Эхлэл » 2009 » 12-р сар » 10 » Мартин Лютер Кинг
7:35 PM Мартин Лютер Кинг |
Мартин Лютер Кинг
АНУ-д Мартин Лютер Кингийн
өдрийг үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг. Энэ баяр жилийн бүрийн 1
сарын 3 дахь долоо хоногийн даваа гарагт болдог. Мартин Лютер Кинг
1929 оны 1 сарын 15-нд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотод баптист
сүмийн номлогчийн гэрт төржээ. Түүнйи хүүхэд нас америкийн их хямралын
үетэй давхацсан ч тухай үедээ л хангалуун, дутагдаж гачигдах зүйлгүй
өсөж торнижээ.Дэвид Горвардын бага сургууль, Букер Уошингтоны дунд
сургуулийг дүүргэжээ. Лютер Кинг багаасаа л эрдэм номондоо сайн хүүхэд
байлаа. 1944 онд дунд сургуулиа төгсөөд Атлантагийн хар арьстнуудын
Мюрхаусын сургуульд сурсан байна. Оюун байхдаа өнгөт арьстнуудын
дэвшилийн холбоонд элсжээ. 1947 онд Кинг сахил хүртэж, аавынхаа сүмд
ажиллах болов. 1948 онд нийгэм судлалын чиглэлээр бакалаврын
зэрэгтэйгээр коллеж төгсжээ. Дараа нь Пенсильвани мужийн Честер хотын
Крозер семинарт суужээ. Ингээд 1951 онд шашны чиглэлээо бакалаврын
зэрэгтэй болжээ. Тэрээр тэтгэлэгт хамрагдаж Бостоны их сургуулийн
аспирантурт сурч докторын зэрэг хамгаалах боломж гарсан юм. Ингээд 1955
онд философийн ухааны доктор болжээ. АНУ-ын Алабама мужийн Монтгомери
хотын Гэгээн баптистийн сүмтэй 1954 онд холбоо тогтоожээ. Энэ сүмийн
ажил эрхэлсэн хороог хариуцан ажиллаж байлаа. 1955 онд Монтгомери хотод
Кинг "автобусны бойкот” зарласан байна. Арьс өнгөөр ялгаварлан
гадуурхаж байгаа эсэргүүцсэн харууд Кингийн удирдлага доор хотын
автобусны хөдөлгөөнийг 382 хоног саатуулжээ. 1956 оны 11 сард АНУ-ын
дээд шүүх Алабама мужид хар цагаан арьстнууд автобусаар зорчихдоо адил
тэгш эрхтэй байх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэ бол Кингийн анхны
том ялалт байлаа. 1957 онд тэрээр Өмнөд Христийн их хурлын ерөнхийлөгч
болжээ. АНУ-д харуудын эрхийг хүчирхийлэлийн бус аргаар хамгаалах
тактик нь Кингийг амжилтанд хүргэх гол хөзөр гэдгийг тэр ухаарч байв.
Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эрс зэмлэн буруутгаж байлаа.
1957 онд тэр 200 гаруй удаа олны өмнө үг хэлж, 1 сая км газар туулжээ.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх тухай үзэл санаа нь АНУ-ын
хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэж, томоохон өөрчлөлтийг нийгмийн сэтгэхүйд
гаргаж чадсан байна. Мартин Лютер Кингийн үйл ажиллагааг дэлхий сая сая
хүн талархан хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тэр 1963
оны 8 сарын 28-нд Вашингтон руу хүрэх энхийн марш зохион байгуулжээ.
Энэ үйл ажиллааганд хагас сая хүн хамрагдсан юм. Вашинтонд ирсэн хойноо
Кинг "Надад мөрөөдөл бий” гэдэг илтгэл тавьсанаар энэ цуглаан дууссан
юм. Мөн Аламба мужийн сонгуулийн эрхтэй хар болон өнгөт арьстануудын
бүртгэлийг хийж байлаа. Кингийг хар арьстгуудын төлөө тэмцэл хийж
байхад ойролцоогоор 30 удаа баривчилж бас эрх чөлөөнд нь халдаж байлаа.
