506800 ам км нутагтай, 5,5 сая хүн амтай байжээ. Хүн амынх нь 20
хувь нь монголчууд, 80 хувь нь хятад угсаатнууд аж. Гэхдээ төрийнх нь
эрхийг гагцхүү монголчууд атгана. Үнэндээ япончуудыг аялдан дагалдахаас
өөр аргагүй байжээ.
Улсын монгол нэршил нь Мэнжаан хязгаар бус, ердөө Монгол улс гэж байжээ.
Ерөнхийлөгч нь Дэмчигдонров ван.
Тэрбээр Их Монгол улс байгуулахыг зорьж байжээ. Чингисийн удамт
түүний улсад суурьшмал хятад маш их байсан ч тэднийг уусгана, эсвэл
нүүлгэн шилжүүлнэ, аль нэгийг нь ч хослуулан хэрэгжүүлж ч болно гэж
төлөвлөсөн байжээ. Японы дэмжлэг түүнийг өөртөө итгэлтэй болгож байв.
Манжийг Манчукуо, Манжаан, Манж Го гэж ханз үсгийг янз бүрээр
баримтлан нэрлэвч Манж нь л байсны адилаар Мэнкукуо, Мэнжаан, Монгу Го
гэж элдвээр бичивч Монгол нь байсан юм.
Өвөрмонгол улсын далбааны дийлэнхийг хөх өнгө эзлэх агаад
монголчуудыг, харин улаан нь японыг, шар нь хятадыг, цагаан нь хуйг
/лал-хятад дунган/ төлөөлж байв.
Их хааныг мэндэлснээс эхлэн тоолох Чингисийн он тоололтой байжээ.
1938, 1940, 1944, 1945 онуудад өөрийн гэсэн цаасан мөнгийг /төгрөг,
юань/ зоосыг гүйлгээнд гаргаж хэрэглэж, 1943 оноос 7 шуудангийн марк
гаргасан байв.
10 мянган цэрэг бүхий армитай, Япон, Манж, Ван Зин Вэйн засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөж дипломат харилцаа тогтоосон байв.
Гэхдээ Мэнжаан нь Манжаантайгаа таарамж муутай байлаа. Учир нь
Өвөрмонголын дорнод хэсэг Мажийн бүрэлдэхүүнд Монгол Автономи
нэртэйгээр орсон байсан агаад, түүнийг улсдаа нийлүлж өгөхийг Дэ ван
байнга Японоос шаардаж байжээ.
1936-1945 онд Өвөрмонголын нутаг дээр Япон, Гоминдан, ХКН-ы цэргүүд
3 тал болон байлдаж түйвээсээр ирсэн учир Дэ ван улсынхаа бүхий л нутаг
дэвсгэрийг хянаж чаддаггүй байжээ.
Хөх хот орчмыг л байнгын хяналтандаа байлгаж байв.
Улмаар Чуулалт хаалганд ӨМУ-ын засгийн газар, парламент нүүж очсон.
1945 онд Монголын армид Дэ вангийн цэрэг бууж өгч парламент нь
БНМАУ-д нэгдэх хүслээ илэрхийлсэн тогтоолоо манай генерал Эрэндоод
гардуулан өгснөөр ӨМУ оршин тогтнохоо больсон.
Өвөрмонголын зүүн, баруун бүс нутагт тус тус Монголын шинэ шинэ
улсуудыг зарлан тунхаглаж байсан байдаг. 1947 онд Хятадын коммунистууд
ӨМӨЗО-г тунхагласан юм.
Харин Өвөрмонголын шинэ тусгаар улсын арми гэгдэх зэвсэгт хүчнийг
Эрхэмбаатар хэмээх ноён толгойлж хятадын эсрэг удтал эсэргүүцэн
байлдсан бөгөөд 1949 оны 8-р сард л ялагдан бууж өгчээ.