Эхлэл » 2010 » 1-р сар » 28 » Өдөөн хатгалага: Орос Гүржийн харилцааны түүхээс
1:29 AM Өдөөн хатгалага: Орос Гүржийн харилцааны түүхээс |
1999 оны 8 сарын 9 нд Тбилиссийн цагаар 14 цаг 4: минутад Су 25 онгоц
Гүржийн агаарын хилийг Бочорми Ахметского дүүрэгийн ойролцоо зөрчиж
бөмбөг хаясан байна. Бөмбөг Чечень Дагестантай хил залгаа Земо Омало
суурингийн байшин дээр унаж орон нутгийн хоёр хүн амь үрэгдсэн байна.
Харин бусад бөмбөг нь ойролцоох ойд унажээ. Үүний дараа онгоц
Дагестаныг чиглэн нисжээ. Онгоц хэнийх болох нь тодорхойгүй үлджээ.
Тухайн өдөр оросын байлдааны онгоцнууд агаарт хөөрөөгүй гэж Оросын
батлан хамгаалах яамны хэвлэлийн төвөөс мэдээлжээ. Оросын хүчний
байгуулагынхан " энэ бол Оросыг Гүржтэй хагаралдуулах гэсэн чечений
босогчдийн маш сайн урьдаас төлөвлөсөн өдөөн хатгалга” гэж нэрлэсэн
байна. 2002 оны 8 сарын 23 нд Гүржийн Ахмет дүүрэгт үл танигдах онгоц
бөмбөг хаяж 3 хүн үхэж, 7 хүн шархадсан тухай Гүржийн эрх баригчид
мэдээлжээ. Гүржийн улсын аюулгүй байдлыг хангах яамны олон нийттэй
харилцах албаны удирдагч Тбилисийн цагаар 5 цаг 20 минутад оросын
хилээс байлдааны хэд хэдэн онгоц хил давж Панкис хавцал руу орж бөмбөг
хаясан гэж мэдээлсэн байна. Онгоц дараа нь Иври хавцал руу нисэж бөмбөг
хаяад Чечень рүү нисжээ. Гүржийн агаарын хилийг манай онгоц зөрчөөгүй
гэж ОХУ мэдэгджээ. 2003 оны 1 сарын 27 нд оросын хэвлэл мэдээллийн
хэрэгсэлд Батуми дахь оросын 106 р цэргийн бааз дахь ОХУ ын агаарын
нисэх хүчний ИЛ 18 онгоцны нислэгийг зогсоох тухай мэдээлэл гарсан
байна. 2004 оны 7 сарын 7 нд Москвагийн цагаар ойролцоогоор өглөөний
таван цагт Гүрж Осетийн хямралын бүсэд байдаг Кехви гацаанд Гүржийн
Дотоод хэргийн яамныхан оросын энхийн сахиулагчдийн явж байсан 10 цуваа
машиныг саатуулжээ. Цувааг оросын 40 цэргийн албан хаагч дагалдан явж 300
нэгж пуужин, , радио дамжуулагч, цэргийн дүрэмт хувцас, майхан, түлш
гэх мэт ачаа тээвэрлэж байсан юм. Энэ ачааг Владикавказаас Цхинвали хот
руу зөөж байсан юм. Саатуулагдсан 10 машины наймыг нь энхийг
сахиулагчдад эргүүлэн өгч, зэвсэгтэй хоёр машиныг хураан авчээ. Оросууд
цэргийн нисэх онгоцны буудал барихад энэ бүхэнийг ашиглах зорилготой
байсан юм. 2005 оны 7 сарын14 нд Гүржийн цэргүүд оросын Т-72 загварын
хоёр танкийг саатуулжээ. Хоёр танк цэргийн сургууль хийж байсан Гонио
Аджарии полигон руу явж байжээ. 7 сарын 15 нд хоёр танкыг суллаж оросын
талд эргүүлсэн өгсөн юм. 2006 оны 1 сарын 20 нд Тбилисийн цагаар оройн
10 цагт Батумигийн гарнизоны зэвсэглэсэн 25 цагдаа Гонио полигон дээр
очиж Батумигийн 12 р цэргийн баазын объектыг эзлэн авсан байна. Полигоныг
орос гүржийн цэргийн албан хаагчид хамтран ашигладаг юм. Гүрж дахь ОХУ
ын ЭСЯ нийхан асуудалд оролцож зөрчилийг арилгажээ. 2006 оны 7 сарын 15
нд Гүржийн цэргийн цагдаа Гори дүүрэгт оросын дипломат албаны
төлөөлөгчийн машиныг саатуулж дотор нь сууж явсан албаны хүмүүсийг
бичиг баримтыг хураан авчээ. Дипломат төлөөлөгчийн газрын машиныг нэг
цаг саатуулаад сулласан бол цэргийн генералын паспортыг 7 сарын 17 нд
эргүүлэн өгчээ. 2007 оны 8 сарын 7 нд Гүрж улсын дотоод хэргийн яам
Оросын цэргүүд Гүржийн агаарын орон зайг зөрчисөн байна. Гэвч энэ
мэдээллийг Оросын агаарын нисэх хүчнийхэн няцаажээ. 2008 оны 8 сарын
8 нд Гүржийн ерөнхийлөгчийн тушаалаар Хойд Осетийн Цхинвали хот рүү
Гүржүүд идэвхитэй гал нээсэн байна. Цхинвалид амьдардаг оросуудын
аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ Гүржийн цэргүүдэд няцаалт өгчээ.
Таван хоног үргэлжилсэн энэ дайны дараа Хойд Осет тусгаар тогтнолоо
зарласан байна. Хойд Осетийн тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрсөн
байна. Харин Гүржийн тал үүнийг эрс эсэргүүцсэн юм.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг |
Үзсэн: 1354 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|