1949 оны 6 сарын 18-нд Варшав
хотод хоёр ихэр хүү төржээ. Эцэг эх нь түрүүлж хорвоод мэндэлсэн хүүдээ Ярослав Качиньский гэж нэр өгсөн байна. Харин ахаасаа
45 минутын хожуу төрсөн хүүд Лех Качиньский гэж нэр өгчээ.1962 онд ихэр
хоёр хүү "Сарыг хулгайлсан ах дүүс” Польшийн
хүүхдийн кинонд тоглож олны танил болжээ. Лех Качиньский 1971 онд
Варшавын их сургуулийн хууль зүйн тэнхмийг төгсөв. Дараа нь Гданьскийн
их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан болов. Лех Качиньский 1997 он
хүртэл Гданьск хотод ажиллаж амьдарсан байна. 1980 онд хөдөлмөрийн эрх
зүйн чиглэлээр эрдэмийн зэрэг хамгаалж доктор цолтой болжээ. Ихэр хоёр
залуу1997 онд Польшийн ажилчдын эрхийгн хамгаалах хорооны гишүүүн болж
улс төрийн амьдралд хөл тавьжээ. Хожим энэ хороо нь Польшийн "Эв нэгдэл”
холбооны болж өргөжсөн билээ. 1980 онд "Эв нэгдэл” холбооны анхны их
хуралд төлөөлөгч нь болж оролцож байлаа. 1980 оны 8-р сард Польшийн
хөдөлмөрчид ажил хаялт зарлав. Ажил хаялтын үеэр Лех Качиньский хууль
зүйн зөвлөгөө өгч байлаа. Польшид онц байдал зарласаны дараа Лев
Качиньский баривчлагдан 11 сар шоронд хоригджээ.
Өргөст торноос гарч эрх чөлөөтэй болмогцоо үйлдвэрчний эвлэлийн үйл
ажиллагаанд идэвхитэй оролцох болов1983-1984 онд Лев Качиньский "Эв
нэгдэл” холбооны Гданьск хотын төлөөлөгчөөр сонгогджээ. 1988 онд "Эв
нэгдэл” холбооны нарийн бичгийн даргаар ажилласан юм. Харин 1989 онд тус
холбооны тэргүүлэгч-гишүүн болжээ. 1988 онд Качиньский Польшийн Иргэний
хорооны гишүүн болжээ. Тухайнүед энэ хороог
Польшийн нийгмийн зүтгэлтэн Лех Валенс тэргүүлж байв. 1989 оны 6 сард
Лех Качиньский Польшийн сенатын гишүүн боллоо. 1990 онд "Эв нэгдэл”
холбооны орлогч даргаар сонгогджээ. 1991 онд Польшийн парламентад
"Төвийн хүчний зөвшилцөл” (Porozumienie
Centrum) намаас нэр
дэвшиж, төрийн түшээ болжээ. Тэр жилдээ Польшийн ерөнхийлөгчийн дэргэдэх
Үндэсний Аюулгүй Байдлын Товчооны тамгийн газрын
дарга болов. 1992-1995 онд Польший Аудитийн Төв газрыг удирдан
ажилласан юм. 90-ээд оны үед ах дүү Качиньский нар Лев Валенстай үзэл
бодлын зөрүүнээс болж маргалджээ. Хуучины бүх коммунистуудыг төрийн
өндөр албан тушаалаас зайлуулах нь зүйтэй гэж ах дүү Качиньский нар үзэж
байв. Харин улс Лев Валенс хуучины төрийн албан хаагчидыг шуудхан
ажилгүй болгож төвдсөнгүй. 1995 онд коммунист Александр Квасьневский Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд
ялалт байгуулав. Энэ үед Лех Качиньский улс төрөөс хөндийрч эрдэм
шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн их дээд сургуульд багшлах болов.
2000-2001 онд Лех Качиньский хууль зүйн сайдаар ажиллав. Хууль зүйн
сайдаар ажиллаж байхдаа Польшийн эрүүгийн хуулийг чангатгах санал
гаргав. Ингэснээрээ олны анхааралыг их татжээ. 2001
оны 4-р сард ихэр хоёр Качиньский "Хууль, шудрага ёс” намыг байгуулжээ.
