6
жил үргэлжилсэн Дэлхийн 2-р дайн фашистуудын ялагдалаар дууссан юм.
Фашистуудыг бут ниргэхэд ЗХУ тэргүүнтэй холбоотон орнууд чухал үүрэг
гүйцэтгэжээ. ЗХУ-ын зэвсэгт хүчнийхэн дэлхийн 2-р дайн үед Германы 507
дивиз, Германы талд тулалдсан 100 гаруй дивизэд цохилт өгчээ. Дэлхийн
2-р дайн үед Германы талаас 10 сая хүн амь үрэгджээ. Дэлхийн 2-р дайн
улс төр, нийгэм, эдийн засагт өөрийн үр дагаварыг авч иржээ. Дэлхийн 2-р
дайн дараа ЗХУ ын нэр хүнд дэлхийн тавцанд өссөж, цаашид олон улсын
хэмжээний асуудлыг заавал ЗХУ-ын оролцоотойгоор шийдэх болсон юм. Фашист
Герман, милитарист Японыг бут цохисоны дараа Европын хэд хэдэн орон
социалист замаар хөгжихөөр шийдсэн юм. Дэлхийн 2-р дайны он жилүүдэд
олон үеийн хүмүүсийн хөдөлмөрөөр бүтсэн урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд,
түүхийн дурсгалт зүйлс устаж үгүй болжээ. Дайн дараа дэлхийн ертөнц
социалист, капиталист гэсэн хоёр хуаранд хуваагдсан юм. Дэлхийн 2-р дайн
дараа колоний дэглэм задран унаж үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн
африк, азийн олон оронд өрнөжээ. Дэлхийн 2-р дайн үед цэргийн зэвсэг,
байлдааны ур чадвар өндөр түвшинд хүржээ. Дэлхийн 2-р дайнд
хязгаарлагдмал хүчин чадалтай бага хэмжээний үйлчилэх хүрээтэй зэвсэг
ашиглаж байлаа. Тэгвэл шинэ зэвсэг бий болсоноор дайн тулаан хийх арга
тактикийг дахин шинээр боловсруулах хэрэгцээ амьдралаас урган гарсан юм.
Гитлерийн фашист Герман маш эрчимтэй дайралтаар амжилтанд хүрэхийн тулд
"цахилгаан дайн” гэдэг стратеги гаргасан юм. АНУ, Их Британий зэвсэгт
хүчин десантийн байдлаар дайн хийхэд ихээхэн хэмжээний туршлага суужээ.
Германы эсрэг холбоотон орнуудын давшилт нь удаан байсан нь өөрийгөө
батлан хамгаалах, бас улс төрийн учир шалтгаантай байлаа. Фашист
дэглэмийг социалист орнуудын эрсэг ашиглахын тулд АНУ, Их Британи улс
дайнд хайнга хандаж байв. Дэлхийн 2-р дайн үед ард түмний хүсэл зориг
юунаас ч илүү хүчтэй гэдгийг нотлон харуулсан олон үйл явдал болж
байлаа. Жишээ нь Болгарт ардын чөлөөлөх зэвсэгт арми үр дүнтэй тэмцэл
хийж байлаа. Унгарыг Зөвлөлтийн Армийннхан 1944 оны сүүлээр чөлөөлсөн
юм. Үүний дараа Унгарын эх орончид түр засгийн газар байгуулж Германд
дайн зарласан юм. 1944 онд Зөвлөлтийн арми Ленинград орчимоос эхлэн
давшилт хийв. Үүнтэй зэрэгцээд Украиний баруун хэсэгт Германы эсрэг
дайралт хийсэн юм. 1944 оны зун Финий армид Карелийн тохойд цохилт
өгчээ. Финляндийн арми холбоотон орнуудад хандан эвлэрэх хүсэлт
гаргажээ. 1944 оны 9 сарын 2 нд Финлянд улс ЗХУ-тай эвлэрэлийн гэрээ
байгуулжээ. Энэ гэрээгээр Финлянд улс Баренцийн тэнгист гарцгүй болжээ.
10 сарын дундуур ЗХУ-ын арми энэ нутгаар дамжин Норвегийн засгийн газрын
зөвшөөрөлтэйгээр нутагт нь орсон юм. Японы милитаристууд зүүн хойд
Хятад, Солонгос, Өмнөд Сахалиныг алдав. ЗХУ ын стратегийн байдал, Алс
Дорнодын хилийн хамгаалалт сайжирчээ. Алс Дорнодын бүс нутагт дайн
дууссан нь олон зуун мянган Америк цэргүүд, Японы оршин суугчдийн амь
насыг аварсан юм. Япон улс цаашид Зүүн хойд Ази, зүүн өмнөд Азийн
орнуудад учруулах заналхийлэлийг арилгажээ. Зөвлөлтийн арми Алс Дорнодын
бүс нутагт ялалт байгуулсан нь Зөвлөлтийн коммунист намын зөв бодлого,
оросын цэргийн сүр хүчийг нотлон харуулсан явдалд билээ. Японыг бут
ниргэсэн дайнд гавъяа байгуулсан 1725700 хүнийг одонгоор шагнажээ. Хүн
төрөлтөний түүхэнд хамгийн их цус асгаруулсан дайн бол Дэлхийн 2-р дайн
байлаа. Энэ дайнд тухайн үетийн дэлхийн хүн амын 4/5 нь татагдсан юм.
Зэвсэгт тэмцэлд 110 сая хүн оролцжээ. Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн
хүний тэн хагас нь энгийн номхон иргэд байлаа. Тэгвэл дэлхийн 1-р дайн
үед амь үрэгдсэн нийт хүний 5 хувь нь энгийн номхон иргэд байсан юм.
Дэлхийн 2-р дайны үед яг хичнээн хүн амь насаа алдсаныг тогтоох нь
хүндрэлтэй. Үзэл сурталын шалтгаанаар зарим улс оронд дэлхийн 2-р дайнд
амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулж байлаа. Дэлхийн 2-р дайн үед 50
сая хүн амь эрсэдсэн гэдэг багцаа тоо нь үнэнд арай дөхөж очно гэж
үздэг. Үүнээс ЗХУ-ын 20 сая хүнээ алджээ. Гитлерийн Германы байгуулсан
бөөнөөр хорих хуаранд 18 сая хүн хоригдож байсны 11 сая нь янз бүрийн
химийн, биологийн туршилт, халдварт өвчин,
өлсгөлөнгөөс болж амиа алджээ. Дэлхийн 2-р дайн дараа дэлхийн хүн амын
боловсрол, соёлын түвшин эрс дордсон байлаа. Дэлхийн 2-р дайн эхэлмэгц Латин Америкийг зорьсон цагаачдын тоо эрс нэмэгдсэн байна.