Баасан, 2024-11-29, 0:38 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 36
Гийчин 36
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 11-р сар » 16 » Валленбергийн хэрэг
3:41 PM
Валленбергийн хэрэг


Шведийн бизнесмэн, дипломат
Рауль Густав Валленберг 1912 оны 8 сарын 4-нд төржээ. Түүни эцэг эх нь тухайн үедээ Шведийн чинээлэг хүмүүс байлаа. Рауль Густав Валленберг АНУ-ын Мичиганы их сургуулийг төгсөжс архитекторч болжээ. 1936 оноос Палестины Хайфа хотод бизнес эрхэлж аж төрөх болов. 1939 онд тэрээр эх орондоо эргэж ирлээ. Удалгүй Унгарын "Кальман Лауэр” фирмийн савласан усан үзмийн дарсыг эх орондоо авч ирж худалддаг болжээ.1944 онд Валленберг Будапешт хотод дипломат албаны шугамаар очсон байна. Түүнийг Будапешт хотод ирэхээс 3 сарын өмнө энд Германы цэргүүд хяналтаа тогтоосон байжээ. Германы цэргүүдийн олзонд еврейчүүдийг орохоос сэргийлэх ажлыг тэрээр зохион байгуулдаг байжээ. Тэрээр олон еврейчүүдийг ЗХУ-ын хил давахад нь тусалжээ. 1945 оны 1 сарын 13-нд Валленберг Будапешт дахь Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн байшинд явж байхад нь зөвлөлтийн цэргүүд саатуулжээ. Гэвч өөр хувилбараар тэрээр өөрөө Будапешт дахь зөвлөлтийн цэргийн 151-р дивизийн командлагчай уулзах хүсэлт гаргасан гэдэг. 3 дахь хувилбараар бол түүнийг Будапешт дахь гэрээс нь Зөвлөлтийн цэргүүд баривчилжээ. Зөвлөлтийн цэргийн эрх мэдэлтэнүүд түүнээс мэдүүлэг авсаны дараа Дебрецен руу явуулж Украины 2-р фронтын командлагч Родион Малиновскийтой уулзуулахаар болжээ. Гэвч түүнийг замд нь сөрөг тагнуулынхан саатуулж, зөвлөлтийн цэргийн төв штабад аваачив. 1945 оны 3 сарын 8-нд Зөвлөлтийн цэргийнхэний мэдэлд байсан Будапешт хотын "Кошут” радио станц Рауль Валленберг хотод болсон гудамжны үймээний үеэр амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Гэвч бодит байдал дээрээ Валленерг Москвагийн Лубянка шоронд хоригдож байжээ. Тухайн үед энэ шоронд хоригдож байсан герман цэргүүд 1947 он хүртэл Валленбергтэй "шоронгийн телеграф”-аар харьцдаг байсан гэж хожим мэдэгджээ. 1947 оноос хойш Рауль Валленбергийг хаа нэг өөр газар руу илгээжээ. 1947 оны 1 сард Швед улс ЗХУ-ын гадаад хэргийн яаманд хандан өөрийн улсын иргэний хувь заяатай холбоотой мэдээлэл авахыг хүссэн байна. 1947 оны 8 сард ЗХУ-ын гадаад хэргийн яам "Валлленберг ЗХУ-д байхгүй” гэж албан ёсоор хариу өгсөн байна. 1957 онд Зөвлөлтийн засгийн газар Будапешт хотод ажиллаж байсан Шведийн дипломатч Рауль Валленбергийг баривчилж ЗХУ-д шоронд хориж байснаа хүлээн зөвшөөрөөд Рауль Валенберг 1947 оны 7 сарын 147-нд шоронд байхдаа зүрхний өвчний улмаас нас барсан гэж мэдэгджээ. 1991 онд Валленбергийн үхлийн шалтгаан, нөхцөл байдлыг тодруулах зорилготой Орос, Шведийн хамтарсан хороо байгуулагджээ. Энэ хороо 2001 онд ажлаа дуусгасан юм. Энэ хорооны Оросын талын гишүүд 1947 оны 7 сарын 17-нд Рауль Валленберг өвчний улмаас нас барсан, эсвэл мөн энэ өдөр бусдын гарт амиа алдсан гэдэг дүгнэлт хийсэн байна. Рауль Валленбергийн үхэлд тухайн үеийн Зөвлөлтийн удирдагчид буруутай гэж оросын шинжээчид үзжээ. 2000 оны 12-р сард Оросынг ерөнхий прокурорын газар Валленберг улс төрийн шалтгаанаар хил хэрэгт гүтгэгдсэн гэж үзээд түүнийг цагаатгасан байна. 2007 оны 9 сар Оросын Холбооны Аюулгүй Байдлын газрынхан Валленбергтэй холбоотой архивын баримтуудыг ил гаргаж ирсэн байна. Зарим эх сурвалжууд Рауль Валленберг 1989 он хүртэл эсэн мэнд байсан гэж нотлохыг оролддог. Түүнийг 1951, 1959, 1975 онд оросын янз бүрийн шоронд, мөн Москва орчимын дагуул хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байхыг харсан гэж зарим эх сурвалж ярьж байлаа. Дэлхийн 2-р дайны үед түүнийг Зөвлөлтийн тусгайгийнхан албандаа элсүүлэн авахыг оролдсон ч татгалзсан хариу сонссон тул хордуулж амыг нь барьжээ. Мөн Зөвлөлтөөс урвасан цэргүүдээр Рауль Валленбергийг солих гэж байсан гэдэг таамаглал ч бий. Оросын тал Рауль Валленберг нь германы тагнуулч байсан. Оросын хил давуулсан еврей хүмүүсийн дунд германы тагнуулынханыг оруулдаг байсан гэдэг сэрдлэгээр түүнийг зөвлөлтийн цэргүүд баривчилжээ. Хожим түүнийг АНУ-ын тагнуулынхантай хамтран ажилладаг гэж ЗХУ үзэж байлаа.


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг | Үзсэн: 942 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]