1950-1960 оны үед Америкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал
туйлдаа хүрээд байлаа. Чухам энэ үед л Кинг хүч хэрэглэхгүйгээр
асуудлыг шийдэхийн төлөө хүмүүсийг уриалж байлаа. Кингийн тэмцэл үр
дүнд хүрч 1964 онд АНУ-ын Конгресс "Эрхийн тухай акт” гаргажээ. 1963
онд Тайм сэтгүүл Мартин Лютер Кингийг онцлох хүнээр тодруулжээ. 1964
онд Кинг 35 настай байхдаа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшжээ. Энэ
нь Нобелийн энх тайвны шагналын түүхэн нэр дэвшсэн хамгийн залуу хүн
юм. Нобелийн энх тайвны шагналыг АНУ-ын түүхэнд хүртсэн хоёр дахь, хар
арьст 3 дахь хүн болжээ. Норвегийн Нобелийн хорооны дарга Гуннар Ян "Мартин
Лютер Кинг олон улсын харилцаанд оролцоогүй ч, түүний хийсэн тэмцэл нь
дэлхийн хэмжээний том ажил мөн” гэж сайшааж хэлжээ. Тэмцэл гэдэг бол
заавал хүч хэрэглэснээр хийдэг зүйл биш гэдгийг барууны ертөнөд
харуулсан анхны хүн нь Кинг юм. Кинг амьдралынхаа сүүлийн жилүүдэд арьс
өнгөний ялгаанаас гадна ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн
амжиргааны түвшинг дээшлүүлэх талаар анхаарч ажилласан байна. 1967 оны
11 сард Мартин Лютер Кинг Вашингтоны хар болон цагаан арьст ядууст
зориулан хандив цуглуулж эхэлсэн юм. 1968 оны 3 сарын 28-нд тэр АНУ-ын
Теннести мужийн Мемфис хотоос 6000 хүн оролцсон жагсаалыг хийжээ. Ажил
хаялт зарласан ажилчдыг дэмжих нь түүний гол
зорилго байлаа. 1968 оны 4 сарын 4-нд Мартин Лютер Кинг Мемфис хотод үг
хэлж байгаад буудуулан амиа насаа алдав. Алуурчин хэргийн газраас оргон
зайлсан ч цагдаа нар хэрэгтнийг олж 99 жилийн хорих ял оноожээ. Мартин
Лютер Кинг "Эрх чөлөөнд хүрэх алхам" ("Stride Toward Freedom", 1958), "Бид яагаад хүлээж болохгүй вэ? ("Why We can't wait", 1964), " Бид хаашаа явж байна? –эмх замбараагүй байдал руу юу эсвэл нийгэмшил рүү юу? ("Where Do We Go from Here: Chaos or Community?", 1967) зэрэг ном бичжээ. Мартин Лютер Кингийг үхсэнээс хойш 4 өдрийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимийн гишүүн Жон Конйерс "Мартин Лютер Кингийн төрсөн өдрийг үндэсний баяр болгох тухай” хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ
хуулийг АНУ-ын төлөөлөгчдийн танхим хэлэлцэлгүй нэлээн олон жил болжээ.
1983 онд Конгрессийн аль аль танхим нь энэ хуулийг батлаж ерөнхийлөгч
Рейган гарын үсэг зурсан байна. Ингээд жил бүрийн 1 сарын 3 дахь долоо
хоногийн даваа гаригт Мартин Лютер Кингийн өдрийг тэмдэглэх болжээ.
19876 оны 1 сарын 16-нд Мартин Лютер Кингийн цээж барималыг Вашингтоны хотын Капитолийн ордонны гадаа байрлуулжээ. Мартин Лютер Кингийн амьдралаас сэдэвлэсэн киног 1978 онд бүтээсэн байна.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|
Англал: Алдартай хүмүүс |
Үзсэн: 1945 |
Нэмсэн: saakpenny
| Үнэлгээ: 0.0/0 |
|