Эхлэл » 2010 » 10-р сар » 21 » Эйфелийн цамхагийн тухай
4:12 AM Эйфелийн цамхагийн тухай |
1889 онд Францын нийслэл Парис хотод олон улсын
үзэсгэлэн зохион байгуулагджээ. Энэ үзэсгэлэнд зориулан цамхагийг
барьсан юм. Цамхагийн зураг төслийг францын инженер Александр Эйфель гаргаж, инженер Эмиль Нужье, Морис Кеклен, архитектор Стефан Совестр
нар бүтээх ажилд оролцжээ. 1887 оны 1 сараас 1889 оны 3 сарын 30
хооронд цамхагийг барьж дуусгасан юм. Цамхагийн суурийг тавихад бүтэн
нэг жил 6 сар, цамхаг угсарахад 8 сарыг зарцуулжээ. Цамхагийг барихад 15
мянган металл эд анги зарцуулав. Цамхагийн жин нь 10100 тонн. Металл эд
ангийн жин нь 7300 тонн юм. Цамхаг барихын тулд Александр Эйфель
барилгийн салбарын олон асуудлыг шийджээ. Цамхаг барих явцад барилгийн
шинэ тоног төхөөрөмж, шинэ арга зүйг боловсруулжээ. 313 метрийн өндөр
Эйфелийн цамхаг нь 1931 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж гэж
тооцогдож байлаа. 1957 онд цамхаг дээр телевизийн антенна байрлуулж 320
метрийн өндөр болжээ. Эйфелийн цамхаг нь хэд хэдэн тавцантай. Эхний
тавцан нь 58 метрийн өндөрт, харин хоёр дахь тавцан 115 метрийн өндөрт
бий. Гурав дахь тавцан нь 300,65 метрийн өндөрт бий. Хоёр ба гурав
дугаар тавцангийн дунд 196, 276 дахь метрийн өндөрт завсарын жижиг
тавцан бий. Цамхагийн хамгийн дээд хэсэг нь эргэн тойрон 90 км-ын орон
зайг харах 1,7 диаметр тавцан бий.Цамхагийн дээрх гэрэл 70 км-ын алсаас
харагддаг. Эйфелийн цамхаг нь 1792 гишгүүр шат, мөн цахилгаан шаттай.
Эйфелийн цамхаг тогтвор сайтай. Хүчтэй салхи гарах үед цамхагийн орой
10-12 см дайвалздаг. Халуун нартай өдөр нарны цацрагт халж 18 см
хөдөлдөг. Эйфелийн цамхагийг тэнгэрийн эрхэсийг ажиглах төв, цахилгаан
холбоон газар, радио телевизийн нэвтрүүлэг дамжуулагчийн зориулалтаар
ашиглаж байлаа. XX-р
зууны 80-аад онд Эйфелийн цамхагт их засвар хийжээ. Зуун жилийн настай
цамхагийн хүнд төмөр хийцийг хөнгөн металлаар сольжээ. Үүний үр дүнд
цамхагийн жин багассан байна. 1889 онд Эйфелийн цамхагийг нээхэд 10
мянган чийдэнгээр гэрэлтүүлэг хийсэн байжээ. Чийдэнг улаан, цагаан, хөх
өнгөөр буджээ. Энэ нь Францын төрийн далбааны өнгө юм. 1985 оны 12 сарын
31-ээс Эйфелийн цамхагийг алтан шаргал өнгөөр
гэрэлтүүлдэг болов. 2000 он гарахаас өмнө Эйфелийн цамхаг дээр мөнгөлөг
өнгөөр гэрэлтдэг 20 мянган чийдэнгээр чимэглэжээ. 2008 оны 7 сарын 1-ээс
12 сарын 31 хооронд франц улс Европын Холбоог даргалжээ. Энэ хугацаанд
Эйфелийн цамхаг дээр Европын Холбооны бэлгэ тэмдэг бүхий гэрлэн чимэглэл
асаж байлаа. 2004 оны 1 сарын 6-нд Парис хотын дарга Бертран Деланоэ
Эйфелийн цамхаг дээр гарч 2012 оны Олимпийн наадмыг зохион байгуулах
эрхийн төлөө өрсөлдөх болно гэж мэдэгдэж байлаа. 2004 оны 12 сарын 12-нд
Эйфелийн цамхагийн 57 метрийн өндөрт мөсөн гулгуурын талбай нээгджээ.
200 квадрат метр талбайд нэгэн зэрэг 80 хүн гулгах бололцоотой байжээ.
Гэхдээ үүнээс ч өмнө Эйфелийн цамхаг дээр мөсөн гулгуурын талбайг нээж
байжээ. 1969 онд мөн л 57 метрийн өндөрт мөсөн гулгуурын талбай нээхэд
Москвагийн циркийнхэн оролцож байв. Эйфелийн цамхагт жилдээ 7 сая хүн
гарч үздэг байна.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Байшин барилга |
Үзсэн: 1441 |
Нэмсэн: saak_penny
| Үнэлгээ: 0.0/0 |
|