Пүрэв, 2024-11-28, 11:46 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 30
Гийчин 30
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  3-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 3-р сар » 30 » ЗУРХАЙ: Эртний Грекийн зурхай
11:05 AM
ЗУРХАЙ: Эртний Грекийн зурхай
Афродита /21.04-20.05/

Хайр дурлал, гоо vзэсгэлэнгийн охин тэнгэр. Эртний Грекийн домогт Афродита нь тэнгис далайг эзэмдэгч хэмээгддэг байна. Ивээх бурхан нь энэ сард тєрєгсдєд гоо vзэсгэлэнг харамгvй заяажээ. Гадаад тєрхєєс гадна дотоод ертєнцєд ч бас энэ нь хамааралтай. Уян зєєлєн, олны анхаарлыг татах, хайрын хvчээр амьдралдаа олон зvйлд хvрч, бvтээж чадах хvмvvс энэ ордынхон юм.

Апполон /21.05-21.06/

Зевс бурханы нэгэн хєвгvvн тэрээр анагаах, гэгээрvvлэх чадвартай, урлагийг эзэмдэгч бурхан юм. Аполлон нь тогтворгvй зангаараа бусад бурхадаас ялгардаг тул єєрийн харамгvй заяасан бvхнээ буцаагаад авчих ч талтайг битгий мартаарай. Тиймээс энэ бурханы ивээх ордод тєрсєн хvмvvс авьяас чадвар ихтэй боловч заримдаа хэтэрхий зєрvvд, аливаа асуудалд хєнгєн бодлогогvй хандах гээд байдаг тал бий. Энэ ордынхон хєдєлмєрч, хичээнгvй зангаас бус єєрсдийн аз, нарийн мэдрэмжийнхээ ачаар амьдралдаа томоохон амжилтад хvрч чадна.

Гермес /22.06-22.07/

Арилжаа наймаа, ашиг орлого, аян замыг бэлгэдсэн бурхан. Эртний Грекийн домгоор Гермес нь єєрийн эцэг Зевс бурханы илгээмжийг хvмvvст хvргэх vvрэгтэй хэмээн єгvvлдэг байна. Єєрєєр хэлбэл тэр газар тэнгэрийг холбогч байжээ. Энэхvv vvрэг нь албан ёсны, арга эвийг олох зан чанар шаардах нь мэдээж. Тиймээс Гермесийг бусад бурхадуудаас хамгийн ажил хэрэгч нь хэмээдэг байна. Энэ ордынхон ивээгч бурханыхаа адил аливаа ажлыг дуустал нь хийх тэвчээртэй, шаргуу зантай байдаг байна.
Тэд хєдєлмєрч зангаараа амьдралдаа олон ч ажилтад хvрч чаддаг, vvндээ ч итгэлтэй байдаг.

Зевс /23.07-23.08/

Бурхадуудын хамгийн дээд нь. Тиймээс хvндлэл, хайр халамжийг єєртєє шаарддаг.
Зевс бурханы ивээх ордод тєрєгсєд сайхан сэтгэлтэй, бусдад харамгvй тусалдаг, vнэнч шударга, итгvvлж vнэмшvvлэхдээ гарамгай.
Єєртєє итгэлтэй, бусдыг байлдан дагуулах чадвар нь энэ ордын хvмvvсийн гол чанар.

Деметра /24.08-23.09/

Эртний Грекийн домгоор vр vндсийн бурхан Деметра нь эх дэлхийг хайрлан, хамгаалагч юм. Зевсийн эгч, байгаль, эх газрын охин тэнгэр Тvvнийг эмэгтэй хvний эх vндсийн бэлгэдэл гэж vздэг байна.
Єєрєєр хэлбэл гэр бvл, vр хvvхэд юм. Энэ ордод харьяалагдах хvмvvс гэр бvл, vр хvvхдэдээ халамжтай, цэвэр ариуныг эрхэмлэгч, аливаа асуудалд уян хатан ханддаг, хайр энэрлээр дvvрэн хvмvvс байдаг байна.