Энэ нам нь консерватив чиг баримжаатай байлаа. 2001 оны 9 сард энэ нам
парламентын сонгуульд оролцож 9,5 хувийн санал авчээ. Качиньский
Польшийн парламентыг гишүүн болж сөрөг хүчнийг тэргүүлэх болов. 2002 оны
11-р сард Лех Качиньский Варшав хотын даргаар сонгогджээ. Варшав хотын
дарга болоод хотын дунд шатны албан тушаалтнуудын авилгалын хэргийг
дэлгэж тавижээ. Лех Качиньский хотын даргаар ажиллаж байхдаа 1944 оны
бослогын тухай музей байгуулжээ. Энэ бол хотын даргаар ажиллаж байхдаа
хийсэн чухал ажил маань яах аргагүй мөн гэж хожим Лех Качиньский хэлсэн
байдаг. 2005 оны 3 сард Лех Качиньский Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд
нэрээ дэвшүүлнэ гэж албан ёсоор мэдэгджээ. Сонгуулийн
өмнөх суртал ухуулгадаа Орос, Германы эсрэг чиглэсэн уриа лоозон
гаргаж, уламжлалт католик сүм хийдийн үнэт зйүлсийг сайшаасан мэдэгдэл
хийж байлаа. 2005 оны 10 сарын 23-нд Лех Качиньский ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Сонгуулийн
2-р үе шатанд Лех Качиньский 54,04 хувийн саналаар өрсөлдөгч Дональд
Тускийг ялжээ. Лех Качиньский ерөнхийлөгч болсоноор Польшийн гадаад
бодлого үндсээрээ өөр болно гэж ажиглагчид тооцоолж байлаа. Тухайлбал
АНУ-тай илүү нягт харилцаа тогтоож, Европын Холбоонд Польш элсэх үйл явц
удааширч, Орос-Польшийн харилцаа муудна гэж олон хүн таамаглаж байв.
2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Польшийн улс төрийн торгон
жолоог ах дүү ихэр Качиньский нар атгажээ. Лех
Качиньский төрийн тэргүүн болсон бол, харин Ярослав Качиньский ерөнхий
сайдаар ажиллав. 2006 оны 7 сарын 14-нд ерөнхийлөгчийн ах Ярослав Качиньский Засгийн газрыг тэргүүлэх болсон
билээ. Ажиглагчидын тооцоолж байсны дагуу Польшийн гадаад бодлого
өөрчлөгджээ. Европын Холбоо, Польшийн харилцаанд сэв сууж эхлэв. Харин
АНУ-ын хамгийн сайн холбоотон нь Польш болжээ. АНУ пуужингийн
довтолгооноос сэргийлэх радар, цэргийн баазаа Польшийн нутаг дэвсгэрт
нээх тухай яригдаж эхлэв. Орос-Польшийн харилцаа ч муудав. Оросын эсрэг
уриа лоозон барьж сонгуульд ялалт байгуулсаныг нь Москва сайн мэдэж
байлаа. Польшийн хэвлэлээр Оросын эсрэг суртал ухуулга ихсэв. Иймээс
Оросууд Польш улсаас мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдхүүн худалдан
авахаа зогсоохоор шийджээ. Үүний хариуд 2006 оны 11 сарын 15-нд
Качиньский Европын Холбоонд хандан Оросын эсрэг эдийн засгийн хориг арга
хэмжээ тогтоохыг шаардаж байлаа. Орос-Европын Холбооны хамтын
ажиллагааны тухай хэлэлцээр 2006 оны 11 сарын сүүлээр эхлэх ёстой байв.
Европын Холбоо нь Орос улстай түншлэх нь буруу гэж Лех Качиньский үзэж
байв. Ингээд Европын холбооны хүрээнд болсон санал хураалтанд Польш улс
татгалзсан хариу өгчээ. Ингэснээр ОХУ-Европын Холбооны хооронд
түншлэлийн харилцаа тогтоох хэлэлцээр эхлээгүй юм. 2007 оны 7-р сард
Польшийн ерөнхий сайд Ярослав Качиньскийн саналаар Лех Качиньский хөдөө
аж ахуйн сайд Анжей Лелперийг огцоруулав. Анжей Лелперийг авилга авсан
гэж буруутгаж байлаа. 2007 оны 10-р сард Польш улсад парламентын ээлжит
бус сонгууль боллоо. "Хууль, шудрага ёс” нам 32,11 хувийн санал авч
өрсөлдөгч "Иргэний тавцан” намд ялагджээ. 2007 оны 11 сарын 5-нд ерөнхий
сайдын алба хашиж байсан Ярослав Качиньскийн тэргүүлсэн Засгийн газар
огцорлоо. 2008 оны 2-р сард ерөнхийлөгч Лех Качиньскийн нэр хүнд ч
буурчээ. 2008 оны 8 сард Гүрж-Өмнөд Осетийн хямралын үеэр Польшийн
ерөнхийлөгч Гүржийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын цэргүүд Гүржийн
хилийг давж орсоныг Лех Качиньский эрс буруутгаж байлаа. Оросууд
түрэмгийлэл үйлдэж байна гэж Польшийн эрх баригчид ард түмэндээ
тайлбарлав. 2008 оны 8 сарын 13-нд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский,
