Ням, 2024-12-01, 12:05 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 19 » Пасхи арлын нууцлагдмал хүн чулуунууд
10:55 PM
Пасхи арлын нууцлагдмал хүн чулуунууд

rapanui2c0bb97ab.jpg

Тэнгисийн хязгааргүй уужимд ор ганцаар орших зэлүүд Пасхи арал дээр уулын энгэрт лут том чулуун баримлууд байна. Нар жаргах мөчид хөшөөөнүүдийн харлах дүрсүүд тэнгэрийн хаяа тийш алгуур сунана. Хуучныгсудлаач, угсаатны зүйчид Пасхи арал түүний нууцлаг баримлуудыг янз бүрээр тайлбарласаар байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр өнөө үед эл арал дээр дундаж жин нь хэдэн арван тонн, 20 метр өндөр нийтдээ есөн зуу орчим баримал байна. Эдгээр бүх баримлыг эрдэмтэд нягтлан судалж хэмжилт хийж дууссан боловч тэдгээрийг хэн хэдийд барьсан, бодит хүмүүс болон үл мэдэгдэх бурхдын алийг нь дүрсэлсэн, эдгээр асар том баримлуудыг хэн хэрхэн цоолж сийлсэн, яаж тэнгисийн эрэг хүртэл чирч авчирсан тухай олон асуултад одоо хүртэл лавтай хариулт өгч чадахгүй байна.

 Уугуул улаан арьстнууд нь Рапануи гэж нэрлэдэг арлыг голландын далайчин Якоб Роггевен 1772 онд анх хөл тавимагц Пасхи гэж өөрчилжээ. Энэхүү арал хэзээ ч юм хагарч нэг хэсэг нь усанд автсан учир зарим эрдэмтэн Номхон далайн Атлантида гэж бас нэрлэдэг юм. Пасхи арал дээр анх полинезичууд, эртний перучууд тэрчилэн Зүүн-Өмнөд Азийн нэгэн омгийнхон дараалан сууршиж байжээ.

1934-1935 онуудад франц-бельгийн судалгааны ангийг ахалж байсан профессор А.Метро энэхүү арал дээр домогт Хоту Матуагийн удирдсан анхны оршин суугчид ХП-ХШ зууны үед ирсэн гэж нотолдог юм.

Хэл шинжээч С.Энглерт арал дээр хүмүүс арай хожуу ирж сууршисан, ХҮП зууны үед алдарт баримлуудыг босгосон гэж үздэг билээ. Цуут аялагч, эрдэмтэн Тур Хейердал Ү-Ү1 зууны үед америк тивээс улаан арьстнууд ирж нутагласан гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Тэрбээр моаи омгийн том хөшөөнүүдийг удтал судалсны эцэст эрүүндээ баавайсан сахалтаи, цагаан арьстан хүмүүс оршин энд сууж байжээ гэсэн дүгнэлт бас хийжээ. Эрдэмтэн Эрик Деникен энэ арлын оршин суугчид нь харь гаригийн иргэдийн удам юм гэж үздэг юм.

Арлын оршин суугчид загас барихдаа тун тааруу, ойр орчмын арлын хүмүүс мод ухан завь хийдэг болсоор удсан атал мод сүлжиж завь хийсээр байгаа, агуйд амьдарч бусад арал дээр хүмүүс мөн сууж байгааг огт мэдэхгүйг байгааг нэрт аялагч ахмад Жеймс Кук 1774 онд ажиглаж ихэд гайхаж байжээ. Арлын оршин суугчид өөд болсон удирдагчид юм уу арлын эздийн дурсгал болгож эдгээр чулуун хөшөөнүүдийг босгосон бололтой гэж ахмад Ж. Кук үзэж байлаа. Гэтэл зарим судлаач тийм биш эдгээр баримлуудаар тэнгис, хуурай газрыг заагласан байна, тэнгис хуурай газар руу түрж орж ирэхийг билэгдэн хамгаалуулжээ гэж зөрж байлаа.

