Пүрэв, 2024-11-28, 10:40 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 6
Гийчин 6
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 9 » Эрх чөлөөний хөшөө
5:53 PM
Эрх чөлөөний хөшөө
http://preapism.com/wp-content/uploads/statue_of_liberty.jpg

Эрх чөлөөний хөшөө (Statue of Liberty) бол Нью-Йорк төдийгүй АНУ-ын гол бэлгэ тэмдэгийн нэг юм. Энэ хөшөөг "Эрх чөлөөний хатагтай” ч гэж нэрлэх нь бий. Эрх чөлөөний хөшөө нь Нью-Йоркийн Манхэттен дүүргийн захаас баруун өмнө зүгт 3 км алсад эрх чөлөөний арал (Liberty Island) дээр байдаг. Хөшөө байрладаг арлыг 1956 он хүртэл "Бедлоугийн арал" (Bedloe’s Island) гэж нэрлэдэг байлаа. АНУ-ын тусгаар тогтнолын зуун жилийн баярыг тохиолдуулан Францын ард түмэн бэлэглэжээ. Францын эрдэмтэн хуульч, боолчлолын эсрэг тууштай тэмцэгч Эдуарда де Лабуле 1860 оны сүүлээр Америкчуудад эрх чөлөөний хөшөө бэлэглэх санаачлага гаргаж байлаа. Франц, Америкийг маш олон жилийн найрсаг харилцаа холбодог. Франц улс америкийн тусгаар тогтнолыг дэмжиж, америкчуудад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж байлаа. Францын генерал Лафайет АНУ-ын үндэсний баатар болж байлаа. Америкийн тусгаар тогтнолын тунхаглал батлагдсаны 100 жилийн ойд зориулан хөшөөг бэлэглэх ёстой байлаа. Хөшөөг бүтээх ажил францын уран барималч Фредерик Бартольди ноогдсон байна. Байшингийн дотор талын бүтэц, зохион байгуулалтыг Гюстав Эйфель хийжээ. 1884 оны 7-р сард хөшөөг хийж дуусжээ. Нимгэн металлын тоонд ордог зэсээр хөшөөний гадна талыг бүржээ. 1885 оны 6 сард хөшөөг Францын "Изере” хөлгөөр Нью-Йоркийн боомтод авч ирсэн байна. Хөшөөг бүхлээр нь тээвэрлэх боломж байгаагүй тул 350 хэсэг болгон хувааж 214 хайрцагт хийжээ. Хэсэгчилж хуваасан хөшөөг эвлүүлж угсрах ажил 4 сар үргэлжилсэн байна. Хөшөөний нээлтийн ажиллагаа 1886 оны 10 сарын 28-нд болж тухайн үеийн ерөнхийлөгч Гровер Кливленд нээлтийн ажиллагаанд оролцож байлаа. Гэрэлт бамбар гартаа барьсан эмэгтэйн толгой дээр 7 шүдэлбэртэй титэм зүүсэн байлаа. Титэм нь 7 тив, 7 далайг бэлгэджээ. (Барууны ертөнцөд 7 тив, 7 далай байдаг гэж үздэг.) Титэм нь 25 цонхтой. Хөшөө баруун гартаа бамбар барьсан бол харин зүүн гартаа "JULY IV MDCCLXXVI" /1776 оны 7 сарын 4 АНУ-ын тусгаар тогтнолын гэрээ байгуулсан өдөр/ гэсэн бичигтэй самбар барьсан байдаг. Эрх чөлөөний хөшөөний титэм хэсэгт нь эргэн тойрноо харах том танхим байдаг юм. Эрх чөлөөний хөшөөний титэмт танхимын цонхоор Нью-Йоркийн боомтыг харах боломжтой. Эрх чөлөөний хөшөөний дотор Америкт нүүдэллэн ирэгсэдийн музей, хөшөөний түүхийг бичсэн музей ажилладаг.Хөшөөний өндөр нь 151 фут 1 дюйм буюу 46 метр урт юм. Хөшөөг хийхэд нийт 31 тонн зэс ашиглажээ. Харин хөшөөний ган хийц нь 125 тонн. Цемент зуурмагийн нийт жин нь 27 мянган тонн. Хөшөөний титэм хүртэл 354 шатны гишгүүр алхдаг. 1924 оны 10 сарын 15-нд хөшөөг үндэсний хэмжээний дурсгалын нэг гэж зарласан бол харин 1984 онд ЮНЕСКО-гийн хүн хамгаалалтанд орсон байна. Хөшөөнд 1986 онд их засвар хийж байлаа. 2001 оны 9 сарын 11-нд Дэлхийн худалдааны төвд халдлага гарсаны дараа эрх чөлөөний хөшөө рүү жуулчидыг оруулахаа болив. 2004 оны 8 сарын 4-нд мжзей дахин нээгдсэн юм. 2009 оны 7 сарын 4-нд эрх чөлөөний хөшөөний титэмт танхим руу хүмүүсийг оруулах болжээ. Анх эрх чөлөөний хөшөө ногоон байсангүй. Хүчиллэг борооноос болж хөшөө ногоон өнгөтэй болж хувирсан юм. Анх байрлуулсан бамбарыг 1984-1986 онд хийсэн их засварын үеэр сольжээ. Хамгийн анхны бамбарыг нь одоо музейд байрлуулсан. Эрх чөлөөний хөшөөний дүртэй 15 центийн зоос 1992 оны 11 сарын 11-нд, 1954 оны 6 сарын 24-нд 3 центийн зоос, 1954 оны 4 сарын 9-нд 8 центийн зоос, 1961 оны 6 сарын 11-нд 11 центийн зоос гаргаж байлаа.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 2696 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]