Эхлэл » 2010 » 10-р сар » 23 » Зорчигчдын галт тэрэгний хуваарь өөрчлөгджээ
5:20 PM Зорчигчдын галт тэрэгний хуваарь өөрчлөгджээ |
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
Зорчигчдын галт тэрэг өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, энэ
сарын 23-наас эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг даваа, баасан
гариг бүр 17.35 цагт Замын-Үүдэд ирээд, 21.25 цагт явж, Улаанбаатарт
мягмар, бямба гаригт 10.40 цагт ирэхээр өөрчлөгджээ.
Хөх хот Улаанбаатарын вагон мягмар, бямба гаригт мөн дээрх цагийн
хуваарийн дагуу үйлчилж Улаанбаатарт лхагва, ням гаригт 10.40 цагт ирэх
юм байна. Замын-Үүд Улаанбаатарын галт тэрэг Замын-Үүдээс пүрэв гарагийн
21.25 цагт явж баасан гаригийн 10.40 цагт нийслэлд ирэх бол Зүүнхараа
Улаанбаатарын 282 дугаар галт тэрэг Зүүн хараагаас өдөр бүр 05.35 цагт
явж Улаанбаатарт 10.20 цагт ирэх гэнэ.
Бусад чиглэл нь цагийн хуваарийн дагуу явж байгаа аж. Мөн
Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг аравдугаар сарын нэгнээс хоёр
долоо хоногт нэг удаа явдаг болжээ.
Б.Сэлэнгэ
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Таны мэдлэгт |
Үзсэн: 1696 |
Нэмсэн: saak_penny
| Үнэлгээ: 0.0/0 |
|