Пүрэв, 2024-11-28, 7:50 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 17
Гийчин 17
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 4-р сар » 25 » Гоолиг сайхан харагдая гэвэл хувцсаа зөв сонго.
2:34 PM
Гоолиг сайхан харагдая гэвэл хувцсаа зөв сонго.
Хүн бүр бие галбирынхаа өө, сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Гэтэл бодит байдал дээр тэс өөр харагддаг юм. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий.

“Бие чөтгөр хувцас бурхан” гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний тулд та өнгө, хийц, жижиг гоёлтой нөхөрлөх хэрэг


Том мөр, өргөн цээжтэй бол
Ийм галбиртай бол бариу өмд, бариу банзал огтхон ч зохихгүй. Бас өргөн ханцуйтай цамц улам өргөн харагдуулах тул өмсөх хэрэггүй.
Харин “реглан” (шувтан) оёдолтой, V хэлбэрийн задгай энгэртэй зөөлөн материалаар хийсэн цамц, даашинз хамгийн зөв сонголт болно. Мөн хүзүүний урт зүүлт, ороолт таны өргөн мөр, цээжийг нууж өгнө.

Хавчиг цээжтэй бол
Энэ тохиолдолд өргөн ханцуйтай, энгийн оёдолтой, хөндлөн хээ, тод өнгийн хээ зураас бүхий цамц тохиромжтой. Харин өргөн моодний өмд, банзал өмсөх хэрэггүй шүү.

Хөх томтой бол
Том хөхтэй бол хар бараан өнгийн, эрэгтэй оёдолтой, гүн, задгай энгэртэй цамц маш сайхан харагдуулна. Яагаад заавал эрэгтэй загварын цамц санал болгоод байна гэвэл том хөхийг жижиг харагдуулахын зэрэгцээ илүү эмэгтэйлэг төрхтэй болгодог. За, бас бариу өмд өмсөөд зүүлт зүүчихвэл бүр ч дур булаам секси харагдах болно шүү.

Жижиг хөхтэй бол
Энгэртээ том жижиг халаас бүхий цамц өмсвөл тун зүгээр. Бас бэлхүүсээрээ бариу дээгүүрээ хөвсгөр цамц таны хөхийг том болгож харагдуулна.
Гэхдээ та хөхний том жижигт нэг их санаа зовохын хэрэггүй.

Урт цээжтэй бол
Хэрэв та урт цээжтэй, энэ нь таны сэтгэлийг эмзэглүүлдэг бол богино хантааз бас цамц өмсөхөд л болно. Богино банзал, намхан өсгийтэй шаахайг өмсөхийн хэрэггүй.

Цээж богино бол
Та санаа зовох хэрэггүй. Урт цамц, богино банзал таныг гайхалтай сайхан харагдуулж чадна. Бас өндөр өсгийтэй шаахай тун дажгүй.

Өргөн бэлхүүстэй
Бэлхүүсний дээгүүр эсвэл доогуур оёдолтой даашинзийг сонго. Урт ноосон цамц бас дажгүй шүү. Танд “хориотой” хувцас бол өргөн бүс, богино хантааз, хуниастай банзал.

Өргөн таазтай бол
Трапец хэлбэрийн дээгүүрээ бариу, доошоо өргөссөн шулуун босоо хээтэй банзал таны таазны өргөнийг багасгаж өгнө. Бас шулуун загварын даашинз, өмд цамц ч муугүй сонголт. Тод өнгийн, том том хээтэй, дөрвөлжин оёдолтой, нимгэн даавуун хувцсыг сонговол зохимжгүй байх болно.

Богино хөлтэй бол
Бэлхүүсээс доошоо аль болох нэг ойролцоо өнгийн хувцас сонгож өмс. Гутлын хоншоор шүргэсэн урт өмд гайхалтай сайхан харагдуулна. Даашинзын хувьд бүсэлхийнээс дээгүүр оёотойг сонгон өмс. Намхан бус дунд зэрэг, өндөр өсгийтэй гутал өмсөөрэй. Алаг эрээн торгон оймс хэзээ ч битгий өмсөөрэй.

Бүдүүн махлаг хөлтэй бол
Өргөн банзлыг өндөр өсгийттэй хослуул. Торгон оймсныхоо өнгийг гуталтайгаа хослуулах хэрэгтэй шүү.

Том, махлаг биетэй бол
Тансаг, нарийн оёдолтой хослол өмсвөл гайхалтай харагдах болно. Хэт бариу, сул нэлмэгэр аль аль нь зохимжгүй. Махлаг тарган хүнд бага зэрэг томдсон хувцас зохидог гэсэн ташаа ойлголт бас бий. Ийм хувцас улам том болгож харагдуулдаг. Тиймээс үнэтэй, сайн чанарын бүс даавуун хувцсыг өнгийг нь зохицуулан өмсөх хэрэгтэй.

Туранхай жижиг таазтай бол
Олон хуниастай банзал, тод хурц өнгийн хээ хуар бүхий өмд цамц тун сайхан зохино.
Намхан, туранхай бол
Үнэтэй, тансаг бүс даавуугаар хийсэн бие барьсан нэг өнгийн даашинз, өмдний хослолыг өндөр өсгийтэй шаахайтай хослуулан өмсөөрэй.

Өндөр туранхай бол
Босоо зураас, хээ хуартай хувцас таныг улам ч өндөр харагдуулдаг. Тиймээс бүсэлхийнээс доош эсвэл дээшхи хувцасны өнгө эрс өөр байх нь зүгээр шүү.

Англал: Загварын ертөнц | Үзсэн: 1265 | Нэмсэн: gabriela | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]