Гефест /24.10-23.09/

Гефест нь галын бурхан, дарханы мэргэжлийг ивээгч юм. Эртний Грекийн домгоор тэрээр хамгийн хvнд хvчир ажлыг хийж чаддаг, тэвчээртэй нэгэн аж. Тvvний ивээх ордын хvмvvс ч мєн зовлон даах сэтгэлийн их тэнхээтэй, ажилсаг, аливаа амжилтад єєрийн хєдєлмєрєєрєє хvрэхийг зорьдог. Зорилготой, єєдрєг vзэл энэ ордынхны гол зан чанар юм. Сул тал нь огцом ууртай, гэхдээ энэ байдалд хvргэхэд нэлээд удна.

Арес /24.10-22.11/

Афродитын дурлалт бурхан тэрээр Зевсийн хєвгvvдээс хамгийн дайчин нь. Омголон, оргилуун сэтгэлтэй энэ бурхан нь маш хvчтэйгээр хайрлан дурлахаас гадна тvvн шигээ vзэн ядаж чаддаг. Арес нь энэ ордод тєрєгсдийг єєрийн энэ их хvчтэй хайраараа ивээж, бvхий л хvч чадварыг харамгvй заяахаас гадна амьдралдаа ихээхэн амжилтад хvрэх хvсэл, зоригийг хайрлажээ. Энэ ордынхон хvсэл зорилгодоо тууштай, бусдад vлгэр жишээч байж, урам хайрлаж чаддаг хvмvvс юм.

Артемида /23.11-21.12/

Ан гєрєє, олз омог ивээгч охин тэнгэр. Тиймээс Зевсийн охин тvvнийг нум сум барьснаар дvрсэлдэг байна. Артемидагийн ивээгч ордод тєрсєн хvмvvс шулуун шударга, зарчимч, vнэнийг бvхнээс илvv эрхэмлэгчид байдаг байна. Тэд аливаа амжилтад хvрч чаддагийн гол учир нь зорилгоо зєв тодорхойлж, хувийн сайн зохион байгуулалттайнх юм. Мєн энэ ордынхон байгаль, аялалд дуртай бєгєєд vvнээсээ єєрсдийн эрч хvчийг олж авдаг онцлогтой.

Гестия /22.12-20.01/

Зевсийн эгч, мєнхийн галын хамгаалагч охин тэнгэр. Гестия нь хvмvvсийг нэгтгэн эвлэрvvлэгч. Тvvний хийсэн бvхэн нь тєгс байж чаддаг. Тиймээс энэ бурханы ивээгч ордод тєрсєн хvмvvс ажилч хичээнгvй, тэвчээртэй, зорилготой. Ийм зан чанартай хvмvvсийг суусан газраасаа шороо атгадаг хэмээдэг билээ. Мєн энэ ордод тєрєгсдийн ихэнх нь далдыг харагч, зєн билгийн чадвартай байдаг байна.

Гера /21.01-19.02/

Тэрээр Зевсийн эхнэр, бvх охин тэнгэрийн дээд нь. Бусдаас эрх мэдэл, хэрцгий догшин, ямбатай, омог бардам авираараа ялгардаг. Єєрийн хvсэл зорилгын тєлєє юуг ч єршєєн, энэрдэггvй. Энэ ордынхон ивээгч бурханыхаа адил эрх чєлєєтэй, шийдэмгий хvмvvс байдаг. Тэд аливааг тvргэн сэтгэж бодох чадвартай, ямар ч нєхцєл байдалд хувиран зохицдог, бусдаас хамаарах дургvй, эр зоригтой, дайчин.

Посейдон /20.02-20.03/

Эртний Грекийн домогт єгvvлснээр тэрээр бvх далайг эзэгнэгч бурхан. Тиймдээ ч эрх чєлєєг эрхэмлэж, vргэлжийн сэтгэл єєдрєг байдгаараа бусад бурхадаас ялгардаг. Энэ ордод тєрєгсєд амьдралын аливаа хvнд хэцvvг сэтгэл єєдрєг байдлаараа даван туулдаг. Гэхдээ тэд туйлын эмзэг сэтгэлтэй, єндєр мэдрэмжтэй тул болох гэж буй зvйлийг урьдчилан таамаглах чадвартай. Хvндэлж, хайрладаг хvмvvс нь хууран мэхлэх тохиолдлыг хэзээ ч тэсвэрлэхгvй.

Англал: Бусад | Үзсэн: 1598 | Нэмсэн: gabriela | Үнэлгээ: 1.0/1
Нийт сэтгэгдэл: 1
1 Pekh  
0
Зевс гинэ яаассс гоёийн хохо ^-^

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]