Пүрэв, 2024-11-28, 10:02 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 10
Гийчин 10
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 17 » Самурайн Харакири
11:24 PM
Самурайн Харакири
Харакири гэдэг үг Хара-гэдэс, киру-хүүлэх гэсэн 2 үгний үндэснээс бүрдэнэ.



Европт гэдэс, хэвлийг доод зэрэглэлийн бохир, бузар гэж үздэг бол Япончуудын хувьд зүрх гэсэн үгний ойролцоо утгаар ойлгодог ажээ.

Япончуудын ойлголтоор бол хүний оюун ухаан гэдсэндээ оршдог гэж үздэг бөгөөд японоор том гэдсийн хүн гэдэг нь их өгөөмөр ухаантай гэсэнтэй дүйдэг байна.

Япон хүнийг <<Чи ямар том гэдэстэй юм бэ гэвэл баярладаг. Учир нь энэ бол Чи ямар өгөөмөр сэтгэлтэй юм бэ үгтэй адилаар ойлгогддог байна.

Ингэхлээр гэдсээ хүүлэх гэдэг нь сэтгэлээ нээх гэсэнтэй утга нэг агаад эртний япончууд амыг худалч, гарыг бузар нүгэлтэн хэмээн үзэж хэвлийгээ хэзээ ч хуурч мэхлэхгүй үнэнч эрхтэнд тооцож иржээ.

Хүний хүйсний дор амьдралын цэг оршдог гэж буддизмийн номонд үздэг, тэгээд ч Харакирийг үйлдэхэд тэрхүү цэгийг заавал дайруулах ёстой гэнэ. Ийнхүү гэдсээ хүүлэх нь дотоод сэтгэл мөн чанараа нээж байгаа юм.

Самурай хүн хэзээд үхэхэд бэлэн байх байх ёстой. Учир нь Бушидо буюу үхлийн зам бол мөнхрөхүйн эх булаг бөгөөд амьдрал бол үний бэлтгэл юм гэдэг.

Японы эртний гардан тулааны дүрэмд " үүрэг хариуцлага уулнаас хүнд, үхэл өднөөс хөнгөн” гэж бичсэн нь бий.

Самурай хүний хамгийн дээд үхэл бол Харакири юм. Харакирийг доорхи нөхцөлд хийдэг байжээ.

1.Дайны үед ялагдсанаа хүлээж дайсанд амьдаар олзлогдохгүйн тулд харакири үйлддэг байв. Жишээ нь Хозегийн омгийнхон эсрэг талынхандаа ялагдсаны дараа хагацлын дайллага хийж, түүнд уригдсан 870 зочин цөм гэдсээ хүүлсэн бөгөөд энэ өдөр уг омгийн эрэгтэй , эмэгтэй 6000 самурай харакири үйлдэж өөрсдийгөө егүүтгэж байсан бол 1944 оны 7 сард Сайпан аралд болсон тулалдаанд америкчуудад олзлогдсон 23 мянган хүнээс ихэнх нь харакири хийж байжээ.

1945 оны 8 сарын 15-нд Японы эзэн хаан дайнд ялагдсанаа хүлээхэд маш олон офицерууд хааны ордны өмнө харакири үйлджээ.

2.Хамгийн хайртай хүнээ нас барахад харуусал гашуудлын дээдийг илэрхийлж харакири үйлддэг. Энэ заншил ихэд газар авч 1666 онд зарлигаар хориглосон авч төдий л цөөрөөгүй гэдэг.

3. Өөрийн үзэл бодлын зөвийг нотлохын тулд харакири үйлдэх

4. Өөрийн бурууг хүлээж гэмшиж байгаагаа илэрхийлэхийн тулд ухамсартай самурай хэний ч шахалтгүйгээр ийнхүү өөрийгөө шийтгэдэг. Зарим үед түүнд дээд захиргаанаас тийм шийтгэл оногдуулдаг байна.

Харакири үйлдэх нь ердийн нэг бүдүүлэг заншил бус юм. 17-р зууны үеэс Японд нийгмийн амьдралын бүх үзэгдлийг хатуу журамлаж, нийгмийн гишүүн бүхэн үхэхээ хүртэл нарийн журмаар гүйцэтгэдэг байлаа.

