Санхүүгийн
хүндрэлтэй байгаа орнуудад дэлхийн банз дэмжлэг үзүүлдэг. Дэлхийн банк
бол өөр хоорондоо уялдаа холбоотой хэд хэдэн байгуулагаас бүрддэг зээл
олгодог газар юм. Дэлхийн ихэнхи орнууд 1944 оны Бреттон-Вудсийн
тунхаглалыг хүлээн зөвшөөрсөний дараа Дэлхийн банк 1945 оны 12 сарын
27-нд байгуулагджээ. 1946 оны 6 сарын 25-нд
Дэлхийн банк үйл ажилагаагаа эхэлжээ. Хамгийн анхны зээлээ 1947 оны 5
сарын 9-нд Франц улсад олгосон байна. Франц улс Дэлхийн 2-р дайны дараа
туйлдсан эдийн засгаа өөд нь татахын тулд 250 сая долларын зээл авчээ.
Хөгжиж байгаа орнуудад ядууралыг бууруулахын тулд урт хугацааны
хөтөлбөр боловсруулж, зээл олгох нь Дэлхийн банкны гол зорилго юм.
Дэлхийн банк зээл олгосон улс орондоо худалдааг либералчлах, өмч
хувьчлал хийх, боловсрол, анагаахын салбарт шинэчлэлт хийх, дэд бүтцийн
салбарт хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг байна. Дэлхийн банк тодорхой
төслийг санхүүжүүлэхэд зээл олгодог бөгөөд, зээл авсан орны засгийн
газар нь баталгаа гаргадаг. Дэлхийн банктай хамтран ажилласнаар зээл
авч байгаа орон маш бага хүүтэй зээл авдаг. Мөн олон улсын байгуулагаас
зээл авах боломж давхар нээгддэг. Дэлхийн банкны бүтцэд нь:
1.Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ)
–хөгжиж байгаа орнуудад хамгийн олон төсөл хэрэгжүүлдэг. Энэ банк Олон
Улсын Валютын сантай нэгэн зэрэг 1944 онд байгуулагдсан юм. ОУСБХБ-ны
тухай тунхаглал 1945 онд хүчин төгөлдөр болсон ч 1946 оноос л ажиллаж
эхэлжээ.
2.Олон улсын хөгжлийн холбоо (ОУХХ) - 1960 онд байгуулагдсан. Дэлхийн хамгийн ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой. Дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ нь 835 доллараас доош үзүүлэлттэй байгаа улс ОУХХ-наас зээл авдаг.
3. Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) 1956 онд байгуулагдсан. Хөгжиж байгаа орнуудад хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
4.Хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (ХОБА)–
1988 онд байгуулагдсан. Хөгжиж байгаа орнуудад гадаадын хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөгжиж
байгаа орнуудад зөвлөгөө өгч, мэдээлэлээр хангадаг.
5. Хөрөнгө оруулалтын маргаан шийдэх олон улсын төв -1995 онд
байгуулагдсан. Гадаадын хөрөнгө оруулагч ба засгийн газрын хооронд
хөрөнгө оруулалттай холбоотой маргаан гарсан тохиолдолд хөндлөнгийн
шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн
банкны үйлчилгээнд дэлхийн янз бүрийн орнууд хамрагдаж, бас давхар
хамтран ажилладаг. Жишээ нь ОУСБХБ-ны үйл ажиллагаанд дэлхийн 184 орон
оролцдог. Харин ОУХХ-ны гишүүнээр 163 орон, ОУСК-ын гишүүн 175 орон
байна. Харин ХОБА-т дэлхийн 158 орон, хөрөнгө
оруулалтын маргааныг шийдэх олон улсын төвтэй 134 орон хамтран
ажилладаг байна. Дэлхийн банк ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр
гаргахдаа гишүүн орнуудын дунд санал асуулга явуулж 85 хувиас дээш
санал авч чадвал "за” гэж хэлдэг байна. Дэлхийн банкны хамгийн томоохон
хувьцаа эзэмшигчид нь АНУ (16.4%), Япон (7.9%), Герман (4.5%), Их
Британи(4.3%), Франц (4.3%) юм. 3 жил тутамд Дэлхийн банк дэлхийн улс
орнуудтай хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлсон баримт бичиг баталдаг
байна.