Пүрэв, 2024-11-28, 10:00 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 13
Гийчин 13
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 3 » Яагаад ихэр хүүхэд төрдөг вэ?
6:00 PM
Яагаад ихэр хүүхэд төрдөг вэ?
Яагаад ихэр хүүхэд төрдөг вэ?
Муур зулзагалахдаа хэдэн зулзага төрүүлдэг вэ? Та үүнийг мэдэх үү? Муур бүр өөр бoловч нэг удаа зулзагалахдаа 4-6 хүртэл зулзага төрүүлдэг. Ийм төрөлт хүмүүст илэрдэг нь биднийг гайхшрал, зарим үед сандралд оруулдаг. Хоёр ихэр, гурван ихэр, дөрвөн ихэр, таван ихэр хэрхэн төрдөг вэ? Энэ асуултад хариулъя.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.




Та нарын дунд ихэр найз, ойр дотнын ихрүүд бий юу? Хэрэв байгаа бол тэднийг сайн ажиглаарай. Хүйс, үс болон нүдний өнгө, өндөр нам, өмссөн гутлын хэмжээ, цусны бүлэг, онцгой шинжүүд нь адилхан байна уу?

Зарим ихрүүд хоорондоо усны дусал мэт адилхан байдаг. Харин зарим нь ялгагдахаар байдаг. Мөн хүйс нь өөр өөр байдаг.

Ихрүүд хүмүүсийн сонирхолыг маш их татдаг. Тэд бие биеэ сайтар ойлгож, хол байсан ч хэн нэгийгээ мэдэрч байдаг. Бие биеэ хэцүү байдалд орохыг хүртэл мэдэрдэг гэж ярьдаг. Энэ бүх үл мэдэгдэх зүйлсийг зөв утгаар нь тайлбарлах шинжлэх ухааны салбар хараахан байхгүй байна.

Ихэр хүүхэд эхийн хэвлийд яаж бүрэлддэг вэ? Эхийн биед сар бүр нэг өндгөн эс бий болдог. Өндгөн эс эр бэлгийн эстэй нэгдэж бүлэг болоод хүүхэд бүрэлдэж эхэлнэ. Эр бэлгийн эстэй нэгдсэн өндгөн эс заримдаа үл мэдэгдэх шалтгаанаар 2 хуваагддаг. Энэ үед хуваагдсан өндгөн эсээс нэг нэг хүүхэд бий болдог. Энэ хоёр хүүхэд эхийн хэвлийд хамтдаа өсөн торниж, адилхан хугацаанд төрнө. Ихрүүд эхийн хэвлийд зөвхөн хүйгээр дамжуулан тэжээл авна. Нэг өндгөн эсийн ихрийн удамшлын онцлог болох хөлийн ул, алганы хээ, хүйс, цусны бүлэг бүгд адилхан байдаг. Мөн өвчлөлт, оюуны чадамж, зан ааш нь адил байна. Эд яг л усны дусал мэт адилхан байдаг. Нэг өндгөн эсээс төрсөн ихрүүд ийн дөрөвний нэг хувь нь гадаад байдлаараа ижилхэн байна. Яг адилхан ихрүүдийн зарим нь үсний байдал, мөн дотоод эрхтний байрлал эсрэг байдалтай байдаг. Жишээ нь: нэгийнх нь үс баруун тийшээ налуу байхад, нөгөөгийнх нь зүүн тийш налуу, нэг нь баруун гараараа бичдэг байхад нөгөө нь солгой байх гэх мэт.

Анагаах ухаанд энэ ихрүүдийг яаж бий болсоныг нарийн сайн тогтоож чадаагүй байна. Эхийн хэвлийд жирийн үед нэг өндгөн эс бий болдог байхад заримдаа 2 өндгөн эс бий болдог.
Энэ хоёр өндгөн эс хоёулаа эр бэлгийн эстэй нийлбэл тус тусдаа үр тогтоно. Тэд эхийн хэвлийд 2 тусдаа хүйгээр дамжуулан хооллоно.

Бүр 3,4,5 ихэр ч төрүүлж болно. Тэдний бүрэлдэх явц хоёр ихэр бий болохтой яг адилхан байдаг.

Хоёр өндгөн эсийн ихрүүд олон талаараа өөр өөр байх нь бий.

Монгол улсад 5 ихэр төрүүлсэн тохиолдол гарч байгаагүй. Харин статистик мэдээнээс үзэхэд 4 ихэр 3 жилд нэг удаа, 1 жилд дунджаар 3 ихэр 7 (голдуу хөдөө орон нутагт), 2 ихэр 650-700 төрдөг байна. Гэвч бүгд амьдарч чаддаггүй юм байна.

Эрдэмтэд ихрүүдтэй холбоотой маш олон судалгаа хийсэн. Энэ судалгаанд 35-аас дээш насны эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх боломжтой гэжээ. Учир нь энэ насны эмэгтэйчүүдийн өндгөн эс нэгээс олон байх нь үе үе тохиолддогтой холбоотой гэж үздэг.
Нигерид ихэр хүүхэд төрөх нь хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг. Тэнд амьдардаг эмэгтэйчүүд өндгөн эсэд нөлөөлдөг тусгай даавар агуулсан амтат төмсийг их иддэг гэнэ.

Ихрүүдтэй холбоотой ховор үзэгдэл Сиамын ихрүүдэд ажиглагддаг. Тэд цээжний яс болон биеийн зарим хэсгээрээ хоорондоо наалдсан байх агаад ийм тохиолдолд мэс заслын аргаар салгаж болдог. Гэвч зарим тохиолдолд энэ нь амжилтгүй болох ч бий.

Ихрүүдийг өсөж торниход амьдарч буй орчин, гэр бүлийн харилцаа, хүмүүс тэдэнд хэрхэн нөлөөлдөг талаар судлаачид анхаарч байна.

1934 онд Канадад нэг өндгөн эсийн 5 ихэр төрсөн юм. Тэднийг Dionne-ийн ихрүүд гэдэг. Тэд хамгийн удаан хугацаагаар амьдарч чадсан олон ихрийн анхных гэгддэг. Гэвч тэднийг Канадад маш сонин үйл явдал болгож, шуугиан дэгдээсэн нь алдаа болжээ. Ихрүүдийг эцэг эхээс нь холдуулж тусгай орчинд өсгөн, хүмүүс музей үзэх мэт ирж сонирхдог байв. Энэ үед тэдэнд эцэг эхийн хайр, энэрэл, халамж хэрэгтэйг хэн ч анзаарсангүй. Эцэст нь тэдний эцэг эх ихээхэн хичээл зүтгэл гаргаж хүүхдүүдээ авсан боловч тэд эцэг эхийн хайр халамжийг амсаж чадаагүй юм.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 7747 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 3.0/2
Нийт сэтгэгдэл: 1
1 Саагий  
0
Дажгүй мэдээ байна.

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]