Эхлэл » 2010 » 1-р сар » 4 » Эдвин Лэнд
|
"Полароид" компанийг үндэслэн байгуулагч
Америкийн
эрдэмтэн оптикч Эдвин Лэнд "Полароид" компанийг үндэслэн байгуулжээ.
Түүнйи компани нь цэргийн зориулалтай бүх төрлийн дуран үйлдвэрлэдэг
байлаа. Түргэн зураг авах төхөөрөмж зохион бүтээж хэрэглээнд
нэвтрүүлсэнээр дэлхий даяар алдаршжээ. Эдвин Герберт Лэнд 1909 оны 5
сарын 7-нд АНУ-ын Коннектикут мужийн Бриджпорт хотод төржээ. Түүний
эцэг эх нь 1880 онд Америкт ирсэн хүмүүс юм. Эдвин Лэнд сурагч
байхаасаа л оптикийн шинжлэх ухааныг сонирхдог байжээ. Ерөнхий эрдмийн
боловсрол эзэмшээд Харвардын их сургуульд элссэн байна. Оюутан байхдаа
авто машины гэрэлтүүлэгчийн нөлөөтэй линз шил бүтээх туршилт хийж
байлаа. Сөрөг урсгалд явж байгаа машины жолоочын нүдэнд хурцаар
тусахгүй, гэхдээ өмнөх замыг нь сайн гэрэлтүүлж чадах чийдэнгийн
нөлөөтэй шил зохион бүтээх нь түүний гол зорилго байсан юм. Энэ ажилдаа
хэт уйларсанаас болж сургуулиа хаяад Нью-Йорк хотод нүүж ирсэн байна.
1934 онд Лэнд нүд сохлохгүй автомашины чийдэнгийн бүрхүүл шил зохион
бүтээж патент авсан байна. Дараа нь гэрэл зургийн аппаратын фильтр,
нарнаас хамгаалах нүдний шилний линз зохион бүтээж патент авч чадсан
байна. 1937 онд Массачусетс мужийн Кембриж хотод оптикийн техник дагнан
хийдэг Polaroid Corporation байгуулжээ. Дэлхийн 2-р дайн он жилүүдэд
Лэндийн компаний бүтээгдэхүүн цэргийн салбарынханы сонирхолыг татжээ.
Дайны үед тэр шөнийн дуран хийжээ. Бас хэт ягаан цацрагт тэсвэртэй шил,
дуран хийх засгийн газрын захиалага авсан байна. 1946 онд Лэнд гэрэл
зургийн аппарат зохион бүтээх ажилд анхаарлаа хандуулжээ. Тэр жирийн
нэгэн гэрэл зургийн аппарат хийхийг хүссэнгүй. Зураг авсан даруй хэдхэн
хоромын дараа бэлэн зураг нь цаасан хэвлэглээд гараад ирэх зургийн
аппарат хийхийг эрмэлзжээ. 1947 онд Polaroid компани зураг авахаас
эхлээд цаасан буулгах хүртэл 60 секунд зарцуулдаг төхөөрөмж бүтээж
чадсан байна. 1948 оны 11 сард Бостон хотын нэгэн их дэлгүүрт Polaroid
Land-95 загварын зургийн аппаратаа нийлүүлжээ. 90 долларын үнэтэй
байсан орчин үеийн энэ зургийн аппарат нэг өдрийн дотор л зарагдаж
дуусжээ. Дайн дараах жилүүдэд Лэнд болон түүний компанийхан АНУ-ын
сансрын төсөлд оролцож байлаа. Мөн тагнуулын
нисэх онгоцны гэрэл зургийн аппарат хийдэг байлаа. АНУ-ын
ерөнхийлөгчийн дэргэдэх цэргийн техникийн төлөвлөгөөний зөвлөлийн
гишүүнээр сонгогджээ. 1963 онд «Полароид» компани
түргэн зураг өнгөтөөр гаргах аппарат хийжээ. 1972 онд Polaroid SX 70
загварын халаасны автомат камер зохион бүтээжээ. Энэ камерын ачаар
компаний хувьцааны ханш 90 дахин нэмэгджээ. 1975 онд Лэнд компаний
ерөнхийлөгчийн албан тушаалаа орхижээ. 1980 онд захиралуудын зөвлөлөөс
ч хасагджээ. Энэ нь хувьцаа эзэмшигчидтэйгээ зөрчилдөж байсантай
холбоотой юм. 1982 онд өөрийн мэдлийн хувьцаагаа зараад «Полароид»
компанийг орхисон байна. Тэр нийт 500 патент эзэмшдэг. Эдвин Лэнд 1991
оны 3 сарын 1-нд нас баржээ. Харвардын их сургууль Эдвин Лэндийг хүндэт
докторын цолоо өгч байжээ. Мөн АНУ-ын эрх чөлөөний медальтай.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Алдартай хүмүүс |
Үзсэн: 1054 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|