Энэ үеэс Харакири уламжлал гэхээсээ хууль болж Харакири үйлдэх хамгийн энгийн үйлдлийг хүртэл нарийвчлан тогтоосон байжээ. Энэ тухай зураг, тайлбар бүхий ном товхимол, гарын авлага гарч байлаа. Гэдсээ зөв гоё хүүлэх нь нэг бэлтгэл, үйлдэх газар, оролцогчид, зэвсэг, үйлдэл гэсэн хэсгүүдээс бүтэж байлаа.

БЭЛТГЭЛ.

Өглөө эрт босч угаал үйлдэж, үсээ самурайн ёсоор сайтар самнан, самурай гэзэг сүлжиж цагаан өнгийн кимоно өмсч, ширээнд суугаад гэрэээслэл бичнэ. Үүнийг гол төлөв гурван мөрт шүлгээр, бэхээр бус цусаараа бичнэ.


ҮЙЛДЭХ ГАЗАР

Их төлөв сүм дотор, эсвэл орон байрнаасаа холхон хашаан дотор, цагаан өнгийн бөсөөр саравч хийж, газарт цагаан бөс дэвсэн түүнийхээ дээр улаан бөс давхарлан тавьдаг.

Харакири үйлдэхэд үйлдэгчээс гадна албан ёсны гэрч, зөвлөх, дээд газрын зааварлагч, төлөөлөгч оролцоно. Харин ураг төрлийн хүн юмуу хөндлөнгийн оролцогч байж болохгүй.

Уг үйлдлийн үед хамгийн гол хүн нь засуул буюу " Кайсякунин” юм.

ЗЭВСЭГ

Самурай хүн урт ба богино гэсэн 2 илдтэй байдаг. Богино илд нь зөвхөн харакири үйлдэхэд тохиромжтой, урт бариултай 30 см урт иртэй илд байдаг. Японы дархчууд болдыг дээд зэргээр хатааж илд хийдэг уламжлалтай. Ямар нэг гэмт хэргээр шийтгэгдэж харакири хийх хүнд хийхийн өмнө илдний ирийг нь мохоодог байжээ.

Самурай хүн урт ба богино гэсэн 2 илдтэй байдаг. Богино илд нь зөвхөн харакири үйлдэхэд тохиромжтой, урт бариултай 30 см урт иртэй илд байдаг. Японы дархчууд болдыг дээд зэргээр хатааж илд хийдэг уламжлалтай. Ямар нэг гэмт хэргээр шийтгэгдэж харакири хийх хүнд хийхийн өмнө илдний ирийг нь мохоодог байжээ.

 

ҮЙЛДЭЛ

Харакири үйлдэгч өөрөө гэрээслэлээ болон өөртөө оноосон ялыг уншина. Дараа нь нэг гэрч түүнд хурц илдийг ирийг нь өөр рүү нь харуулан тавьсан тавиур өгдөг. Самурай илдийг 2 гардан авч магнайдаа хүргэн адис аваад, 2 ханцуйгаа өвдөгнийхөө орчимд зангидна. Ингээд илдний бариулаас 2 гараараа чанга атгаад хэвлийн зүүн доод хэсэгт бүлж, баруун мөрөө хүртэл хүү татан, илдний ирийг дээш эргүүлж, хаирганы чиглэлд хэд хэд бүлээд сугалах ёстой. Дараа хүч хүрвэл гараа урагш нь сунгах ёстой.

Яг энэ үед түүний ард урт илд барин зогсч байсан засуул /Кайсякунин”/ нэг цавчилтаар самурайн толгойг тасдана. Тэгэхдээ толгой тасарч газарт уналгүйгээр хүзүүний арьсаараа зүүгдэж байвал хамгийн сайн гэж үздэг юм байна.

Япончуудын Самурай, Камиказе, Харакири гэх мэтийн зориг баатарлаг үгс, үйлдлээр хүн төрөлхтний ой тоонд мөнхжин энэ гурван үгнээс харакири гэдэг үг гадаадынхны зүрхийг зүсэн үлдсэн байна.

Ялангуяа европчуудад, дорны даруухан япончуудын энэ заншил үнэхээр айдас гайхаш төрүүлэх нь аргагүй.

Японы алдарт зохиолч Самурайн ёсоор өөрийгөө егүүтгэх онолыг үндэслэгч Юкио Мишима "Харакирийн утга агуулгыг япон хүнээс өөр ямар ч үндэстэн ойлгох боломжгүй” гэсэн байдаг.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 1090 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]