Мансууруулах
бодис гэдэг бол хүний оюун санаа, бие эрхтэний эрүүл мэндийг
доройтуулдаг байгалийн болон химийн аргаар гарган авсан бодис юм.
Мансууруулах бодисын олон төрөл зүйл бий. Байгалийн болон нийлмэл аргаар
гарган авсан бүлэг мансууруулах бодисыг ОПИАТ гэж нэрлэдэг байна. Энэ бүлэгт хамаарах герион, ацетилины опий, метадон
зэрэг нь мансууруулах бодисыг хэрэглэх үед эхэндээ хүний биед
тайвшруулах нөлөө үзүүлнэ. Хүний сэтгэн бодох чадварыг сааруулж, нойр
хүрдэг. Нам гүм, чимээгүй, харанхуй орчиныг хүсэмжилдэг. Ийм төрлийн
мансууруулах бодис хэрэглэсэн хүнтэй ярих үед өгүүлэх эрхтэний хөдөлгөөн
удаашрах, мөн ярианы сэдвээ гэнэт мартах шинж илэрдэг. Биеийн арьс
нэлэнхүйдээ зэвхий цагаан болно. Хүүхэн хараа томорч, зүрхний цохилт
удааширч, амьсгалын тоо багасна. Мөн хоолны дуршилгүй болж, бэлгийн
сэрэлгүй болсон байдаг. Энэ төрлийн мансууруулах бодис хэрэглэгчид
ДОХ-ын халдвар авах өндөр эрсдэлтэй. Мөн элэгний
хорт хавдар, судас хагарах өвчинд нэрвэгддэг. Тун хэтрүүлэн хэрэглэсэн
бол шууд үхэлд хүргэдэг. Халуун дулаан уур
амьсгалтай оронд ургадаг бүлэг мансууруулах бодисыг КОНОПЛИ гэж
нэрлэдэг. Каннабиноид, марихуан, гашиш зэрэг нь
мансууруулах бодис энэ төрлийн хамгийн түгээмэл тархацтай ургамал юм.
Каннабиноид нь шатсан өвсний үнэртэй.Үнэр нь хувцас, тасалгааны эд зүйлд
шингэж удаан хугацаатай хадгалагддаг. Мансуурсан хүн тайширч, сэтгэл
зовнил нь арилна. Гэхдээ маш их яриасаг болж,
өлсөж, цангаж байгаа мэдрэмж төрүүлдэг. Нүдний харц ширүүсч, нүдний
цагаан нь улайна. Ийм төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хүний зан
ааш нь түрэмгий болдог. Хэсэг хугацааны дараа түрэмгий зан ааш нь айдас
хүйдэсээр солигддог. Бодол санаагаа цэгцэлж чадахгүй болж, гутрах
сэтгэлд автдаг. Их тунгаар хэрэглэхэд нүдэнд хий зүйл харагдах, сэтгэл
санаа тогтворгүй болдог. Архи тамхитай хамт нэгэн зэрэг хэрэглэвэл элэг,
уушигны хорт хавдвар үүсгэдэг. Лабораторийн нөхцөлд нийлмэл аргаар
гарган авсан мансууруулах бодисыг амфетамин гэж нэрлэдэг. Энэ бүлгийн
мансууруулах бодисыг тариураар венийн судас руу шахах байдлаар
хэрэглэдэг. Мансууруулах үйлчилгээ нь тунгаасаа
хамааран 10-14 цагийн турш үргэлжилдэг. Тун хэтрүүлсэн тохиолдолд шууд
үхэлд хүргэнэ. Байнга нийлмэл аргаар гарган авсан бодис хэрэглэснээр
дасал болж, аажимдаа тунгаа нэмэхийг бие махбод цаанаасаа шаардаж
эхэлдэг. Амфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсний дараа хүний
сэтгэл санаа тогтворгүй болж, ор үндэслэлгүй айдас түгшүүрийн байдалд
автагддаг. Энэ нь амиа хорлоход ч хүргэж мэднэ.
