Пүрэв, 2024-11-28, 9:49 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 23
Гийчин 23
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 4 » Шенген хотын түүх.
9:06 PM
Шенген хотын түүх.
Люксембургийн Аугаа Гүнлэгт Гэгээн Маркийн уул, Мюзель голын зүүн эрэг дагуу газар Шенген гэдэг жижигхэн тосгон бий. Энэ газар бол Герман, Франц, Люксембург гээд 3 орны хилийн уулзвар газар юм. Мозеля голын нөгөө эрэгт нь Германы Саар мужийн Перль комунна байдаг. Хажууханд нь Францын Лотаринги бүсийн Мозель департаментийн Алаш гэдэг комунна бий. Хүрэл зэвсгийн үед өнөөгийн Шенгений бүс нутагт хүн аж төрж байсан нь түүхийн баримтаар нотлогдсон юм. Хамгийн анх Шенген гэдэг энэ газрын нэрийг 877 оны үеийн түүхийн эх сурвалжид бичсэн байна. Харин өнөөдөр Шенген тосонд ойролцоогоор 400 хүн аж төрдөг. Тосгоны иргэдийн орлогийн гол эх үүсвэр нь усан үзмийн дарс хийх, борлуулах явдал. Энд усан үзэм тариалдаг 40 гаруй аж ахуй нэгж бий. Шенгенд ургасан усан үзмээр дэлхийн алдартай Рислинг, Мозель, Риванер гэх мэт дарс хийдэг. Баруун европын орнуудаас хамгийн хямдхан үнээр бензин борлуулдаг тул өөр газраас хүмүүс бензин авахаар зорьж ирдэг. Шенгений хамгийн гол түүхийн дурсгалт барилга бол 1390 онд барьсан цайз юм. 1812 онд энэ цайз нурсан байна. Харин цайзын цамхаг нь өнөөдрийг хүртэл анхны хэлбэрээрээ байгаа юм. Хожим цайзыг сэргээн босгожээ. 1817 оны 9 сарын 13-нд Францын их зохиолч Виктор Гюго энэ цайзад ирэхдээ зургийг зуржээ. Харин одоо энэ зураг Люксембургийн улсын музейн сан хөмрөгт бий. 1939 онд гэгээн Елизаветийн гэлэнмаа нар цайзыг мэдэлдээ авч, мөргөл, их хурал хийдэг болжээ. 1985 онд Европын холбоог Люксембург улс даргалж байлаа. Энэ үед гурван улсын хилийн уулзвар газар Шенген тосгонд иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө хилийн хяналтгүй нэвтрүүлэх тухайг тунхаглал батлах газар болгож сонгожээ. Энэ гэрээний ачаар Шенген тосгон дэлхийд алдартай болжээ. Одоо Шенген гэдэг нэрийн доор хилийн дотоод хяналтгүй иргэд нь харилцан зорчиж явдаг бүлэг орныг хэлэх болжээ. 1985 онд Шенген тосгонд Европын музей байгуулагджээ.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 928 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]