Пүрэв, 2024-11-28, 8:32 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 6
Гийчин 6
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 30 » Топ модель Пүрэвсүрэн нүүрээ будаагүй байхдаа (Харьцуулсан)
9:43 PM
Топ модель Пүрэвсүрэн нүүрээ будаагүй байхдаа (Харьцуулсан)


Д.Пүрэвсүрэн : Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг бичдэг нь гайхалтай санагдаад байдаг юм

-Бvрэн хэмжээний эротик зураг авахуулсан чинь олон гоо бvсгvйчvvдийг зоригжуулж, мисс Оюунгэрэл тэргvvтэй бvсгvйчvvд ч хvч vзээд алдсан. Яагаад ийм зоригтой алхам хийх болов?

-Мэдээж хоёр тал хамтран тохиролцсоны vр дvнд ийм шийдвэрт хvрсэн. Би модель хvн юм чинь зургаа авахуулах ёстой. Єєрєєр хэлбэл энэ бол миний ажил. Мэдээж миний хувьд ч гэсэн залуу насандаа зургаа авахуулах юмсан гэж бодож байсан. Урьд нь эротик сэдэлтэй зураг авахуулдаг байсан ч, энэ бол бvтэн эротик байдлаар авахуулсан анхны зоригтой алхам. Хvн бvхэн єєр єєр vзэл бодолтой учраас заримд нь таалагдана, заримд нь таалагдахгvй байх л даа.


-Шvvмжлэл багагvй дагуулсан. Хэцvv байсан уу?


-Мэдээж шvvмжлэл ирэхийг би мэдэж байгаа. Манайхан чинь хєдєлмєр хийсэн нэгнээ доош нь хийдэг шvv дээ. Тэрэнд бол би сэтгэлийн их бэлтгэлтэй байгаа. Гэхдээ хvмvvс гоо сайхан, урлаг гэдгийг ойлгоосой. Нийгмийн хэцvv нєхцєлд гуньж гутраад явах vед урлаг гэдэг хvнд сэтгэлийн их дэм єгдєг. Тийм болохоор бага ч гэсэн нэмэр болоосой. Мэдээж шvvмжлэлийг их л тавих байх. Тэрэнд би аль хэдийнэ дасчихаж дээ. Тэгээд ч моделиудыг "Тэр нь тийм, энэ нь ийм” гээд их єєлж, биднээс их зvйл шаарддаг. Тэгж биднийг засч, чиглvvлж байгаад нь ч баярладаг. Тийм болохоор мэргэжлийн vvднээс єєгvй байхыг их хичээдэг дээ.


-Магадгvй эротик киноны санал ирвэл тоглох уу?

-Би уран бvтээлч, жvжигчин хvн. Ямар нэг уран бvтээлд тоглоно гэдэг бол миний ажил. Тийм болохоор юунд ч тоглож магадгvй.


-Монголчууд одоохондоо эротик кино хийх хэмжээнд хvрээгvй байна гэж зарим хvн ярьдаг. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ?

-Бид хэзээ тэгээд хэмжээндээ хvрнэ гээд хvлээх юм бэ. Тэр боломжид хvрэхийн тулд бид л ямар нэгэн алхам хийх хэрэгтэй шvv дээ. Жишээ нь би анх гарч ирэнгvvтээ л топ модель болчихоогvй. Эхэндээ "Гоёл” наадмаас хасагддаг байлаа. Тэгээд илvv хичээж, хєдєлмєрлєсний дvнд "Гоёл” наадамд ордог болж, яваандаа топ модель болсон. Vvнтэй л адил бид чадахгvйгээсээ эхлээд чадахаа хvртэл хєдєлмєрлєх л ёстой. Тийм болохоор хэн хийх бол гэж хvлээлгvйгээр бид хийх л хэрэгтэй.


-Тайзан дээр Пvvжээ vнэхээр бусдаас огт єєр харагддаг. Гайхалтай омог бардам санагддаг юм. Яг тайзан дээр алхаж байхдаа юу мэдэрдэг вэ?


-Яг тайзан дээр алхаж байхдаа… мэдэхгvй юм. Хєгжмєє сонсоод, тэр тайзыг эзэгнэж байгаа ч юм шиг vгээр илэрхийлэхийн аргагvй мэдрэмж тєрдєг. Тvvнээс хэзээ ч "Би одоо гурав алхаад эргэнэ, тэгж ингэж зогсоно, vзэгчдийн дунд хэн сууж байгаа бол” гэж боддоггvй. Нэгэнт єєртєє итгэлтэй байгаа учраас ямар харагдаж байгаадаа хэзээ ч санаа зовдоггvй. Ер нь тайзан дээр биеэ авч яваа байдал маань амьдрал дээрх миний vзэл бодолтой салшгvй холбоотой. Би их єєдрєг хvн. Аливаад гутраад, гуниад байх дургvй.


