Пүрэв, 2024-11-28, 8:54 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 16
Гийчин 16
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 2 » Цыган үндэстний түүхээс
0:53 AM
Цыган үндэстний түүхээс


Жил бүрийн 4 сарын 8-нд цыган үндэстний өдрийг тэмдэглэдэг байна. Цыган үндэстэн Европ, Өмнөд Ази, Хойд Африк, Хойд болон Өмнөд Америкийн олон оронд тархай бутархай байдлаар аж төрж байна. Европ, Америк тивд амьдран суугаа цыганууд өөрсдийгөө Ром гэж нэрлэдэг бол харин Сири, Палестинд байгаа цыганууд өөрсдийгөө Дом, Армений цыганууд Лом гэж нэрлэдэг. XIX-р зууны сүүл, XX-р зууны эхэн үед хэл судлаачид цыган гэдэг энэ нэршил нь эртний энэтхэг гаралтай үг гэж нотлож байв. Угсаатан судлаачид орчин үеийн цыганууд бол Энэтхэгийн баруун хойд хэсгээс гаралтай үндэстэн гэж үздэг байна. Манай тооллын VI-р зуунд өнөөгийн энэтхэгийн баруун хойд нутгаас цыгануудын өвөг дээдэс аян замд гарч өнөөгийн Иран, Египет улсын нутгаар дамжин Балканы аралд ирсэн байна. XIII-XV-р зууны үед тэд Европын өмнөд хэсэгт хөл тавьжээ. Европчууд тэднийг Египет гаралтай хүмүүс гэж эндүүрч байв. Хойд Африкаас ирсэн тул ингэж ташаарсан бодсон хэрэг. Англичууд тэднийг Gypsies гэж нэрлэдэг. Энэ нь Egyptians гэдэг үгний хувирсан нэг хэлбэр юм. Испаничууд тэднийг Gitanos гэж нэрлэдэг нь мөн л Egiptanos гэсэн үгнээс үүдэлтэй. Харин Унгар улсад цыгануудыг Cigany "Pharao nepek" (фараоны угсаа) гэдэг бол Францчууд Bohemiens (бурханлаг), Tsiganes гэдэг болжээ. Германд цыган хүмүүсийг Zigeuner, италид Zingari, голландад Heidens, болгарт- цигани, финд Мustalainen ("харууд"), туркт ingerie,ingane гэх мэтээр нэрлэдэг. XV-р зууны үед баруун Европт цыгануудыг элгэсэг дотноор хүлээн авч байлаа. Цыган үндэстний дуу хөгжим, бүжиг, алганы хээгээр мэргэлэх, мөн өвөрмөц ардын эмчилгээ нь европчуудад их сонин содон байлаа. Европт ирсэн цыганууд арьс, мод боловсруулж гар урлал эрхэлж байв. Гэвч төд удалгүй цыгануудын тэнэмэл амьдралын хэв маягаас европчууд залхаж эхлэв. Цыган үндэстэнд хандах хандлага өөр болж алганы хээгээр мэргэлэх, ардын эмчилгээ хийх зэрэг нь хууль бус гэж Европ даяараа үзэх болов. Европын зарим орнууд цыгануудыг нутгаасаа албадан гаргаж байлаа. 1637 онд Шведын удирдагчид өөрийн нутаг дэвсгэрт байгаа бүр цыган эрчүүдийг дүүжлэн хороох хууль батлав. Тэгвэл Германы Майнц хотынхон 1714 онд өөрийн нутагт баривчлагдсан бүх цыган үндэстэнг цаазлах шийдвэр гаргажээ. 1554 онд Англид цыган эрчүүдийг устгах хөдөлгөөн өрнөжээ. XV-XIII-р зууны үед Цыган үндэстэний эсрэг чиглэгдсэн 148 хууль Германд үйлчилж байв. XVIII-р зууны сүүл үеэс л цыган үндэстэнд арай тэвчээртэй хандах байдал Европт бий болсон юм. Цыган үндэстний түүхэнд тохиосон хамгийн аймшигтай үйл явдал нь 1939-1945 онд өрнөсөн дэлхийн 2-р дайн байлаа. Гитлерийн Герман улс цыган үндэстэнг мөрдөн мөшгиж, бөөнөөр нь егүүтгэдэг болов. Бөөнөөр хорих ангид 600 мянган цыган хүн үхжээ. Одоо манай дэлхий дээр 10 сая цыган хүн амьдарч байна гэсэн тооцоо бий. Тэдний олонхи нь Зүүн Европт аж төрж байна. Румын улсад 2,5 сая, Унгарт 190 мянга, Словак улсад 800 мянга, Чех улсад 300 мянган цыган хүн оршин суудаг. Баруун Европын орнуудаас Испани улс цыган үндэстэний тоогоороо дээгүүр байр эзэлдэг. Цыган үндэстэнүүд тархай бутархай амьдарч байсан тул европт тивд тэдний олон жижиг ястан бий болжээ. Кэлдэрары, довари, сэрвы, синти и мануш, калос и хитанос, рома, мугат, кале, лом, домари, дом, трэвеллерс зэрэг цыган ястан бий. Цыганууд индоари бүлгийн хэлээр ярьдаг. Гэхдээ оршин суугаа орныхоо хэлийг төрөлх хэлээ гэж үзэх цыган хүн ч бий. Мөн оршин суугаа улсынхаа шашинд ч дагаар орсон тохиолдол цөөнгүй. Жишээ нь Оросын цыганууд үнэн алдартаны шашинтай бол, Палестины цыганууд суннит шашин шүтдэг болжээ. Европын цыганууд католик шашинд дагаар оржээ. Цыган гэр бүлд эцгийн эрхэт ёс журамтай. Цыган эр хүн маш их эрх мэдэлтэй байдаг. Цыган хүнтэй хоол хүнсээ хуваалцах нь эв найрамдалын бэлгэ тэмдэг гэж тэд үздэг. Тэднийг дайлах үед татгалзах нь том доромжлол гэж тооцогддог. Томоохон найр, хуримын үед ширээний ард хүйсээрээ ялгаран суудаг. Орос улс нүүдэлчин цыган хүмүүсийг суурин амьдралд дасгах зорилгоор тодорхой ажил зохион байгуулдаг байв. 1931 онд Москва хотод цыган жүжигчидтэй "Ромэн” гэдэг театр ажилладаг байв


