Пүрэв, 2024-11-28, 9:39 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 8 » Хөргөгч яаж ажилладаг вэ?
1:23 AM
Хөргөгч яаж ажилладаг вэ?
Хөргөгч яаж ажилладаг вэ?

http://www.appliancist.com/upright-freezer-electrolux.jpg

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.




Бидний амьдралыг нэлэнхүйд нь өөрчилсөн шидэт зүйлсийн нэг бол яах аргагүй хөргөгч мөн билээ. Хөргөгчтэй байх үндсэн шаардлага бол хоол хүнсний муудах хугацааг уртасгах юм. Бидний өдөр тутмын хоол хүнсэнд зарим төрлийн нян байдаг бөгөөд эдгээр нян өсөж үржин, тухайн хүнсний чанарыг муудахад хүргэдэг зүйл нь халуун агаар юм. Хүйтрэх тусам эдгээр нянгийн нөлөөлөл багасдаг. Ийм учраас хоол хүнсийг хүйтэнд хадгалах санаа төрж л дээ. Тухайлбал гал тогоонд өрөөний темпаратурт байгаа сүү хоёр гурван цагийн дотор муудаж ээддэг бол илүү сэрүүн, хүйтэн газар, хөргөгчинд байгаа сүү дор хаяж долоо хоног шинээрээ байдаг. Учир нь хөргөгчний доторх хүйтэн агаар сүүн дэх нянгийн үйлчлэлийг багасгадаг байна. Хөргөх нь бидний амьдралд хүнсийг хадгалахад хамгийн өргөн хэрэглэгдэж буй арга юм.

Зун голд эсвэл усан санд орчихоод гарч ирэхдээ даарснаа илүү мэдэрдэг. Учир нь бие дээрх усан дуслууд ууршихаас шалтгаалдаг юм. Агаар усыг ууршуулахдаа тодорхой хэмжээний дулааныг авдаг. Энэ үзэгдлээр хөргөгч хэрхэн ажилладгийг тайлбарлахад хялбар болох авч, хөргөгчинд усны оронд хөргөхөд зориулсан зарим төрлийн хийг ашигладаг. Ингэж хөргөхөд физикийн хоёр хууль үйлчилдэг. 1-т. Тэлсэн хий хөрдөг бөгөөд ингэснээр зарим хий шингэн болдог. 2-т. Өөр дулаантай хоёр биеийг ойртуулах юмуу хамт тавихад халуун нь хөрж, хүйтэн нь халдаг. Үүний дагуу хөргөгч дотроо байгаа хийг эхлээд шингэрүүлж, дараа нь уг шингэнийг хөргөдөг.

Хөргөгч үндсэн таван хэсэгтэй. Шахагч (компрессор), хөргөгчний хойд талд байрлах халууныг өөрчлөгч мушгиа хоолой, нэг үзүүртээ их даралтын нөгөө үзүүртээ бага даралтын орон бүхий тэлэгч цорго, хөргөгчний дотор байх халууныг өөрчлөгч мушгиа хоолой, шингэнийг ууршуулан хөргөгч хий байх бөгөөд эдгээр хэсгүүдийн үндсэн ажиллагаа нь;

Шахагч нь хөргөгч хийг шахах бөгөөд үүний улмаас хийн даралт, халуун нэмэгдэж хөргөгчний гаднах халууныг өөрчлөх хоолойнууд нь хөргүүр шахсанаас үүссэн халууныг гадагшлуулна. Хөрсөн хий шингэрэх бөгөөд тэлэгч цорго руу орох ба их даралтын орноос бага даралтын орон руу хөдөлгөөн бий болсноор тэлж ууршина. Уурших явцад шингэн халууныг хөргөж орчноо хөргөнө. Хөргөгчний доторх халууныг өөрчлөгч хоолойнууд нь хөргүүрийн халууныг хөргөснөөр хөргөгчний дотор тал нь хөрнө. Яг ийм дарааллаар эргэх болно.

Орчин үеийн хөргөгчинд хөргүүрийг олон дахин хэрэглэж болох нэгэн төрлийн цэвэрлэгч эргүүлэгчийг ашигладаг. Аммоны хийг хөргүүр болгон ашигладаг хөргөгч ийм маягаар ажилладаг. Шахагч аммоны хийг шахаснаар хий даралтын улмаас хална. Хөргөгчний ард байх халууныг өөрчлөгч мушгиа хоолой нь халсан аммоны хийн халууныг гадагшлуулна. Өндөр даралтанд халсан аммоны хийн нягт ихсэж шингэн болно. Өндөр даралт шингэрсэн аммоныг тэлэгч цорго руу түлхэх бөгөөд бага даралтын орон руу шилжээд буцалж ууршина. Энэ нь хөргөгчний дотор талыг хөргөнө. Хүйтэн аммоны хийг шахагч сорох бөгөөд дээрх үйлдэл дахин давтагдана.

