Пүрэв, 2024-11-28, 9:54 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 19
Гийчин 19
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 10 » Эйфелийн цамхаг
7:31 PM
Эйфелийн цамхаг
Эйфелийн цамхаг


Франц улс гэхээр Эйфелийн цамхаг хамгийн түрүүнд бидний санаанд орж ирдэг. Тэгвэл улс орныхоо бэлгэ тэмдэг болж чадсан энэ цамхагийг 1889 онд Парист болсон олон улсын үзэсгэлэн яармагт зориулан бүтээжээ.
Цамхагийн зураг төслийг францийн инженер Александр Эйфель гаргаж, инженер Эмиль Нужье, Морис Кеклен, Стефан Совестр нар хамтран бүтээжээ. Парисийн олон улсын үзэсгэлэнд зориулсан уралдаанд 700 гаруй төсөл ирсэнээс Эйфелийн цамхаг ялагч нь болжээ. Эйфелийн цамхагийг 1887 оны 1 сараас 1889 оны 3 сарын 30 хүртэл барьжээ. Зөвхөн суурийг нь цутгахын тулд нэг жил хагас өнгөрсөн байна. Харин ойролцоогоор 8 сарын дотор цамхагийг угсарсан байна. цамхагийг хийхэд 15 мянган металл хэрэглэжээ. Эйфелийн цамхагийн нийт жин нь 10100 тонн. Цамхагийн өндөр нь 313 метр. 1931 он хүртэл Эйфелийн цамхаг дэлхийн хамгийн өндөр байгууламж байлаа. 1957 онд телевизийн нэвтрүүлэг дамжуулах хэрэгсэл нэмж байрлуулснаар түүний өндөр нь 320 метр болжээ. Эйфелийн цамхагийг бариж байгуулахад зориулан тусгай техник хэрэгсэл хийжээ. Энэ нь хожим өндөр барилга барихад ашиглагдах болсон юм. Эйфелийн цамхаг нь хэд хэдэн тавцантай. Эхний тавцан нь 58 метрийн өндөрт, харин 2 дахь нь 115 метр, дараа нь 196, 276 метр, мөн 300.65 метрийн өндөрт тавцан бий. Цамхагийн орой дээр эргэн тойрноо ажиглахад зориулсан тавцан бий. Эндээс хааш хаашаа 90 км газар шууд харагддаг байна.



Эйфелийн цамхагийн хамгийн дээд тавцан нь 1,7 метрийн диаметртэй. Энд том гэрэлтүүлэг байдаг. Гэрэлтүүлэгийн цацраг нь 70 км-ын алсаас харагддаг: Цамхагийн дээш гарах хэд хэдэн цахилгаан шат, мөн 1792 гишгүүртэй явган шат бий. Эйфелийн цамхаг нь маш тогтвор сайтай. Салхиний хурд нэмэгдэх үед цамхагийн орой 10-12 см хэртэй ганхдаг. Эйфелитйн цамхаг дээр цахилгаан мэдээ дамжуулах холбооны хэрэгсэл, физикчид хүндийн хүчийг судлах төв, радил телевизийн нэвтрүүлэг дамжуулах хэрэгсэл болон ашиглагдаж байлаа. 20-р зууны 80-аад онд Эйфелийн цамхагт их засвар хийж байлаа.



Эйфелийн цамхаг дээр 10 мянган ширхэг дэнлүү асдаг. Томоохон баяр ёслолын үеэр Эйфелийн цамхагийг гэрэлтүүлэгийг шинэчилдэг. Тухайлбал 2008 оны 7 сарын 1-ээс 12 сарын 31-хүртэл Эйфелийн цамхаг дээр Европын холбооны бэлгэ тэмдэг бүхий гэрэлтүүлэг байжээ. Тухайн үед Европын холбоог Франц улс даргалж байсан юм. 2004 оны 12 сарын 12-нд Эйфелийн цамхаг дээр мөн гулгуурын талбай нээгдэж байлаа. Жилд 7 сая хүн Эйфелийн цамхаг дээр гардаг байна.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 2275 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]