Эхлэл » 2010 » 12-р сар » 20 » Метилфенидат
|
АНУ-д өсвөр насны хүүхдүүд үе сургууль, олон нийтийн газар галт зэвсэг
хэрэглэж, багш, үе тэнгийнхэнээ буудсан хэрэг олон гардаг. Тэгвэл гэмт
хэрэг хийсэн өсвөр насны хүүхдүүд бүгд риталин гэдэг эм эмийн бодис
хэрэглэдэг байсан нь тогтоогджээ.
Өдөр бүр хэрэглэдэг эмийн бодисийг
ямар нэгэн шалтгаанаар хэрэглээгүйн улмаас өөрийн ухаан мэдрэлээ алдаж
гэмт хэрэг хийсэн байна. Риталин нь метилфенидат бүлгийн сэтгэхүйд
нөлөөлдөг эм юм. Энэ төрлийн эмийг сэтгэл гутралд орсон, мэдрэлийн
цочиролд автсан, анхаарал суларсан үед эмч нар хүүхдэд өгдөг байна.
Метилфенидатыг 1944 онд нийлмэл аргаар АНУ-д гаргаж авчээ. 1961 оноос
Америкийн эмч нар сэтгэлийн дарамтанд орсон хүүхдүүдэд уулгах болсон
байна. Шахмал хэлбэртэй эмийг усаар даруулан уудаг ч зарим тохиолдолд
нунтаглаад үнэрлэж хэрэглэдэг байна. Метилфенидатын үйлчилгээ нь
амфетамин гэдэг эмтэй тун ойролцоо. Энэ эм хэрвээ бие органимз
тохирохгүй бол нойргүйдэх, дотор муухай оргих зэрэг сөрөг үр дагавар
гардаг. Эмийг тогтмол хэрэглэснээр аажимдаа дасал болдог. Энэ эм нь
хялгасан судасны цусны эргэлтийг багасгаж, уушиг, нүдний хараанд
нөлөөлдөг. Мөн зүрхний үйл ажиллагааг удаашруулдаг. Австрали улсад энэ
эмийг хэрэглэсэн 400 гаруй хүүхэд гэнэт амьсгал хурааж байжээ. 7 настай
хүүхэд цус харваж байсан тохиолдол ч бий гэнэ. Үс унах, жин нь хасагдах
зэрэг тохиолдол гарч байсан. Энэ эм нь анхаарал нэмэгдүүлдэг тул
гадаадын оюутнууд шалгалтын өмнө хэрэглэдэг болжээ. Энэ эмийг
мансууруулах бодисын жагсаалтанд саяхан оруулжээ.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Эрүүл мэнд |
Үзсэн: 1194 |
Нэмсэн: saak_penny
| Үнэлгээ: 0.0/0 |
|