Эхлэл » 2010 » 1-р сар » 16 » Хумхаа өвчин
|
Дэлхий нийтээрээ 4 сарын
25-ний өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг байна.
2007 онд Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 60 дахь удаагийн хуралдааны
үеэр хумхаатай тэмцэх өдрийг санаачилжээ. ДЭМБ-ын
харъяа Дэлхийн эрүүл мэндийн Ассамблей нь 1998 онд байгуулагдсан юм.
ДЭМБ-ын мэдээллээр манай гаригийн хүн амын 40 хувь нь хумхаа өвчин
тусах эрсдэлтэй нөхцөлд амьдардаг байна. Жилд 500 сая хүн хумхаа өвчин
тусдаг гэсэн тоо баримтыг судлаачид гаргажээ. 30 секунд тутамд хумхаа
өвчний улмаас нэг хүүхэд эндэж байна. Хумхаа өвчин Африк тивийн Сахарын цөлөөс урагш нутагт дэгдэх нь түгээмэл. Гэхдээ Ази, Латин
Америк, Ойрхи Дорнод, тэр ч бүү хэл Европын зарим хэсэгт хумхаа өвчин
гарч байсан тохиолдол цөөнгүй. Ядуу буурай орнуудын иргэд хумхаа өвчин
тусаж байгаа юм. Хумхаа өвчөөс болж африкийн орнуудын эдийн засгийн
өсөлт 1,3 хувиар буурдаг байна. Монголчууд бид хумхаа гэдэг өвчний
талаар мэдлэг багатай. Хумхаа гээч өвчний нэр нь эртний итали хэлний
"mala aria” буюу «бохир
агаар» гэдэ үгнээс гаралтай. Заримдаа намагийн чичрэг гэж нэрлэх нь ч
бий. Хумхаа өвчнийг үүсгэдэг Plasmodium гэдэг өчүүхэн хэмжээтэй шимэгч
хорхой байдаг. Энэ шимэгч хорхой халуун чийглэг уур амьсгалтай орны
шумуулын биенд оршдог. Өвчин үүсгэгч шимэгчтэй шумуул хүнийг хатгаснаар
хүн өвчилдөг. Шумуулын бие мах бодид байсан
Plasmodium шимэгч хорхой хүний биед нэвтэрч цусаар дамжин элэгэнд хүрч,
тэндээ үрждэг. Хумхаа өвчин үүсгэгч хүний бие нэвтэрсэнээс хойш 10-15
хоногийн дараа бие махбодид нөлөөлж эхэлнэ. Хумхаа туссан хүний бие
чичирч, толгой нь өвдөж, халуурч, бөөлждөг. Хүний
цусан хангамж мууддаг. Хэрвээ яаралтай эмчид хандахгүй бол үхэлд
хүргэдэг. Хумхаа өвчин тусах эсэх нь байгаль цаг уурын нөхцөл байдлаас
шууд шалтгаалдаг. Жишээ нв борооны улиралын үед шумуул түргэн үрждэг.
Энэ хэмжээгээр хумхаа өвчин тусах хүний тоо өсдөг. Хумхаа өвчин тусаад
эдгэрсэн хүний биенд дархлаа тогтдог. Гэхдээ хумхаагийн эсрэг дархлаа
хүний бие мах бодид маш удаан хугацааны турш бүрэлддэг юм. Ийм учраас
хэрвээ тухайн хүнд хумхаагийн эсрэг дархлаа сайтар тогтож чадаагүй
ыбайх үед өвчин үүсгэгчтэй шумуул хатгавал дахиад л хумхаагаар
өвчилдөг. Хумхаа өвчин хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой аюултай.
Шинээр бүрэлдэж байгаа үр хөврөлийг хумхаа өвчин үүсгэгч шимэгч хорхой
үхүүлдэг. Хумхаа туссан жирэмсэн эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэхээс
аргагүй болдог. ДЭМБ-ын мэдээлснээр хумхаагаас болж 200 мянган эмэгтэй
үр хөндүүлдэг. ДОХ-ын халдвартай хүмүүс хумхаа тусвал үхэл эгшин зуур
ирдэг. Хумхаа өвчнийг судалсан хамгийн анхны хүн бол 1880
онд Алжирт ажиллаж байсан Францын цэргийн эмч Шарль Луи Альфонс Лаверан
юм. Хумхаа өвчнийг судалж анагаах ухаанд оруулсан хувь нэмэрийг нь
үнэлэн түүнд 1907 онд Нобелийн шагнал олгожээ. Харин хумхаа өвчин
үүсгэдэг шимэгч хорхойн нэрийг италийн эрдэмтэн Этторе Маркиафава,
Анжело Челли нар хамтран бодож олсон байна. Хумхаа
өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга байдаггүй. Иймээс хумхаа өвчин
гардаг улс орон руу зорчихдоо шумуулын эсрэг тос, түрхлэг авч явахыг
зөвлөдөг байна. Хумхаа өвчин туссан үед уудаг эмийг бага тунгаар өвчин
тусаагүй хүмүүс хэрэглэдэг. Энэ нь эрсдэлийг бууруулж байгаа урьдчилан
сэргийлэх арга юм. Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Эрүүл мэнд |
Үзсэн: 2035 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|