-Жингээ барьж, гоо сайхан бие галбираа хадгалахын тулд хоол хvнсэндээ хэр анхаарал тавьдаг вэ?


-Формондоо байхын тулд хичээж, хоол хvнсэндээ маш иханхаардаг. Би тамирчидтай адил уураг хэрэглэдэг. Тараг жимс, аарц, ааруул их хэрэглэдэг. Махан хоолыг гурав, дєрєв хоногт нэг удаа хэрэглэдэг.


-Шvvмжлэлд хэрхэн ханддаг вэ?


-Хvvхнvvд зурагтаар янз бvрийн клип гарахаар хорвоо дээр єєрєєс нь єєр хєєрхєн хvvхэн байхгvй юм шиг л муулдаг. "Энэ нь ч ийм, тэр нь ч тийм” гээд л. Яахав, эмэгтэйчvvдийн зан байх л даа. Тэгж шvvмжилж байгаа хvмvvсийг єєрийгєє нэг харчихаасай гэж боддог юм. Єєрєє хэрвээ шvvмжилж байгаа хvнээсээ "тасархай” байвал болж байна. Миний хамгийн дургvй зvйл бол хvмvvс намайг харсан юм шиг ярьж, бичдэг. Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг бичдэг нь гайхалтай санагдаад байдаг юм. Далдыг хардаг мундаг хvмvvс юм болов уу. Магадгvй тэд орон дотор хамт байсан болоод тэгж бичээд байгаа юм байлгvй. Тэр нь миний эгдvvцлийг маш их хvргэдэг. Гэхдээ би хэзээ ч тэр хvмvvсийн бичсэн шиг байгаагvй болохоор тэрний тєлєє бухимдаад ч яах юм билээ. Тэртэй тэргvй тийм зvйл болоогvй юм чинь. Нэг мэдээ гарах бvрт л "Би тэгээгvй” гээд байх ч хаашаа юм. Сvvлдээ дасдаг юм байна даа. Хvн л юм чинь заримдаа би гудмаар ямар ч хамаагvй хувцас "углаад” л гардаг. Тэр нь надад эвтэйхэн санагддаг юм. Олны шаардлагад нийцэх гээд л єдєр болгон гоёлын будалттай, цэмцгэр хувцас ємсєєд явахыг хvсдэггvй. Би ажлаа хийх vедээ зохих шаардлагаа биелvvлчихээд бусад vедээ энгийн, байгаагаараа л байхыг хvсдэг. Мэдээж хvн л юм чинь ядарна, уйлна, єлсєнє.


-Охин нь одоо хэдтэй билээ?


-Манай охин одоо зургаатай. Сургуульд орчихсон. "American school”-д орсон. Бид хоёр ээж охин гэхээсээ илvv эгч, дvv шиг л байдаг юм. Стресс ихтэй vедээ тайтгарлыг гэр бvлээсээ авдаг. Хvн чинь гэр бvлийнх нь амьдрал асуудалтай байхад ажил тєрєл нь тийм сайхан байгаад байдаггvй. Гадуур бухимдуу явж байсан ч гэр бvл нь халуун дулаан уур амьсгалтай байвал хvн сайхан тайван байдаг. Мэдээж хєгжим сонсох, найз нєхєдтэйгээ уулзах vе байна. Гэхдээ эдгээрээс гэр бvлийнхээ халуун дулаан уур амьсгалыг илvvд vздэг.


-Охин нь ээж, аав хоёрынхоо хэнийг илvv дуурайсан бэ?


-Мэдэхгvй. Хvvхэд єєрчлєгдєєд байдаг юм шиг байна лээ. Хvмvvс уг нь надтай адилхан л гэдэг юм.


-Ямар мэргэжилтэй хvн болгоё гэж бодож байна даа?


-Эцэг эхчvvд хvvхдээ "Тийм болох ёстой” гээд сонирхлыг нь харгалзахгvйгээр мэргэжил оноодог. Єсвєр насандаа хvvхдvvд аль чиглэл рvv хєгжvvлвэл илvv авъяастай байх вэ гэдэг нь тодроод ирдэг. Тийм болохоор хvvхдийнхээ авъяасыг л илvv харах байх даа.


