"Пинус" гэдэг нь нарсны латин нэр. Энэ нь хад хясаа гэсэн утгыг илэрхийлнэ.
Нарс мод хоосон, үржил шимгүй, уул хад хясаан дээр ургах чадвараараа хүмүүсийн гайхшралыг зүй ёсоор төрүүлдэг байна. Мөн нарс нь их зөөлөн төрлийн модонд хамрагддаг. Уур амьсгал хуурай
үед аль болох бага чийг ууршуулахыг эрмэлздэг ба өөрийн үндсээ тэлж
ургадаг тул тэжээлийн бодисыг хангалттай хэмжээгээр авч чаддаг байна.
Түүний үндэс нь гацуураас 12 дахин урт, жодоогоос 20 дахин урт байдгаар онцлогтой.
Нарсны
цорын ганц айдаг зүйл бол харанхуй. Түүний торго мэт дэлбээлсэн мөчир
нь гэрлийг доош нь нэвтрүүлж байдаг. Тиймээс л нарсан ой гэрэл гэгээ
ихтэй байдаг юм.
"Нарс нас нь ахисан бол хэрэг ч сайн шүү" гэж эрт дээр үед ярьдаг
байсан гэдэг. Нарснаас усан онгоцны гол мод, сибирийн цайзын хана
туурга, тариаланчдын байшин, уурхайн бэхлэлт, цахилгаан дамжуулах мод,
тавилга зэргийг бэлтгэж ирсэн байдаг.
Түүний модноос цаас, хиймэл арьс, торго, давирхайнаас нь шүүс гаргаж авдаг байсан юм.
Харин үүнээс нь төрөл бүрийн лак, будаг, эм тан, канифоль зэргийг
үйлдвэрийн аргаар болвсруулдаг юм. Тийм зүйлгүйгээр саван бидний хувцас
хунарыг угааж чадахгүй, цаасан дээр ч бэх тогтохгүй.
Холтосноос нь арьс шир боловсруулагч бодис мөн ялгаруулан авдаг
байа. Харин үрээс нь иммерсион масло гаргаж түүнийгээ микроскопид
ашигладаг гэнэ.
Шилмүүсээс нь витамин гаргаж авна. Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг нэгэн онцлогтой.
100 төрлийн нарс дотроос их өндөр мод тааралддаг ба тэдгээрийн өндөр 75 метрт хүрдэг, түүний нэг нь Хойд Америкт ургадаг Ламбертын нарс юм.
Мексикт хамгийн давжаа нарс буюу өндгөн мод ургадаг юм.
Харин хамгийн сонин нь Өмнөд Азийн Бунге нарс ба түүний холтос цагаан өнгөтэй байдаг. Хамгийн урт шилмүүстэй нь намгийн нарс ба түүний зүү нь 45 см хүрдэг юм.
Дендрохронологийн орчин үеийн асуудал
Сүүлийн үед дендрохронологийн салбарт эрдэм шинжилгээний судалгаа
хэд хэдэн чиглэлээр, хөгжсөн ба нилээд амжилтанд хүрч чадсан байна.
Үүнээс гарсан үр дүнг байгалийн болон нийгмийн ухааны шинжлэх ухаан ашиглах боломжийг олгож эхлээд байгаа юм.
Дендрохронологи нь модны насны цагирагийг судлах явдал юм тэдгээрт
нь байгалийн юмс үзэгдлийн тухай мэдээлэл хуримтлагдсан байдаг.
Модны цагирагаар нь тохиолдож байсан таагүй явдал болгоныг маш нарийн тогтоож болно.
Орчин үед дендрохронологиор ойчид, биологууд, цаг уур судлаачид,
археологчид, усны хайгуулынхан, одон орон судлалынхан, үндэстэн судлал
тэр ч бүү хэл криминалистикчид ч оролдох болсон байна.
Өнөөдрийн байдалд модны төрлүүдийн биологийн онцлог, тэдний үүсэл,
нас, ургасан газрын нөхцөл, байгалийн хүчин зүйл, нарны туяа, хөрсний
сийрэгжилт, модны эрүүл ахуйн байдал, удамшлын чанар ихээхэн үүрэгтэй
юм.
Тиймээс урьдчилан насыг тогтоохоос өмнө юуны өмнө дендрохронологийн
шаталбарыг харьцангуй байдлаар олж тогтоох ёстой ба зөвхөн тэгсний
дараа л тодорхой он цагийг тогтоож эсвэл ямар үзэгдэлтэй холбоотой
асуудлыг ярих боломжтой болно.
Амьд модны насны цагирагийг тогтоохын тулд заавал хөрөөдөж авах
албагүй байдаг. Ишнээс нь нарийхан модны хэлтэрхийг гаргаж авах тусгай
төхөөрөмжийг бий болгосон юм.
Гадаадад орчин үед хэд хэдэн тусгай лаборатори ажилладаг ба
тэдгээрийн дотор Аризоны хүрээлэнгийн дендрохронологийн лаборатори
эсвэл Мюнхен дэх Ойн ботаникийн хүрээлэн орж байгаа юм.
Аризоны хүрээлэнгийн дендрохронологид олсон амжилтыг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
1950-аад оны дундуур дендрохронологч Эдмунд Шульман агаарын хэм,
чийгшилт зэргийн хэлбэлзлээс хамааран үе хэрхэн нэмэгдэж байгааг
судалсан байдаг.
Ингээд тэрээр өндөр уулын нөхцөлд, эсвэл хатуу байгаль цаг ууртай
газар ургаж байдаг шилмүүст модны өсөлт нь орж буй тунадаснаас ихээхэн
хамааралтай болохыг олж тогтоосон байх юм.
1955 онд Америкийн баруун хэсгийн мужуудад 4 мянган жилийн настай сортой нарсыг Шульман олж илрүүлсэн байна.
Энэ мод нь тэр ч бүү хэл 8000 нас хүрч чадах бүрэн боломжтой юм байна.
Ингэж дендрохронологчдын ажил Эх дэлхий дээрх хамгийн хөгшин модыг тогтооход тусалсан юм. Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа
|