Эстоний ерөнхийлөгч Тоомас Ильвес, Литвийн ерөнхийлөгч Валдис Затлерс,
Украины ерөнхийлөгч Виктор Ющенко нар Гүржийн нийслэл Тбилиси хотод ирж
Орос улс Гүржийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн гэж мэдэгджээ. Харин Польшийн
ерөнхий сайд Дональд Туск ерөнхийлөгч Лех Качиньскийн байр суурийг
шүүмжилж байлаа. Гүрж-Өмнөд Осет-Оросын хооронд болж байгаа үйл явдал нь
Польш улсад огт хамаагүй зүйл гэж Дональд Туск хэлж байв. 2008 оны 8
сарын 18-нд Украин, Гүрж улсыг Умард Атлантын Цэргийн Эвсэлийн бүрэн
эрхэт гишүүн болгохыг хүссэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Үүнээс 4 өдрийн өмнө буюу 2008 оны 8 сарын 14-нд АНУ-ын цэргийн бааз,
пуужингийн хөдөлгөөн хянах радарыг улсынхаа нутагт байрлуулахыг
зөвшөөрсөн тунхаглалыг үзэглэжээ. Умард Атлантын
Цэргийн Эвсэл дэхь Оросын төлөөлөгч Дмитрий Рогозин Польшийн талын энэ
алхамыг эрс зэмлэн буруушаалаа. ОХУ-ын батлан хамгаалахын сайд ч Умард
Атлантын Цэргийн Эвсэлтэй хамтын ажиллагаагаа түр зогсоож байгаагаа
илэрхийлсэн юм.2008 оны 8 сарын 26-нд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий
Медведев Өмнөд Осет, Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа
зарлав. Харин Лех Качиньский Орос улсыг шүүмжилж, Гүржийн газар нутгийн
бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэж мэдэгдэл хийгээд Оросын эсрэг
хориг арга хэмжээ авахыг Европын Холбоонд уриалжээ. 2008 оны 11 сарын
сүүлээр Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский Гүржид ирж "өнгөт
хувьсгалийн” ойг тэмдэглэх баярт оролцжээ. 2009 оны 9 сард АНУ-ын
ерөнхийлөгч Барак Обама Польшийн нутагт пуужингийн хөдөлгөөн хянах
радар, дайсны пуужинг сөнөөгчийг устгах төхөөрөмж байрлуулах
төлөвлөгөөнөөсөө татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм. 2010 оны 4 сарын
10-нд Чехийн ерөнхийлөгч Лех Качиньский ОХУ-ын Смоленск мужийг зорин
ТУ-154 онгоцоор нисжээ. Оросын Смоленск мужийн Катынь сууринд 1930-аад оны сүүлээр хэлмэгдэж, амь насаа
алдсан Польшийн офицеруудын шарил байдаг юм. Тэдний дурсгалыг хүндэтгэх
ёслолд оролцох нь энэ удаагийн аялалынх нь зорилго байсан юм. Польшийн
ерөнхийлөгчийн хөлөглөсөн ТУ-154 онгоц Смоленск хотын нисэх буудалд
газардах үедээ сүйрчээ. Онгоц Смоленскийн нисэх онгоцны буудалд ойртон
ирэх үед өтгөн манан будан татсан байжээ. Диспетчер Польшийн
ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг Москва, эсвэл Смоленскаас холгүй
өөр хотын нисэх буудалд газардахыг зөвлөсөн байна. Польшийн
ерөнхийлөгчийн ТУ-154 онгоцны нисэх багийнхан цаг агаарын хүнд нөхцөлд 3
удаа газардах гэж оролдсон байна. Ингээд газардах оролдлого 4 дэхь
удаагаа хийх үед онгоц осолджээ. Онгоцны бүхээгт Польшийн төрийн
тэргүүнээс гадна, түүний гэргий, Польшийн парламентын гишүүд, мөн
Польшийн цэргийн өндөр албан тушаалтнууд сууж явсан юм. Онгоцны бүхээгт
байсан бүх хүмүүс амь үрэгджээ. Польшийн ерөнхийлөгч гэнэтийн ослоор нас
барсаны дараа Польшийн парламентын дарга Бронислав Коморовский түр
хугацаанд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болжээ. Лех Качиньский амь
үрэгдсэны дараа Польшид 7 хоногийн хугацаатай үндэсний хэмжээний
гашуудал зарлажээ. Ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Польшийн ард түмэнд
хандан тусгай мэдэгдэл хийж, эмгэнэл илэрхийлээд, ослын шалтгааныг
тогтоох ажлыг Польшийн мэргэжилтнүүдтэй хамтран хийнэ гэж амласан байна.
Польшийн ерөнхийлөгчийн №001 дугаарын онгоц өмнө
нь ч олон удаа саатаж байжээ. 2008 онд Монголд Польшийн ерөнхийлөгч
айлчилжээ. Монголоос Токио руу нисэх гэтэл ТУ-154 онгоцны жолоодлогийн
хэмнэл нь алдагдсан байна. Иймээс Лех Качиньский чартерийн нислэгээр
Япон руу нисэж байжээ.
Манай рекламнууд
дээр дарж байгаарай. Баярлалаа
|