-Урлагийн хvн болгох уу?


-Урлагийн хvн болгоно гэж хэзээ ч боддоггvй. Тогоонд нь чанагдаад цаг наргvй ажилладагийг нь мэддэг болохоор хvvхдээ хайрлаад байгаа байж магадгvй. Vнэнийг хэлэхэд би єєрийгєє "хvмvvжvvлэгч ээж” гэж хэлж чадахгvй. Охин маань эмээ євєєгийнхєє школоор л явж байгаа. Би бол тоглоход нь л хамт барбиг нь барьсан шиг л явна шvv дээ. Тєрчихєєд анх охиноо харахад хайрлах мэдрэмж тєрсєн. Тухайн vед нєхєр маань хажууд байсан. Жижигхэн охиныг минь авч ирээд надад харуулахад vнэхээр сайхан байсан. Тэр бол дахин давтагдашгvй мєч.


-Пvvжээ хэр сайн найз вэ. Хvний итгэлийг даахдаа ямар бол?


-Тэрийг найзууд л мэдэх байх даа. Аль болох хvнд туслахыг боддог. Єнєєдєр залуучууд нэг нэгэндээ итгэхэд их хэцvv болжээ. Хvний итгэлийг их алддаг болчихож. Гэхдээ энэ нь нийгмээс хувь хvний амьдралд нєлєєлж байгаа нєлєєлєл болов уу. Итгэлийг алдахгvй байхаас єєр аргагvй байдалд ордог ч юм уу. Яагаад гэвэл амьдралдаа байгаа сэтгэл хангалуун бус байдлаа єєртєє ашигтай зvйлийг олохын тулд бусдыг хуурах байдалд хvрдэг байх.


-Та дэлхийн загварын тайзан дээр ч гологдохооргvй модель болсон. Бардам зан тєрдєг vv?


-Мэдээж тийм зvйл байна. Монголынхоо загварын ертєнцєд тодорхой байр сууринд хvрчихсэн. Єєртєє итгэлтэй байна. Гэхдээ єєртєє ханах ч гэдэг их зангийн илрэл юм шиг ээ. Биеэ тоогоод "би”-ээр євчлєєд эхэлвэл доошоо уруудахын л эхлэл болно гэж боддог.


-Пvvжээ их л бодитой хvн шиг санагддаг?


-Би наалинхай биш ээ. Эршvvд талдаа. Тийм наалинхайтаж, аальгvйтсэн хvvхнvvдийг харахаар алгадаад авмаар санагдаад байдаг юм. Тиймэрхvv хиймэл зvйлд дургvй. Хvнд би их итгэл єгдєг. Магадгvй єгсєн итгэлийнхээ хариуд алддаг байж болох юм. Энэ нь миний сайхан чанар боловч нєгєє талаараа дутагдал болчихдог.


-Амьдрал болоод нийгэм итгэлээр чинь багагvй тоглосон гэдэгтээ санал нэг байна?


-Хvмvvс их итгэл алдаж байна шvv дээ. Ажил дээр ч, амьдрал дээр ч. Дотнын найз хvртэл. Би хvнд итгэмээр байгаа боловч хvмvvс итгэлийг маань даахгvй болохоор сvvлдээ хvнд итгэж чадахгvй тийм муухай байдалд хvрч байна.


-Ямар нэгэн бизнес эрхэлдэг vv?


-Одоохондоо тийм зvйл байхгvй. Гэхдээ vргэлж залуугаараа байхгvй учраас нас ахисан vедээ ямар нэгэн зvйл хийхийн тулд одооноос бэлтгэж єєр чиглэлээр суралцаж байна.


-Гадаадад явж байхдаа энийг нь эх орондоо нэвтрvvлчих юмсан гэж санaa авмаар зvйл их л байдаг байх.


-Шороотой ч гэсэн би Улаанбаатартаа амьдрах дуртай. Гадаадад амьдрах дургvй. Дэд бvтэц ярихаа больё л доо. Гадаадад бvх 00-д нь ариун цэврийн цаас байдаг. Манайд тийм биш. Хэрвээ байвал хэн нэгэн нь гарахдаа хулгайлаад аваад явчихдаг. Салфетка хангалттай байдаггvй. Наад захын ийм соёлоосоо эхлэх ёстой болов уу л гэж боддог.


-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1269 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]