Баасан, 2024-11-29, 0:36 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 29
Гийчин 29
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 11-р сар » 16 » Шуман Роберт Александр
3:35 PM
Шуман Роберт Александр
Германы суут хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Роберт Александр Шуман (Robert Alexander Schumann) 1810 оны 6 сарын 8-нд Саксоний Цвиккау хотод төржээ. Түүний эцэг нь зохиолч, хэвлэх үйлдвэрийн эзэн Август Шуман юм. 7 настай байхдаа Роберт Александр Шуман төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэдэг болжээ. 12 настай байхдаа тэрээр найрал хөгжмийн томоохон бүтээлээ туурвижээ.



Эцэг эх нь хүүгээ хуульч болгохыг мөрөөдөж байлаа. Гэвч хүү нь эцэг эхийнхээ зөвлөгөөг дагасангүй. Харин төрөлхийн авъяасаараа хоолоо олж иднэ гэж зүтгэв. 1828 онд Лейпцигийн их сургуульд элсэв. Гэвч дараа жил нь Гейдельбергийн их сургууль руу шилсэн юм. 1830 онд хүүгийнхээ авъяасаараа өөрийгөө тэжээнэ гэдэг үзэл бодлыг нь ээж нь хүлээн зөвшөөрөв. Үүний дараа тэр Лейпциг хотод эргэн ирж төгөлдөр хуураар дахин хичээллэв. Лейпциг хотын алдартай хөгжимчин Фридрих Вика, Генрих Дорна нарт шавь орж хөгжмийн боловсролоо гүнзгийрүүлжээ.Шуман хөгжимд үнэн сэтгэлээсээ дурлаж, хамаг цагаа бэлтгэл, сургуулилтанд зориулдаг байлаа. Хурууны булчинг сайжруулах зорилгоор механик хэрэгсэл ашиглан дасгал хийж байхдаа Шуман гэмтэл авчээ. Ингээд мэргэжлийн төгөлдөр хуурч болох мөрөөдлөө орхихоос өөр замгүй болов. Гэвч хөгжим түүний зүрх сэтгэлийг соронз мэт татжээ. Шуман хөгжмийн зохиомжийг судлах болов. 1834 онд Шуман "Шинэ хөгжмийн сэтгүүл” эрхлэн гаргах болов. Энэ сэтгүүлдээ Шуман хөгжмийн ертөнцийн тухай өөрийн бичсэн нийтлэл, өгүүлэлээ хэвлэж байв.1840 он Шуманы амьдралд том эргэлт авч иржээ. Лейпцигийн их сургууль түүнд философийн ухааны доктор цол олгов. 1840 оны 9 сарын 12-нд Шуман багшийнхаа охин, нэрт төгөлдөр хуурч Клара Виктэй гэрлэв. Клара Виктэй гэрлэсэн үедээ хайр сэтгэлийн тухай сэдвээр маш олон аялгуу зохиов. Кларатай хайр сэтгэлийн холбоотой байхдаа 140 аялгуу зохиожээ. Роберт Александр Шуман, Клара нар 8 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлжээ. 1843 оноос Шуман төрөлх хотынхоо хөгжмийн сургуульд багшаар ажиллав. Эхнэрийнхээ хамт Европын орнуудаар аялан тоглолт хийжээ. 1844 онд Шуманы гэр бүл Дрезден хотод ирлээ. Дрезден хотод амьдрах болсон цагаас нь эхлэн түүнд сэтгэл мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх болов. Хэт олон цагаар хөгжим тоглох, аялгуу зохиохоор суух нь мэдрэлийг нь ядраасан байна. 1846 оноос Шуман эдгэрч дахин хөгжмийн бүтээл туурвиж эхлэв. 1850 онд гэр бүлээрээ Дюссельдорф хотод ирж найрал дууны хамтлагийн удирдаач болов. 1854 онд Шуманы өвчин дахин сэдэрчээ. Үүний дараа тэр амиа хорлох оролдлого хийв. Гэр бүлийнхэн нь Шуманг Бонн хотоос холгүй байдаг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэв. 1856 оны 7 сарын 29-нд Шуман сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас баржээ. Шуман 1831 онд "Эрвээхэй”, 1835 онд " Багт наадам”, 1837 онд Фантастик найраглал, 1838 онд Новеллета, 1837 онд "Найрал хөгжмийн этюд”, 1948 онд "Залуу насны цомог” зэрэг томоохон бүтээл туурвисан байна.


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1284 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]