Шоколадны түүх намтар
1492 он хүртэл дэлхий дахин шоколадны тухай ямар ч ойлголтгүй байжээ.
Америкийг нээсэн Колумб Испаний хаан Фернандо, хатан хаан Изабелла
хоёрт хар хүрэн өнгөтэй самар хэлбэрийн жижиг зүйл авчирсан нь шоколад
хийдэг какаогийн үр байжээ.Хаан, хатан 2 Колумбыг ямар чухал түүхий эд авчирсан, энэ нь маш гайхамшигтай бүтээгдэхүүн болохыг яаж ч мэдэх билээ.Испаний Кортес Ацтекийн индианчуудтай уулзах үедээ Шоколад гэж нэрлэгдсэн бүлээн шингэн ууж байхыг ажиглажээ.
1519 онд Ацтекийн эзэн хаан Монтесума энэ ундааг өдөрт 50 аяга уудаг байв.
Хүрэн ундаагаа алтан аяганд хийж, энэ бол бурхдын ундаа хэмээн Кортест өргөн барьсан байна.
Амт нь гашуун байсан учир испаничуудад таалагдсангүй. Харин Кортес
болон түүний нөхөд уг ундаан дээр чихрийн нишингэ холиход амт нь
сайжирч хүмүүс дурлах болов.
Яваандаа Испаний язгууртан дээдсийн хүрээнд хэрэглэх явцдаа амт
оруулагчийг нэмж, мөн халуунаар нь уух нь тохиромжтой болохыг мэджээ.
Испаничууд ухаалгаар колони орнууддаа какао тариалж эхэлсэн нь өндөр
ашиг орлоготой бизнесийн эх суурийг тавьжээ. Ингээд испаничууд шоколад
хийх технологоо бусдаас 100 гаран жил нууж шоколадны худалдаанд
монопольчилж байлаа.
Шоколад хийх технологи эзэмшсэн испаний лам нар нууцаа алдсанаас хойш Европт энэ ундаа их хурдан тархав.
Хаадын ундаа гэж нэрлэгдсэн энэхүү амттай, эрүүл мэндэд ашигтай
ундаа Англи, Франц, Италийн язгууртнуудын дунд дэлгэрч, 1657 онд хожим
дэлхийд алдаршсан Английн шоколадны үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэн.
Ингэснээр гар аргаар хийдэг байсан шоколадны үйлдвэрүүд хаагдаж, их тоо
хэмжээгээр үйлдвэрлэдэг үйлдвэрийн суурь тавигдсан. Уураар ажилладаг
моторыг Англи улсад бүтээсэнтэй уялдан какаог боловсруулах үйлдвэрийн
ажиллагаа механикжиж чаджээ.
1730 онд 500 гр нь 3 фунтын үнэтэй байсан шоколадны үнэ жирийн хүмүүс авч чадахаар хэмжээнд хүртэл буусан.
1828 онд какаогийн үрийг бяцалдаг машин гарснаас хойш үнэ нь бүр
хямдарч чанар нь сайжирсан. Какаоны үрэн доторх хортой тосыг шахаж
гаргадаг болсноор эрүүл мэндэд тустай болсон төдийгүй амт чанар нь
дээшилсэн байна.
19-р зуунд шоколадны үйлдвэрлэлд хувьсгалт гэмээр 2 үйл явдал болсон.
Нэгт: 1874 онд Английн нэг компани хатуу шоколад гаргаж авсан.
Хоёрт:1876 онд Швейцарьт Петр Даниель гэдэг хүн шоколаданд
сүү холих аргыг нэвтрүүлсэн. Ингэснээр та бидний мэдэх сүүтэй шоколад
бий болсон.
1785 онд АНУ-т шоколадны үйлдвэр анх байгуулагдсан. Шоколад тасарвал зах зээлд мэдэгдэм нөлөө үзүүлдэг байжээ.
Дэлхийн 1,2-р дайнд шоколад нь цэргийн нормын хүнсний салшгүй нэг
хэсэг байв. Америк цэргүүд шоколадны хүчээр тамир тэнхээ орж, өл
залгадаг байснаа олонтаа дурсан бичсэн байдаг.
Өнөөдөр АНУ-ын армийн цэргийн хүнсний нормд 120 гр шоколадыг өдөрт 3 удаа өгдөг байна.
Сансрын нисэгч, онгоц, усан онгоцны жолооч нарын хүнсэнд шоколад заавал ордог байна.