Эхлэл » 2010 » 10-р сар » 28 » Машин
|
Автомоби́ль гэдэг үг нь эртний герк хэлний αὐτο — өөрөө, мөн латин
хэлний mobilis — хөдлөгч гэдэг үгнээс гаралтай. Машин хурдан явахад
зориулан тусгайлан цардмал зам барьдаг. Эрдэмтэн Леонарда да Винчи анх
удаа машины шугам зургийг гаргаж байжээ. Гэвч түүний гаргасан зургаар
хийсэн машиныг хэзээ ч хийж байгаагүй юм. 2004 онд Флоренцийн шинжлэх
ухааны түүхийн музейд Леонарда да Винчийн гар зургийн дагуу машины
загварыг нь гаргаж байжээ. 1780 онд Оросын зохион бүтээгч Иван Кулубин
машин хийх төсөл дээр ажиллаж байжээ. 1791 онд тэр тормозтой өөрөө
хөдлөгч хийж байжээ. 1769-1770 онд Францын зохион бүтээгч Ж.Кюньо
артеллирийн хүнд зэвсэгийн чирэх зориулалттай гурван дугуйтай уурын
хүчээр ажилладаг тэргэнцэр хийж байжээ. Каньогийн тэргэнцэрийг орчин
үеийн уурын хөдөлгүүрт машин хийхэд гол санааг нь өгсөн гэж түүхчид
үздэг байна. 1885 онд Германы эрдэмтэн г.Даймлер, 1886 онд К.Бенц нар
бензин хөдөлгүүртэй өөрөө явагч хийжээ. 1895 онд К.Бенц дотоод шаталтын
хөдөлгүүртэй анхны автобус хийжээ. Харин 1896 онд Г.Даймлер такси,
ачааны машин бүтээжээ.
19-р зууны сүүлийн 10 жилд Герман, Франц, Англи
улсад авто машины аж үйлдвэр бий болжээ. Машин боловсронгуй болоход
Америкийн зохион бүтээгч Г.Форд багагүй хувь нэмэр оруулжээ. Тэр машиныг
түргэн хугацаанд угсрах аргийг бодож олсон юм. 19-р зууны сүүлээр Орост
машин анх орж иржээ. 1891 онд Одесс хотын "Одесский листок” сонины
редактор В.В.Навроцкий францаас машин авч ирж байжээ. Харин 1896 онд
Оросын иргэн Яковлев, Фрезе нар машин хийж Нижний Новгород хотод болсон
үзэсгэлэнд оролцож байлаа. 20-р зууны эхний үед цахилгаанаар ажилладаг
машин, мөн уурын хөдөлгүүртэй машин нэлээн дэлгэрчээ. Жишээ нь 1900 онд
Америкт явж байсан машины тэн хагас нь уурын хөдөлгүүртэй байлаа. 1910
онд Нью-Йорк хотод 70 мянган цахилгаанаар ажилладаг машин таксиний
үйлчилгээнд явж байлаа.1902 онд Голландын Spyker компани уурын
хөдөлгүүртэй уралдааны машин анх хийж байлаа. 1906 онд Stanley фирмийн
үйлдвэрлэсэн уурын хөдөлгүүртэй машин цагт 203 км хурдалж дээд амжилт
тогтоож байлаа. Нэг удаа усаар цэнэглэхэд 50 миль туулж байлаа. Ах дүү
Стенли нар жилд 100 орчим ийм машиныг цагдаа, гал унтраах албанд
зориулан хийж байсан юм. Stanley фирм 1927 он хүртэл уурын хөдөлгүүртэй
машин үйлдвэрлэжээ. 1930 оноос уурын хөдөлгүүртэй машиныг хэрэглээнээс
гаргасан байна. 1923 онд Бенц фирм дизель хөдөлгүүртэй ачааны машин
хийжээ.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Түүх |
Үзсэн: 1672 |
Нэмсэн: saak_penny
| Үнэлгээ: 4.0/1 |
|