ээлжит нэр нь nessitera rhombopteryx болов.
Тэр нэрийн эзнийг хэн ч гараараа барьж vзэж чадаагvй нь илvv гайхалтай болон
нууцлагдмал санагдаж байгаа юм.
Гэсэн хэдий ч эрдэмтэд "хараал идсэн" нуурын нууцыг олох найдвараа
алдаагvй байна. 1993 оноос хойш тэнд Британы музейн шинжилгээ судалгааны
экспедиц байнга ажиллаж байна. Лохнессийн феноменийг судлах тусгай товчооны
1962 онд эхэлсэн ажлыг vргэлжлvvлж байгаа юм. Энэ ажил нь хангалттай vр дvнтэй
тоног тєхєєрємж байгаагvйн улмаас vр дvнгvй болсон. Харин шинэ экспедици
гидро-геололгийн хамгийн сvvлийн vеийн тєхєєрємжєєр тоноглогдсон далайн хамгийн
нууцлагдмал хэцvv бэрх ёроол хvрэн тvvний дор байгаа хєдєлдєг болон vл хєдлєх
обьектын зургийг авч чадах чадамжтай орчин vеийн авиа хэмжигч, радио илрvvлэгч,
мэдрэгчтэй болно.
Гэсэн ч Несси дахин хvнтэй холбоо барихыг яарахгvй байна. Гэхдээ яаж мэдэх вэ?
тэр зvгээр л эвтэйхэн мєчийг боломжийг хvлээж ч байж болох юм. Энэ уулзалт ямар
болох бол, их сонин байна?....
Ялангуяа шаргуу цєхрєлтгvй хvмvvсийн хувьд энэ уулзалт болно гэдэг найдвар их
байдаг. Нэгэн удаа, нэг сайхан єдєр оролдлогтой Английн инженер нисгэгч
Динсдейл-д аз дайрсан тохиолдол байсан шvv дээ.
Лохнессийн мангасын нууцыг тайлахад тэр єєрийн амьдралын их ч, бага ч байсан 27
жилээ зориулсан. Тэгээд тvvний ажил зvтгэл нь эцсийн эцэст амжилтанд хvрсэн юм.
1950 оны 4-р сард Динсдейл нууцлагдмал амьтны зургийг авч чадсан, чадах
чадахдаа явж байхад нь шvv. Тvvнээс гадна: Энэ зургийг Британы цэргийн нисэх
хvчний тусгай лаборатори нарийн шинжилгээ хийсэн. Тэгсний дvнд тvvнийг жинхэнэ,
хуурамч биш гэдгийг хvлээн зєвшєєрсєн. Бас туршлагатай шинжээчдийн дvгнэлт ямар
ч эргэлзээгvй болгосон: Зурган дээр гарсан тэр "обьект" яриангvй
загас агнуурын том завь ч биш, шумбагч завь ч биш харин жинхэнэ амьд амьтан
байв! Харин чухам ямар амьтан бол? Тэгэхээр одоо зєвхєн vvнийг л тогтоох
vлдлээ.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Гайхмаараа |
Үзсэн: 1235 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|