Рано-Рараку галт уулын цар дотор ороход чулуун баримлуудыг босгосон ажлын бүх үе шат харагдана. Эхлээд баримлийн дүрсийг нийтэд нь гаргаж дараа нь нүүр, цээжин бие, урт дэлдэн чих, элгэндээ тэвэрсэн гарыг нь дараалуулан цоолон сийлжээ. Цаашлаад баримлыг уулнаас улам хонхойлгон нурууны нь доод хэсэгт чулуун оосор мэт хэсгийг нь үлдээжээ.

Бүх баримлыг чулуу бутлах газарт хийсэн байж болох талтай. Баримлыг галт уулын бэлд буулгасны хойно нуруу, шилэн хүзүү тэрчилэн нуруун дээрх цагирагтай бүс зэрэг билэгдлийг сийлсэн ч байж болно. Чулуун баримлуудыг "аху" хэмээх нэртэй том талбайд байрлуулсны дараа бортого хэлбэртэй "малгай" өмсгөж зууван бүлтгэр нүдийг нь сийлсэн ч байж мэднэ.
Баримлуудыг нэг нэгээр нь биш бөөнд нь урласан нь их сонин. Цул хад огт байгаагүй учир хаданд гарсан ан цавыг чадварлаг ашиглаж тухайлбал галт уулын дэлбэрэлтээс үүссэн давхаргануудын хооронд гарсан ан цавын хооронд өндөр, өргөнөөрөө адилхан, зузаанаараа ялгаатай 8-12 ширхэг баримлыг нэг дор сийлж байжээ.

Галт уулын цар дотор бүрэн сийлж дуусаагүй цөөнгүй баримал бий. Пасхи арал дээрх баримлууд том хэмжээ, асар хүнд жингээрээ гайхагдана. Т.Хейердал баримлуудыг арван вагонтой зүйрлэж "Техникийн эрин үеэс өмнө яаж тээвэрлэсэн юм бол!" гэж уулга алдаж байсан удаатай.

Хамгийи хүнд баримлын жин 200 тонн юм. Иймд баримлуудыг хэрхэн тээвэрлэсэн талаар тоймгүй олон таамаглал байна. Түүн дотор арал дээр хүн сууршихаас өмнө энд ирж өөрсөдтэйгээ адилхан баримал урласан харь гаригийнхны тухай таамаглал ч бий. Нийтдээ 22 метр өндөр (7 давхар байшин шиг) түүн дотроо толгой, хүзүү нь 7 метр өндөр, 3 метр голчтой хамрын урт нь мөн 3 метр орчим, их биеийн өндөр нь 13 метр, 50 тонн баримлыг яаж хөдөлгөж юун дээр тээвэрлэснийг төсөөлөн бодоход бэрх. Техникийн дэвшлийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед гэхэд ийм хүнд биесийг өргөж даах кран хараахан үйлдвэрлэгдээгүй байна.

Хэн яаж ямар зорилгоор эдгээр чулуун гайхамшгийг бүтээв? Чөлөөт иргэд хамтран хөдөлмөрлөж урласан "уран баримал" гэж зарим эрдэмтэд үздэг бол нөгөө хэсэг нь олон мянган боолчуудыг дайчлан ажиллуулсан гэсэн таамаглал гаргадаг. Урлаж дуусгасан баримлыг олсоор татан хөшүүрэг ашиглан өргөж газраас хөндийрүүлсэн хэсэгт нь чулуу ивж хөдөлгөсөөр байсан эсвээс ховил гаргаж баримлыг чирсэн зэрэг маш олон таамаглал гарсаар байгаа ч нийтээр хүлээн зөвшөөрөхүйц дүгнэлт өнөө хэр сонсогдоогүй л байна.

Англал: Гайхмаараа | Үзсэн: 1278 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]