Пүрэв, 2024-11-28, 11:44 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 32
Гийчин 32
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 16 » Цөмийн гүрнүүд
4:01 AM
Цөмийн гүрнүүд


1967 оны 1 сарын 1-ний өдрөөс өмнө цөмийн дэлбэрэлт хийж байсан орнууд "Цөмийн клуб”-ын гишүүд гэсэн нэр зүүдэг. ЗХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ нь цөмийн гүрэн гэж тооцогддог. Цөмийн гүрнүүдийн тухай эрх зүйн байдлыг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд тодорхой заажээ. Израиль, Энэтхэг, Пакистан нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдээгүй цөмийн зэвсэгтэй улс юм. Гэвч "цөмийн клуб”-ын гишүүн гэж тооцогддоггүй. Энэтхэг улс 1974 оны 5 сарын 18-нд цөмийн дэлбэрэлт хийж байсан юм. 1998 оны 5 сар хүртэл Энэтхэг улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдээгүй байна. 1998 оны 5 сард Энэтхэгт цөмийн болон, термоцөмийн тэсэлгээ хийж байжээ. Харин Пакистан улс 1998 оны 5 сарын 25-нд цөмийн туршилт хийсэн байна. БНАСАУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд анх нэгдсэн ч 2003 оны 1 сард энэ гэрээг сахин биелүүүлэхгүй гэж зарласан байна. 2005 оны 2 сард БНАСАУ цөмийн зэвсэгтэй болсоноо зарлажээ. 2006 оны 10 сарын 9-нд БНАСАУ анх удаа цөмийн дэлбэрэлт хийсэн юм. Израиль улс цөмийн зэвсэгтэй эсэхээ нотлодоггүй ч бас үгүйсгээгүй. 2006 оны 4 сарын 9-нд Иран улс лабораторын нөхцөлд цөмийн зэвсэг хийх технологийг гарган авсан гэж зарлаж, цөмийн гүрэн болсноо мэдэгджээ. Хуучин зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан Украин, Белоруссь, Казахстан улсын нутаг дээр цөмийн зэвсэг байжээ. ОХУ, АНУ-ын хооронд стратегийн довтолгооны зэвсэгийг хорогдуулах тухай гэрээг байгуулсны дараа 1992 онд Лиссобоны протоколд энэ 3 орон гарын үсэг зуржээ. Дараа нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн байна. ӨАБНУ-нь цөмийн зэвсэгтэй болох хөтөлбөртэй байжээ. 1979 онд Израиль улстай хамтран Энэтхэгийн далайд цөмийн тэсэлгээ хийж байлаа. Гэвч хожим цөмийн хөтөлбөрөө зогсоосон юм. 1991 онд ӨАБНУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгджээ. Цөмийн зэвсэг хийж чадах орны тоонд Аргентин, Бразил, Египет, Ливи, БНСУ ордог. Эдгээр улсуудыг цөмийн зэвсэг хийх патенттай орнууд гэж нэрлэдэг.

Англал: Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг | Үзсэн: 1046 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]