Miss Mongolia 2010 бичлэгийг орууллаа.
Жил бүр "Шилмэл” загварын агентлаг болон "Miss Mongolia” ассосиациас
хамтран зохион байгуулдаг "Miss Mongolia-2010” наадам өчигдөр шилдгүүдээ
тодруулсан юм. 2004 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион
байгуулсаар ирсэн тус наадамд энэ жил 200 гаруй хацар гоо охид
бүртгүүлсэн ч төгсгөлийн шатанд нийт 21 охин өрсөлдөж, шилдгээ
тодруулав. Улсын драмын эрдмийн театрт 15.00 цагаас эхэлсэн "Miss
Mongolia-2010” наадамд "Хэцүү анги” Монголын олон ангит уран сайхны
киноны Гэрлээгийн дүрээр бидний танил болсон Б.Бадамцэцэг тэргүүн
миссээр тодорч, эх орноо төлөөлөн Шанхай хотод болох "Miss
International” тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан юм. Түүнчлэн наамдын
ивээн тэтгэгчийн нэрэмжит
"Aero Mongolia” миссээр хувийн дугаар нэг Э.Алтанзул тодорсон юм