Афганистан - 'Upa-Ghana-Stan' гэсэн vгээс гаралтай
Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ./
Энэхүү зурагт Афганистаны төв хэсэгт ногоон өнгөөр тэмдэглэгдсэн нутагт
бидний зах зухаас нь мэдэх болсон хазарууд амьдардаг юм.
Албани – уулынхны газар нутаг. "Алб" хэмээх vгийн vндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.
Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн vгнээс vvсэлтэй. Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн vг.
Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө
гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/
хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад vнэт эрдэнэсийг зөөдөг
байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн vг аж.
Австрали - "vл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita).
Азербайжан - "галт нутаг"
Багам - испанийн "Baja Mar" ("гvн биш тэнгис") гэсэн vгнээс гаралтай
Бахрейн – арабаар "хоёр тэнгис".
Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн vг.
Bangla нь бенгали хэлээр ярьдаг хvмvvсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг
нь улс орон гэсэн утгатай. Бангладеш улсын иргэд бол бенгал үндэстнүүд
юм.
Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс vvсэлтэй.
Бразили – нэгэн модны нэр.
Босни - "Босна” хэмээх голоор нэрлэгдсэн
Буркина-Фасо - "vнэнч хvмvvсийн газар нутаг"
Бурунди – "рунди хэлтэнгvvдийн эх нутаг”
Унгар - Он Огур буюу Арван аймгийн холбоо гэсэн тvрэг vг. Туркууд энэ нэрийг өгчээ.
Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн vгний товчилсон хэлбэр
Вьетнам - "өмнөдийн газар нутаг".
Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай
Гондурас – испани хэлний "гvн" гэсэн утгатай.
Египет - "Птаха бурханы гэгээн сvм"
Замби – Замбези хэмээх голын нэрнээс vvсэлтэй. Замбези нь Замби улсын нутагт оршдог том голын нэр юм.
Зимбабве - "чулуун байшин".
Энэтхэг – Инд голыг хvндэтгэн өгсөн хинди нэр
Индонези – грек хэлний "арал” гэсэн vгнээс гаралтай.
Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын
дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна. Өөрөөр
Месопотами гэдэг нь мөн Хоёр мөрний хоорондох гэсэн утгатай үг аж.
Иран - "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн
утгатай. Иран бол Ари нарын орон гэсэн утгатай. Арьяа хэмээх самгарди
vг нь ялан дийлэгч гэсэн утга агуулдаг. Тэд өрнө зvгээс ирж Энэтхэгийн
уугуул vндэстнvvдийг ялан дийлж ноёрхол тогтоосон тул Арьяа гэдэг vг
тийм утгаар хэрэглэгдэх болсон. Арьяабал, Арьяа Дар гэх мэтээр ялж төгс
нөгчсөн бурхдыг магтан дуулдаг. Өөрийн сэтгэл дэх нисваанисыг ялж төгс
нөгчсөн гэсэн vг.
Исланд - "мөсөн газар нутаг" Мөн арал гэсэн үг. Исланд улс өөрөө арлын улс юм.
Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны арлууд” гэсэн утгатай.
Коста-Рика - "баян эрэг" гэсэн испани vг.
Кувейт - араб хэлний "Kut" гэдэг vгнээс гаралтай. Энэ нь "цайз” гэсэн утгатай аж.
Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.
Либери - латин хэлээр Liber гэдэг нь "эрх чөлөөтэй”
гэсэн vг. Либери улс 19-р зууны үед Америкийн чөлөөлөгдсөн хар арьст
боолчуудын үндэслэсэн улс бөгөөд одоогийн Эфиоп улсыг тооцохгүйгээр
Африк дахь колонийн эзэмшлийн бус цорын ганц улс гэгдэж байжээ.
Лихтенштейн - "зөөлөн чулуу".
Люксембург - кельт хэлний 'Lucilem' - "бяцхан", герман хэлний 'burg' буюу "шилтгээн” гэсэн vгсээс бvтсэн нэр. "Бяцхан шилтгээн”.
Малайзи – "нутгийн уугуул ард түмэн болох Малайчуудын нутаг гэсэн утгатай.
Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь "арал” гэсэн утгатай.
Мальт - эртний финик хэлээр "оромж” гэсэн утгатай.
Марокко – Марракеш гэсэн хотын нэрнээс vvсэлтэй.
Микронези - грекээр "бяцхан арал”.
Намиби – "Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь "юу ч vгvй газар нутаг” гэсэн утгатай.
Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг vгнээс гаралтай бөгөөд энэ нь "Гир гол" гэсэн vг.
Нидерланд – германаар "доод газар". Доорх зурагт хөх өнгөөр тэмдэглэгдсэн нутаг нь далайн түвшнээс доогуур оршдог байна. Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн vгсийн товчилсон холбоос
Палестин – "булаан эзлэгчийн газар нутаг”.
"Philistines" хэмээх еврей vгийн vндэс нь "булаан эзлэгч" гэсэн
утгатай. Бас нэг тайлбар нь Палестины нутагт эрт цагт амьдарч байсан
филистимлян гэдэг ард түмний нэрнээс үүссэн гэдэг.
Польш - германы pоlen буюу "тал нутаг” гэсэн
утгатай. Газрын зурагт ногоон өнгөөр далайн түвшнээс дээш 200 м хүртэл
өндөртэй нутгийг тэмдэглэдэг. Эндээс харахад Польшийн нутаг нь
үндсэндээ нам дор тал нутаг ажээ. Сальвадор - "авралт"
Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг vгнээс гаралтай. Энэ нь "арслангуудын хот” гэсэн утгатай.
Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн vгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".
Сьерра-Леон – "арслангуудын уулс”. Португаль нэр.
Тайланд - тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг”
Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.
Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.
Филиппин - " Филипп хааны газар нутаг" Испанийн
Филипп хааны үед буюу 1571 онд Филиппинийг эзэлж авснаас хойш 300 гаран
жил Испанийн захиргаанд байжээ.
Франц - "франкуудын газар нутаг" Францийн нутагт амьдарч байсан эртний ард түмэн.
Швейцари – герман хэлэнд "Schweitz" гэдэг нь "намаг” гэсэн утгатай.
Швед - "Сви" (Svea) хvмvvс
Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит vг.
Зvгээр Ланка гэдэг байсан Сvvлд Шри нэмсэн. Шри зvгээр Удирдагчийн
нэрнээс vvдэлтэй. Ланка гэдэг нэр нь Субашид-ад ихээхэн дурьдагддаг.
Эфиоп - латин хэлний "Aethiоpia" гэдэг нь "харуудын нутаг” гэсэн утгатай.
Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.
Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн vгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь "наран ургах зvгийн орон”
Та бидний хөдөлмөрийг үнэлэн доорх рекламууд дээр дарна уу. Баярлалаа
|