Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
Засгийн газрын урилгаар БНТУ-ын төрийн, шадар сайд Бүлэнт Арынч энэ
өчигдөр манай улсад ирлээ. Түүнийг дагалдаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг
хөгжүүлэх газрын ерөнхийлөгч Мустафа Каплан, Туркийн Гадаад худалдааны
хорооны Гэрээ, хэлэлцээрийн ерөнхий газрын орлогч дарга Танкут Аядын,
Туркийн Гадаад худалдааны хорооны гэрээ хэлэлцээрийн газрын дарга Бахри
Жан Чалыжы-олу, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын дарга Селма
Тезетиш, Байгаль орчин, ойн яамны Улсын усны хангамжийн ерөнхий газрын
орлогч дарга Түнжер Динчер Гөк болон холбогдох албан тушаалтнууд ирсэн
юм.
Туркийн төлөөлөгчид албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр
Турк-Монголын хамтарсан "Elite internationаl” сургуулийн монгол, турк
сурагчидтай уулзалт хийв. Үүний дараа Төв аймгийн Эрдэнэ сум дахь баатар
Күлтэгиний хөшөөг үзэж танилцан, "Цожин болдог” хөшөөт цогцолборт
зочиллоо. Түүнчлэн, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт
элчин сайд А.А.Арар хүндэтгэлийн хүлээн авалт хийв.
Тэрбээр маргааш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд
Х.Баттулга, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нартай ганцаарчилсан уулзалт хийнэ.
Харин нөгөөдөр эх орондоо буцах юм.
Монгол+Туркийн = Эдийн засаг, худалдааг хөгжүүлнэ
Ноён Бүлэнт Арынчийн
айлчлалын гол зорилго нь Монгол-Туркийн Эдийн засаг, худалдааг хөгжүүлах
хорооны VI хуралдаанд оролцох явдал. Хурлыг хоёр жилд нэг удаа зохион
байгуулдаг бөгөөд 2008 онд Бүгд Найрамдах Турк улсад болж басан. Харин
энэ удаагийн VI хуралдаан энэ сарын 25-26-нд Улаанбаатар хотноо болно.
Хуралдааныг Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга
Л.Гансүх ахлан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин
сайд О.Очиржав, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар болон
холбогдох яамдын гадаад худалдаа, эдийн засаг, зээл, тусламж, стратеги
төлөвлөлт хариуцсан удирдлагууд оролцох аж. Харин Туркийн талаас дээрх
нэр бүхий албаныхнаас гадна Туркийн гадаад худалдааны хорооны Гэрээ,
хэлэлцээрийн ерөнхий газрын хэлтсийн дарга Х.Тамер Эркан, Улсын
төлөвлөлтийн газрын төлөвлөлтийн мэргэжилтэн Дениз Гөле, Туркийн гадаад
худалдааны хорооны Гэрээ, хэлэлцээрийн ерөнхий газрын Гадаад худалдааны
туслах мэргэжилтэн Жансу Динчер, ТИКА-гийн төлөөлөгч Рахман Нүрдүн,
Эдийн засгийн гадаад харилцааны тасаг, Турк-Евроазийн Бизнес зөвлөлийн
зохицуулагч, Монголын бизнес зөвлөлийн зохицуулагч Адем Кула болон бусад
төлөөлөгчид оролцох гэнэ.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|