10 сарын 1-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод томоохон хэмжээний цэргийн сүрт жагсаал болов. 2009
онд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа юм. 10 сарын 1-нд
Бээжин хотод болсон цэргийн хээрийн сургуулилтийн үеэр Хятадын ардын
чөлөөлөх армийнхан шинэ төрлийн зэр зэвсэгээ дэлхийд гайхуулав. Хятадын ардын чөлөөлөх арми шинэ зэвсэгээ харуулж өөрийн нэр
хүндээ өсгөж, имиджээ өөрчилнө гэж найдаж байгаа юм. Хятадын ардын
чөлөөлөх арми тоо толгойгоороо дэлхийд 1-рт орж байна. Одоо Хятадын
армид 2,25 сая хүн алба хааж байна. Харин 2-р байранд 1,4 сая цэрэгтэй АНУ-ын арми зүй ёсоор ордог. Дараа нь Энэтхэг, Хойд Солонгос, Оросын нэр бичигддэг. Сүүлийн
10 жилд хятадын ардын чөлөөлөх арми цэргийн тоогоо нэмэгдүүлээд
зогсохгүй зэр зэвсэгээ ч үлэмж хэмжээгээр шинэчилжээ. Гэхдээ Хятадууд
шинэ зэвсэгтэй болохын тулд хийж байгаа ажил нь гадаадын шинжээчдийн
эгдүүцлийг төрүүлдэг юм. Тухайлбал хятадын инженерүүд ОХУ-аас цэргийн
технологи нэлээдгүй хулгайлжээ. Уг нь ОХУ, БНХАУ-ын хооронд цэргийн
салбарт хамтран ажиллах хэд хэдэн гэрээ бий. Гэвч сүүлийн үед оросууд
Хятад улсад шинэ үеийн цэргийн технологио алдахаас сэргийлж, хамтран
ажиллахдаа болгоомжтой хандах болжээ. Жишээ нь СУ-33 сөнөөгч онгоцыг
БНХАУ-д худалдахыг оросууд яарахгүй байна. Ер нь БНХАУ-ын цэргийн
онгоцнууд, мөн агаарын довтолгооноос сэргийлэх сисмет, зарим төрлийн
буу нь ЗХУ-ын үеийн зэвсэгийг санагдуулдаг. Гадаад хэлбэр хийц нь ч
Орос зэвсэгтэй тун төстэй. 10 сарын 1-нд дэлхийн дахинд харуулах гэж
байгаа Хятадын шинэ зэвсэг нь ч Оросын зэвсэгийн дууриамалууд юм. 9
сарын 6-нд Бээжинд хотод баярын сүрт жагсаалын бэлтгэл ажил болсон юм.
Энэ бэлтгэлийн үеэр авсан гэрэл зургийг харсан шинжээчид сүүлийн 10
жилд хятадууд ямар төрлийн зэвсэгтэй болсоныг бүдэг бадаг мэдэж чаджээ.
БНХАУ байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан сүрт жагсаалын үеэр
Хятадууд тив хоорондын баллистик пуужингийн Dong Feng 31 (DF-31) гэдэг гурван төхөөрөмж үзүүлсэн юм. Dong Feng 31
нь Зөвлөлтийн үеийн пуужин харвах төхөөрөмжнөөс эх авч бүтээгдсэнийг
цэргийн мэргэжилтнүүд тогтоож байлаа. Харин 9 сарын 6-нд болсон бэлтгэл
жагсаалын үеэр хятадууд ийм төрлийн 8 төхөөрөмжийг хотын төвөөр
тээвэрлэжээ. Энэ төхөөрөмжнөөс харвасан пуужин нь Вашингтон хотод хүрэх
хүчин чадалтай. Dong Feng 31 –ийг харуулсан нь Америкчуудад чиглэгдсэн дохио гэж Kanwa Information Center-ийн мэргэжилтэн Андрей Чанг Defense News сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Сүрт жагсаалын бэлтгэлийн үеэр Хятадууд DF-41 загварын
пуужин харвах төхөөрөмжийг харуулаагүй юм. Харин 10 сарын 1-нд энэ шинэ
загварын төхөөрөмжөө үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. (10 сарын 1-ний өдрийг л хүлээх үлдээд байна.) Гэвч АНУ-ын Тагнуулын Төв Газар шинжээчээр ажиллаж байсан Ричард Бицингер (Richard Bitzinger)-ийн хэлснээ DF-41 загварыг бүтээх ажил дуусаагүй байгаа гэж таамаглаж байгаа юм. Баярын сүрт жагсаалын бэлтгэлийн үеэр хятадууд Dong Hai 10 (DH-10) гэдэг шинэ далавчит пуужин харуулсан байна. Энэ нь Оросын Х-55 загварын далавчит пуужинтай усны дусал мэт төстэй. 1990 оны эхээр Х-55 далавчит пуужинг Хятадын зэвсэгт хүчнийн Украинаас худалдан авч байжээ. Одоо Dong Hai 10
далавчит пуужинг Хятадууд Тайвань арлыг зүг чиглүүлэн зоочихсон
байгаа. Энэ пуужин 1500 км-ын алсад оршиж буй байг сөнөөх чадвартай юм.
Баярын сүрт жагсаалын бэлтгэлийн үеэр авсан гэрэл зургийг судалсан
мэрэгжилтнүүд өнгөрсөн 10 жилд БНХАУ хэд хэдэн төрлийн зэвсэгээ улам ч
боловсронгуй болгожээ гэж дүгнээд байна. Англи хэлээр гардаг хятадын The Global Times сэтгүүлд 10 сарын 1-нд цэргийн сүрт жагсаалын үеэр Бээжингийн гудамжинд хатуу түлштэй CSS-X-10
гэдэг баллистик пуужин харах боломж гарна гэж бичиж байжээ. Энэ пуужин нь
цөмийн цэнэгт хошууг 8000 км-ын алсад хүргэх чадвартай. 10 сарын 1-нд
Бээжинд болсон баярын сүрт жагсаалд Ардын чөлөөлөх армийн 56 анги
нэгтгэл оролцсон юм. Сүрт жагсаалын үеэр 52 төрлийн шинэ зэвсэг харуулна
гэсэн мэдээлэл ч байжээ. Хамгийн гол нь энэ бүх зэвсэг нь Хятадад
үйлдвэрлэв гэсэн тодотголтой. Сүүлийн жилүүдэд Хятадын арми имиджээ
бүрдүүлэх гэж их хүчин чармайлт гаргаж байна. Хятадын арми дэлхийд
хамгийн хаагдмал гэж тооцогддог. Энэ ойлголтыг эвдэхийн тулд саяхан
суртал ухуулагч офицеруудыг бэлтгэжээ.