Пүрэв, 2024-11-28, 7:52 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 13
Гийчин 13
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 4-р сар » 13 » Мөрөөдлийн хайр . . .
11:24 AM
Мөрөөдлийн хайр . . .
Хайр дурлал гэдэг чухам юу вэ гэдгийг миний бие энд үгээр дүрсэлж чадашгүй нь...

Харин хайр дурлалаас чухам юуг хүсэн хүлээдгээ, ямар байхыг өдөр бүр хүсдэгээ, хайраар дутагдаж буй өөртөө мэдрэгддэг тэр л мэдрэмжийг үгээр илэрхийлэхийг хүслээ.

Хайр сэтгэлийг би, цэцгийн дэлбээ шиг нандин бас эмзэгхэн,
Хайр сэтгэлийг би, алт шиг үнэ цэнэтэй бас уян хатан

Хайр сэтгэлийг би, далай шиг агуу бас гүн гүнзгий

Хайр сэтгэлийг би, шөнийн тэнгэр шиг үзэсгэлэнтэй бас саруулхан

Хайр сэтгэлийг би, тэнгэрийн одод шиг олон бас ганцхан

Хайр сэтгэлийг би, ургаа хад шиг уужим бас бат бөх

Хайр сэтгэлийг би, шинэ жил шиг хөгжөөнтэй бас аз жаргалтай

Хайр сэтгэлийг би, шинэхэн хосын үнсэлт шиг халуухан бас романтик гэж төсөөлдөг.

Амьдралд минь дутсан зүйл байхгүй ч гэлээ, сэтгэл минь цаанаа л гунигтай. Анд найзуудыхаа хажууд ч, аав ээжийнхээ дэргэд ч, ажлын хамт олонтойгоо хамт байхдаа ч... сэтгэлийн гүнд минь, зүрхний лугшилтанд минь нэг л зүйл дутагдан үгүйлэгдэнэ. Тиймээ, энэ бол хайр.
Жирийн л нэгэн даруухан монгол бүсгүйд зүрх сэтгэлээ эзэмдүүлэн, бүхий л бие сэтгэлээрээ түүнийг би хайрлахыг хүснэм. Зүгээр л над руу ширвэн харахад нь зүрх сэтгэл минь булиглан догдолж, харц минь тогтохгүй сандран мэгшиж, хамаг бие минь салагалах ч шиг багшдаа асуугдаж буй сурагч шиг тийм л нэг мэдрэмжийг мэдэрэхийг би хүснэ. Сонгон сонгон авсан нэгэн дугтуйн дээр цэвэр бичгийн уралдаанд оролцож буй мэт хамаг байдгаараа хичээн хичээн, "Надтай болзооч" гэх утгатай хэдхэн үг нандигнан бичээд, дайнд орох гэж буй цэрэг шиг хамаг зүрх сэтгэлээ зориглон байж хайрт чамдаа өгөх тэр мөчид, халуун гал руу гараа хийх гэж буй мэт арай ядан чам руу аажуухнаар гараа сунгахыг би хүснэ. Гэртээ харих тэр мөчид өөрийгөө яг л нэг гуйлгачин шиг ямар өрөвдөлтэй харагдсан бол хэмээн ичин улайж, кинон дээр гардаг ханхүү шиг уран цэцэн үг хэлж чадаагүйдээ өөрийгөө зэмлэн зүхэж, халааснаасаа тамхиа гарган сандран салгалсан гараараа галаа асаах гэж баахан бүтэлгүйтэхийг би хүснэ. Орондоо орон гэрлээ унтраасан тэр л мөчөөс 1 минутанд 3600 секунд байгаа мэт цаг хугацаа явж өгөхгүй, хонь тоолоод ч унтаж чадахгүй, үүр цайтал чиний тухай бодон атиралдан хөрвөөж, бодол санаа сэтгэл зүрх, эд эс бүхэн минь чамаас ирэх хариуны талаар эргэцүүлэн, байж болох бүх л хувилбарыг төсөөлөн ургуулна. Урьд өмнө миний амьдралд тохиолдож байсан бүхий л томоохон шийдвэр хариунуудаас хэд дахин бүр хэд дахин үнэ цэнэтэй тэр нэгэн хариуг чамаас би хүлээн шаналахыг хүсч байна....

Англал: Уран зохиол | Үзсэн: 1328 | Нэмсэн: gabriela | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]