Өвөрмөц заншил
Африкийн зарим хэсэгт эр хүн биедээ хичнээн их сорвитой байна төдий
чинээгээр нэр хүндтэйгээ харуулдаг байна. Сорвиороо тэд гангардаг, бас
сүр хүчээ илэрхийлдэг.
Ийм ч учраас нас бие гүйцсэнийх нь баталгаа болгож залуу эрийг
хулсны мөчир навчаар нүүр нүдгүй ороолгон шийтгэдэг байна. Ингэсний
дараа гарын алга, хөлийн тавхайнаас өөр эрүүл газар үлддэггүй байна.
Мөн нэгэн омогт сорви бүр нь ямар нэгэн зүйлийг илэрхийлэх нь бий.
Тухайлбал баруун шанаанаас нь хацар хүртэл гүн сорвитой бол дээд
зиндааны хүн, харин зүүн хацар дээрээ загалмай тэмдэгтэй бол *би ихрийн
өрөөсөн гэдгээ илтгэж байгаа хэрэг гэнэ.
Индонез:
Индонезийн зарим хотод хүүхэд нь өвчин тусвал нэрийг нь солих гэж
яардаг байна. Муу зүйлийг дагуулан дууддаг нэрээс нь салбал бүх зүйл
хэвэндээ орно хэмээн итгэдэгт бүх учир байдаг бололтой. Ийм заншилтай
индонез хүмүүс үр хүүхдээ амьд бурхан мэт бөөцийлдөг байна.
Энэтхэг:
Энэтхэгийн нэгэн мужид эрэгтэй хүүхдэд огт нэр
хайрладаггүй гэнэ. Дуудах дээрээ тулбал хэний хүүхэд байсан ч хамаагүй
*ути* л гэдэг байна.
Харин хөвгүүн ямар нэгэн зүйлийг амжилттай хийж, өөрийгөө бусдад
харуулсаны дараа л нэр өгөх боллоо хэмээн бэлэгшээдэг байна. Энэ нь
шашны зан үйлтэй нь холбоотой ажээ.
Эскимос:
Эскимос үндэстний нэгэн омгийн эрчүүд танихгүй хүн ирвэл нэг эгнээ
болон зогсож байгаад гар барин мэндэлдэг байна. Үүний дараагаар анх гар
барьсан хүн нь зочныхоо дагз руу нь дэлсээд авах бөгөөд ижилхэн хариу
хүлээн зогсдог гэнэ. Бусад нь түүнийг үүнийг давтах болдог бөгөөд зочин
юм уу эскимосын талаас аль нэг нь түрүүлж унах хүртэл *мэнд усаа
мэдэлцдэг байна.
Төвд:
Төвдөд танил хүмүүс баруун гарын эрхий хуруугаа гозойлгон хэлээ давхар гаргаж хоорондоо мэндэлдэг байна.
Тайти: /Номхон далайн арлын улс/
Тайтичууд найзыгаа ирлээ хэмээн баярлахдаа аварга загасны шүдээр гараа зүсч өөрийгөө өвтгөдөг байна.
Филиппин:
Филиппинчүүд хүнийг хүндэлж байгаагаа илэрхийлэн алгыг нь юм уу, хэрэв хүндтэй зочин бол хөлийнх нь улыг илдэг байна.
Тайланд:
Тайландчууд сайхан хооллосны дараа хэхрэх нь хэвийн үзэгдэл
ажээ. Харин хүний толгойд зөвшөөрөлгүй хүрэхийг үзэж чаддаггүй байна.
Папуа Шинэ Гвиней:
Папуа Шинэ Гвинейн нэгэн омгийнхонтой мэндлэхээр бол эмзэг эрхтнийх
нь үзүүрт хүрдэг гэнэ. эндхийн эрчүүд чармай нүцгэн шахуу явдаг
болохоор энэ нь тэдний хувьд тийм ч эвгүй зүйл биш гэнэ.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|