Мансууруулах бодисын үйлчилгээ гарсаны дараа толгой эргэх, толгой өвдөх,
харах чадвар муудах, хөлрөх, даралт ихдэх, цус харвах, зүрхний хэмнэл
алдагдах, сульдаж ядрах зэрэг шинж илэрдэг. Нэг тариур дамжуулан олон
хүн хэрэглэж ДОХ, халдварт шар өвчин тусах эрсдэлтэй. Кокаин-Кока гэдэг ургамлын навчнаас
гарган авдаг мансууруулах үйлчилгээтэй бодис. Хүний биед дасал болохдоо
хурдан. Кокаин хэрэглэх үед төв мэдрэлийн тогтолцоо идэвхитэй болдог.
Амьсгал түргэсч, хоол идэх дур хүсэл арилдаг. Мөн нойргүйдэлд автдаг.
Кокаинд донтогчийн хамрын хялгасан судас гэмтдэг тул байнга хамраас цус
гоожно. Амтлах, үнэрлэх, сонсох чадвар доройтдог. Зарим тохиолдолд хий
зүйл харж, мэдрэлийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагддаг. Химийн аргааг гарган авсан бүлэг
мансууруулах бодисыг галлюциноген гэж нэрлэдэг. Энэ мансууруулах бодисыг
хэрэглэх үед зүрхний цохилт түргэсч, даралт ихэсдэг. Гар салгалж,
биеийн арьс хуурайшдаг. Хамгийн аймшигтай нь сэтгэцийн согогтой болж
"дуу чимээ харж”, "өнгө сонсож” байна гэж гадаад ертөнцийг ташаа
байдлаар мэдэрдэг. Өөрийн бодол, үйл хөдөлгөөнөө хянах чадваргүй болдог.
Галлюциноген хэрэглэсэн донтогчийн тархинд хүчтэй химийн урвал явагдаж,
эд эс нь эргэж сэргэхгүйгээр үхдэг. Энэ нь сэтгэн бодох чадварыг
муутгаж, зомби болж хувиргадаг. Галлюциногений төрлийн мансууруулах
бодисыг нэг удаа хэрэглэхэд л хүний генетикийн код эргэж засагдахгүйгээр
хувирдаг. Үүнтэй адил төстэй өөр нэг төрлийн бүлэг мансууруулах бодисыг
экстази гэж нэрлэдэг. Химийн нөхцөлд гарган авдаг уг мансууруулах бодис
нь хүний дотоод эд эрхтэний генетикийн кодыг өөрчилдөг. Мансуурсан үед
биеийн бүх эд эрхтэний үйл ажиллагаа идэвхитэй болж, ядрах мэдрэмж
арилдаг. Гэвч мансууруулах бодисын үйлчилгээ гарсаны дараа огцом
сульдаж, толгой эргэж, булчин, зөөлөн эд янгинаж өвддөг. Хэдэн өдрийн
турш гүн нойронд автаж мэднэ. Элэг, бөөрний үйл ажиллааны хэвийн
хэмнэлийг алдагдуулснаар үхлийн шалтгаан нь болдог. Мансууруулах бодисын
жагсаалтанд бүх төрлийн нойрсуулах үйлчилгээтэй эм багтдаг. Мөн химийн
гаралтай бүтээгдэхүүн үнэрлэх дон бий. Тухайлбал цавуу, будаг гэх
зүйлийг үнэрлэж мансуурлын байдалд орох үзэгдэл бий. Энэ нь уушиг,
зүрхний үйл ажиллагааг саатуулдаг. Тархиний сэтгэн бодох чадвар муудахад
хүргэдэг байна. Сүүлийн жилүүдэд Европын орнуудад бүх төрлийн тамхийг
мансууруулах бодисын жагсаалтанд оруулах болжээ.
Манай рекламнууд
дээр дарж байгаарай. Баярлалаа
eh survalj: http://mendkhuu.blogspot.com
|