Энэ ордонд төрсөн хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд байгалиас зөн совин сайтай байдаг. Тиймээс тэднийг хуурах гэсний хэрэггүй. Тийм их царайлаг биш хирнээ эрчүүдийг татах ер бусын чанартай. Маш эмэгтэйлэг, мэдрэмжтэй, дуулгавартай бүсгүйчүүд Эргэн тойрныхон болон өөртөө хэрэгтэй хүмүүстэй нөлөө бүхий нэгэн байж чаддаг. Эрэгтэй хүний тусламж, дэмжлэгийг авахын тулд түүнийг ямар ч аргаар соронздож чаддаг. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн биеэ хэрхэн ашиглахаа ч мэддэг. Тэр аз жаргалтай гэр бүлтэй ч сексийн хүчтэй тэмүүлэл нь түүнийг өөр зүйл рүү чиглүүлэх хандлагатай. Эмэгтэй загас зөөлөн ааштай, сексийн дур хүсэл багатай эрчүүдтэй гэрлэх нь элбэг. Учир нь ийм, эр түүнд найдвартай санагддаг. Гэхдээ тэр тэс өөр хүчирхэг, ширүүн, дур тачаал ихтэй амрагийн тухай мөрөөддөг. Загас эмэгтэй үр хүүхэд, ханьдаа халамжтай сайн ээж, дур татам эхнэр байдаг. Тэр гойд сонирхолтой ярьж чадна. Тиймээс ч найз нөхөд, шүтэн бишрэгч олонтой байх нь бий. Гэвч нэг дутагдал нь тун эмзэг талдаа байдаг тул шүүмжлэлд тийм дуртай биш. Өөрийнхөөрөө зүтгэмтгий. Хэрэв та түүнд алдаа оноог нь хэлж өгье гэвэл шүүмжлэхийг урьтал бүү болго. Харин бодит байдал юугаараа давуу эсвэл учир дутагдалтай болохыг тайлбарлаж өгвөл илүү үр дүнтэй. Загас эмэгтэй гэр бүлээ эрхэмлэдэг тул салж сарних дургүй. Тэдэнд шороон (газар) махбодид төрсөн эрчүүд илүү тохиромжтой.
|