Цэвэр аммоны хий хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хөргөгчний аливаа цуурсан газрыг дор нь засах шаардлагатай байдаг. Тиймээс ихэнх гэрийн хөргөгчинд цэвэр аммоны хийг ашигладаггүй. Үүний оронд 1930- аад онд бий болсон, аммонтай бараг ижил температурт буцалдаг фреоны хийг ашиглаж байв. Гэвч фреоны хий озоны давхаргад муугаар нөлөөлдөг нь тогтоогдсон тул орчин үеийн хөргөãчинд байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор багатай хөргүүрийг ашиглах болсон.

Хий болон пропанаар ажилладаг хөргөгчнүүд
Аммон, ус болон устөрөгчөөр ажилладаг хөргөгчнүүд маш сонирхолтой. Хөргөгчний дотор талыг хөргөхийн тулд шатаж буй пропанаас бий болсон халууныг хэрэглэдэг байна. Хийн хөргөгч нь аммоныг хөргөх материалаа болгон ашигладаг. Эдгээр хөргөгчнүүд мөн адил 5 хэсгээс бүрддэг.

Ялгаруулагч- Аммоны хий ялгаруулна. Салгагч- Аммоны хийг уснаас салгана. Нягтруулагч- Шингэн аммон бий болгоно. Ууршуулагч- Шингэн аммоныг ууршуулан хөргөгчний дотрыг хөргөнө. Хөргүүр- усандах аммоны хийг хөргөнө.

Эргэлт нь ийн ажилладаг; Шатаж буй пропан юм уу керосин зэрэг хий ялгаруулагчийг халаана. Харин ялгаруулагчийн дотор аммоны тунадас болон ус байх бөгөөд халуун нь тунадасыг буцлах температур хүртэл халаана. Буцалж буй тунадас салгагч руу гоожих бөгөөд тэнд ус аммон хоёрыг салгана. Аммоны хий нь нягтруулагч руу шилжинэ. Уг нягтруулагч нь метал, нарийн сараалжин хоолой, хөргөх далавчнаас бүрдэнэ. Аммоны хийн халууныг гадагшлуулах бөгөөд шингэн аммоныг эргэлтэнд оруулна. Шингэн аммон устөрөгчийн хийтэй нэгдэж ууршсанаар хөргөгчин доторх сэрүүн агаарыг бий болгоно. Аммон болон устөрөгчийн хий эхлээд хөргүүрт дараа нь салгагч руу орох болно. Салгагчид хуримтлагдсан ус аммон болон устөрөгчийн хийтэй урвалд орно. Аммон устай нэгдэж тунадас үүсгэх ба устөрөгчийн хийг ууршуулагч руу шахна. Аммоны тунадас ялгаруулагч руу урсана. Энэ мэтээр эргэлддэг.

Хөргөгчний хөргөх температур хэрхэн тогтмол байдаг вэ?
Ямар ч төрлийн хөргөгчид температур хэр хөргөхийг шалгадаг энгийн хэмжигч байдаг. Энэ нь халууныг хэмжигч нарийн мэдрэмжтэй зүйл юм. Хөргөгчийг хэдэн хэм хүртэл хөргөхийг хүсч байгаагаас шалтгаалан тухайн температурт очих бөгөөд хөргөгчний доторх хүйтэн нь тохируулсан хэмжээнд хүрэнгүүт нягтруулагчийн цахилгааныг таслан түүний ажиллагааг зогсоодог. Гэвч хөргөгч бүтэн бүрхэгдээгүй тул хаалганых нь завсраар, хоолойнуудын орж гарч буй нүхээр, мөн байн байн хаалга нээж хаах үеэр хөргөгчний доторх хэм өөрчлөгдөх тул өнөөх хэмжигч нягтруулагчид цахилгаан өгч түүнийг дахин ажиллуулдаг. Тохируулсан хэмд хүрэнгүүт дахин түүнийг зогсооно. Гэрийнхээ хөргөгчинд чихээ ойртуулан чагнах юм бол мотор нь өөрөө ажиллаж, мөн өөрөө зогсдогийг сонсох болно.

Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 6306 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 3.0/4
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]