Эхлэл » 2009 » 12-р сар » 24 » Оскарын шагнал
|
Оскарын шагналд нэр дэвшүүлэх зарчим. АНУ ын кино урлагийн Академи жил бүр
шилдэг кино шалгаруулах ёслол зохион байгуулдаг. Кино урлагийн хамт
олон ямар бүтээлийг шагналд нэр дэвшүүлэхийг шийддэг. Бүх номинацид нэр
дэвшихийн тулд тухайн дэлгэцийн бүтээл Лос-Анжелос хотын аль нэгэн кино
театрт доод тал нь 7 хоногийн турш 12 сарын 31-ээс өмнө гарсан байх
ёстой. Нэр дэвших киноны үргэлжилэх хугацаа нь доод тал нь 40 минут,
зураг авалт 35-70 милиметрийн хальсан дээр хийгдсэн байх ёстой. Нэр
дэвшиж байгаа киног телевизийн дэлгэцээр үзүүлсэн байх ёсгүй. Нэр
дэвшсэн киног Академийн гишүүд нууц санал хураалтаар тодруулдаг. Оны
шилдэг кино номинацаас бусад бүх номинацид нэр дэвшигчдээс ялагт
тодруулахын тулд академийн гишүүд нь мэргэжилийнхээ дагуу санал
хураалтанд оролцдог. АНУ ын кино академид санал өгөх эрхтэй 16 чиглэлд
хуваагдсан 5829 гишүүн байдаг юм.Салбар бүрийн хүмүүс өөр өөрсдийн
төрөл зүйлээр саналаа өгдөг. Өөрөө хэлбэл шилдэг зураглаачыг
зураглаачид, шилдэг жүжигчдийг жүжигчид тодруулдаг гэсэн үг. Харин
"шилдэг кино”-г тодруулахад Академийн бүх гишүүдийн саналыг
авдаг.Америкийн кино академид нэр дэвшсэн киног тодруулахаар санал
хураалт явуулахдаа хоёр үе шаттай байдаг. Эхний шатанд оскарын наадамд
нэр дэвших эрхтэй киноны жагсаалтыг Академийн гишүүдэд тараадаг.Тэндээс
нэр дэвших богино жагсаалтыг гаргадаг. Хөндлөнгийн хяналтын
PricewaterhouseCoopers компани энэ жагсаалтыг боловсруулж тусгай
саналын хуудас хэвлэдэг. Энэ жагсаалтанд орсон киноноос Академийн
гишүүд дахин сонголт хийдэг. Санал хураалтын дараа
PricewaterhouseCoopers компани тооллого хийж ялагчийг тодруулдаг.
Ялагчийн нэр бичигдсэн хуудасыг дугтуйнд хийж лацаддаг. Дугтуйг Оскарын
шагнал гардуулах ёслолын үеэр задалдаг. Харин гадаад хэлээр бүтээгдсэн
шилдэг киног тодруулах зарчим нь арай өөр. Америкийн болон гадаадын
бусад оны кино урлагийн байгуулагаас санал болгосон киноны жагсаалт
гаргадаг. Нэг улсаас нэг л кино нэр дэвших эрхтэй байдаг. Дараа нь
Америкийн кино академаас тохиолдолын байдлаар сонгосон 10 гишүүн эхлээд
таван киног, дараа нь нэг киног сонгож ялагчаар зарладаг.2008 оны 2
сарын 24 нд Оскарын шагнал гардуулах 80 дахь удаагийн ёслол «Kodak»
кино театро болжээ. 12 сарын 3-аас Оскарын наадам зохион байгуулах
хороо ажлаа эхэлдэг. Ингэснээр нэр дэвших бүтээлийг бүртгэн авдаг. 12
сарын 26-аас саналын хуудас тараадаг. 1 сарын 12 гэхэд нэр дэвшигчдийг
албан ёсоор сонгож дуусдаг. 1 сарын 22-нд Samuel Goldwyn театрт нэр
дэвшигчдийг зарладаг. 1 сарын 30-нд саналын хуудас тараадаг. 1 сарын 30
аас 2 сарын 19 ний хооронд Америкийн кино Академийн гишүүд саналаа
өгдөг. ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Таны мэдлэгт |
Үзсэн: 983 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|