1991
оны 10 сарын 19-нд Киргизийн Чуйс мужийн баруун Соколук гацаанд сиамын
ихэр Зита, Гита нар мэндэлжээ. Тэд ахар сүүлний орчимоороо холбоотой
төржээ. Тэдний нугас нь 180 градусын өнцөг үүсгэжээ. Ийм байдлаар
холбоотой төрсөн хүмүүс сиамын ихрүүдийн 6 хувийг эзэлдэг. Тэд 3 хөл,
дундаа нэг аарцаг, дундаа нэг давсаг, нэг савтай. Симаын ихрүүдэд
тусламж ирнэ гэж найдсан эцэг эх нь сэтгүүлчдэд ханджээ. Германы нэгэн телевиз компани хүүхдүүдийн
тухай баримтат кино бүтээх зөвшөөрөл авч, оронд нь мэс засал хийлгэх
ажлыг хариуцна гэж амласан байна. Кино хийгдсэн ч харин мэс засал
хийгээгүй байна. 2003 оны 3 сарын 26-нд Оросын хүүхдийн 13-р эмнэлэгт
сиамийн ихрүүдийг салгах мэс засал хийжээ. 10 гаран цаг үргэлжилсэн
амжилттай болов. Ихэр эгч дүүс Оросын хүүхдийн сувилалын газар хэсэг
хугацаанд асаргаа сувилгаа хийлгэж байжээ. Бие нь тэнхэрсэний дараа тэд
сургуульд явж, шинэ найз нөхөдтэй болжээ. 2006 оны 3 сард хоёр ихэр охин
Киргизстан улсдаа эргэж иржээ. Тэд эх орондоо байга эмчийн хяналтанд
байдаг. Тэдний аль алин нь хиймэл хөлтэй. Иймд 2 жилд нэг удаа тэд ОХУ-д
хиймэл хөлний размер томруулах шаардлагатай болжээ. Тэд
насанд хүрсэн хойноо бүсэлхийн хэсгийн зарим эрхтэн шилжүүлэн суулгах
мэс засал хийлгэх шаардлагатай байгаа юм.