Дэлхийн 2-р дайны үед Оросын цыганууд Зөвлөлтийн зэвсэгт хүчинд алба хааж, партинзаны бүлэгт орж байлаа. Дайны дараа ч тэнэмэл цыганы тоо Орост буурсангүй. Иймд 1956 оны 10 сард ЗХУ-ын Дээд Зөвлөл "Тэнэмэл цыгануудыг хөдөлмөрт сургах, суурин амьдралын хэвшилд оруулах тухай” тогтоол гаргаж байжээ. 1991 онд Оросын соёлын газрын дэргэд "Романо Кхэр” гэдэг цыганы соёл мэдээллийн төв байгуулагджээ. Оросын цыганууд 1990 онд дэлхийн цыгануудын холбоонд элссэн байна. 2002 оны байдлаар Орос улсад 183 мянган цыган хүн аж төрж байлаа. Цыганууд сайн зураач, чадварлаг жүжигчин хүмүүс байдаг. 1971 онд Лондон хотод Дэлхийн цыгануудын их хурал болжээ. Энэ хурлын үеэр дэлхийн өнцөг булан бүрд суугаа цыганууд өөрсдийгөө нэгдмэл үндэстэн гэдгээ тунхаглаад, өөрсдийн сүлд тэмдэг, далбаатай болжээ.





Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Түүх | Үзсэн: 2463 | Нэмсэн: saak_penny | Tags: циган | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]