Япончуудын үндэсний өвөрмөц ховор хоолны нэг болох фүгү хэмээх энэ
загас их хортойгоос гадна жил бүр Японд фүгү загасанд хордсон тохиолдол
30 орчим болдог ба түүний 60 хувь нь үхэлд хүргэдэг ажээ.
1974 онд хамгийн олон хүн буюу 34 хүн амиа алдсан нь өөрөөр бас
"өргөсөн хэвлий" гэж нэрлэгддэг энэ фүгү загас тетродоксин гэдэг хэмээх
хорыг өөртөө ихээр агуулдгаас гэнэ.
Япончуудын үндэсний өвөрмөц ховор хоолны нэг болох фүгү хэмээх энэ
загас их хортойгоос гадна жил бүр Японд фүгү загасанд хордсон тохиолдол
30 орчим болдог ба түүний 60 хувь нь үхэлд хүргэдэг ажээ.
1974 онд хамгийн олон хүн буюу 34 хүн амиа алдсан нь өөрөөр бас
"өргөсөн хэвлий" гэж нэрлэгддэг энэ фүгү загас тетродоксин гэдэг хэмээх
хорыг өөртөө ихээр агуулдгаас гэнэ.Энэ хор нь Өмнөд Америкийн уугуул иргэд нум сумныхаа зэвэнд түрхдэг
байсан Кураре хэмээх хорноос 25 дахин, цианит бүхий эм бэлдмэлээс 275
дахин их хортой ба энэ загасны гэдэс доторт нүцгэн гараараа хүрэхэд л
үхлийн тун "хүртэж" болох ажээ.
Тэгсэн хэр нь япончууд энэ хорт загасны юунд нь дурлан иддэг байна аа:
Фүгүг голцуу сашими хэлбэрээр бэлдэх ба гол махыг нь нимгэн хэрчээд,
үрсэн манжин улаан гич хольсон буурцгийн сүмсэнд хальт дүрээд
түүхийгээр нь иддэг юм байна.
Нимгэн хэрчсэн фүгүгийн мах царцмагны гадар юм уу аманд оруутаа хайлах өөхөрхүү гэх...
Гэхдээ фүгүд дурлах япончуудын энэ хачирхам, бараг л сүсэг бишрэлээр
гэмээр хүсэл тэмүүллийг гагцхүү амт чанараар нь тайлбарлавал өрөөсгөл
болох биз.
Өөрөөр хэлбэл энд нэр төрийн асуудал ч багагүй үүрэгтэй гэнэ. Учир
нь фүгүгээр хийсэн 4 хүний сашими 750 орчим долларын үнэтэй байдаг ба
ийм ресторанд танилыгаа урьж үдшийг өнгөрүүлнэ гэдэг чинээлэг япон
хүний хувьд ч ихээхэн "гар тэнийлгэсэн" хэрэг юм.
Үүний сацуу албан ёсоор ч гэх юм уу ил хэлж яриад байдаггүй бас нэг
шалтгаан байдаг нь Фүгү загасны хамгийн амттай хэсэг болох түүхий элэг
нь аж. Гэтэл хорны дийлэнх тун дотор эрхтэнд нь байдаг аж.
Цөөн тооны тогооч нар ямар нэг нууц аргаар хорыг нь арилгачихдаг
бөгөөд ийм рестораны жирийн үйлчлүүлэгчдийн нүднээс далд ярьж, тусгай
вип өрөөнд тансаг зүйлд дуртай эрхмүүд үе үе үхлийн аюултай амттан
зооглодог гэнэ.
Элгэн дэх хорыг бүгдийг нь нэгмөсөн арилгах боломжгүй боловч чухам үүнд л хамаг нууц оршиж байгаа гэнэ.м
Юу хэмээвээс тетродоксин нь бага тунгаар бол хар тамхи шиг үйлчилдэг
ба идсэн хүн нэг төрлийн мансууралд орж бодит байдлаас тасардаг байна.
Гэсэн ч ахуйгаас тасарч нирваан дүрд хувилсны өртөг нь дэндүү өндөр байх тохиолдол ч байдаг.
Одоогоос 30 гаран жилийн өмнө Кабүки театрын алдарт жүжигчин VIII Мицүгоро Бандогийн үхэл Япон орныг донсолгож байжээ.
"Үндэстний амьд эрдэнэ" хэмээх алдрыг хүртсэн энэ жүжигчин фүгү
загасанд шимтэн дурлагч байсан агаад 1975 онд ээлжит зоогийнхоо үеэр
тетродоксинд хордон амиа алджээ.
Чухам тэгэхэд л Японы засгийн газар фүгү загасыг агнах, бэлтгэх ажиллагааг зохицуулдаг дүрэм журмыг эрс чангатгасан юм байна.
Тогооч нар тусгай дамжаанд заавал хамрагдаж, бүтэн хоёр жил
туршлагатай багш нарын удирдлаган дор тус мэргэжлийн бүхий л нарийн
ширийнийг сурч судлах болсон ба маш хатуу чанд улсын шалгалт өгдөг ажээ.
Энэ бол 20 минутын дотор хорт загасыг эвдэж, хортой хэсгийг ялган таваг сашими бэлэн болгох явдал билээ.
Туйлын ялихгүй алдаа гаргахад л тухайн тогооч мэргэжлээ солихоос аргагүйд хүрдэг гэнэ.
Фүгү загасыг худалдах, анхан шатны боловсруулалт хийх тусгай
зориулалт бүхий цорын ганц /Японд төдийгүй дэлхийд ганц/ зах бол
Шимоносеки дэх загасны Хаэдомари зах юм.
Энэ захаар тус улсад агнасан бүх фүгү загасны 90 хувь буюу 2500 тн
фүгү загас дамждаг ба Япон ба Солонгос, Хятадын эрэг хавиас барьсан
фүгү загасыг хоёр зуу гаран загас агнуурын хөлөг онгоц өдөр бүр ийш нь
зөөж авчирдаг байна. Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|