Дэлхийн 3-р дайн юунаас болж гарах вэ?
Хүйтэн дайн төгсгөл болж, Өрнө-Дорнын хоорондох түгшүүрт байдал
намжсан нь дэлхийн тавцан дээр цоо шинэ нөхцөл байдал бүрдүүлсэн ч урт
хугацаанд далд байсан үндэстний, шашны, эдийн засгийн гэх мэт
мөргөлдөөнүүдийг ил болгосон гэж улс төр судлаачдын нэлээд нь үздэг юм.
Их гүрнүүдийн мөргөлдөөн олширчээ.
Судлаачдын тооцоолсноор
1998 оны байдлаар дэлхий дахинд 38 зэвсэгт мөргөлдөөн болсны ихэнх нь
газар нутгийн болон мөргөлдөөн үндэстэн хоорондын зөрөлдөөнөөс улбаатай
байна.
Мөргөлдөөний тоо олшроод зогсохгүй уг мөргөлдөөнд
татагдан орогчдын хэрэглэж буй зэр зэвсэг сайжирсан нь илүү ноцтой
байдалд хүргэж байна.
1991 онд дэлхийн хөгжиж буй наймхан улс л бие дааж байлдааны онгоц ,
зөвхөн зургаа нь танк , нисдэг тэрэг үйлдвэрлэх боломжтой байсан бол
2000 он гэхэд хөгжиж буй хориод улс дээрхи зэр зэвсгийг төдийгүй
байлдааны пуужин үйлдвэрлэх чадалтай болжээ.
Мөн АНУ-ын технологичдын үзэж байгаагаар Иран , Ирак зэрэг хөгжиж
буй зургаан орон 43 төрлийн шинэ зэвсэг үйлдвэрлэж байгаа аж. Бүс
нутгийн болон орон нутгийн мөргөлдөөний голомт болсон Ойрхи Дорнод ,
Африк , Арабын зэвсэгт бүлэглэлүүд дэлхийн зах зээлээс шинэ төрлийн зэр
зэвсэг ихээхэн авч байна.
Руанда , Сомали , Ливан , Палестин
,Косово , Босни , Индонез , Чечень зэрэг олон газар үндэстэн хоорондын
мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Орчин үеийн мөргөлдөөний үндсэн эх үндэс угсаа , шашин , эдийн засаг , хүн амзүйн зэрэг хүчин зүйлсээр нөхцөлдөж байна.
Хятад гэхэд л хүн амзүйн асуудлаасаа болж ирэх зуунд ихээхэн бэрхшээлтэй учрах бололтой.
Өдгөө нэг тэрбум 300 саяд хүрээд байгаа Хятадын нэг хүнд 0.9 га
газар ногдож байгаа нь эрүүл ахуй болон эдийн засаг , экологийн
шаардлага хангахгүй байгаа юм.
Мөн өнөөдөр хүн амаа хүнс тэжээлийн хувьд бүрэн хангаж чадаж байгаа
ч , ирээдүйн 50 жилд энэ байдал өөрчлөгдөх гэнэ. Улаанбуудайн ашигтай
талбай дутагдаж , хүнсний нөөц хүрэлцэхгүй болно хэмээн таамаглаж байна.
Судлаачдын зарим нь ундны ус хүрэлцэхгүй болох , цэвэр агаар дутагдах ,
газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх экологийн хүчин зүйл нь
ирээдүйд дэлхий дахинд үүсэх мөргөлдөөний эх үүсвэр болж болохыг
үгүйсгэхгүй байна.
Мөн нефтээс өөр хүртээмжтэй ашигтай , хямд эрчим хүчний эх үүсвэр
олохгүй бол хүн төрөлхтөн эрчим хүчний хямралд орж газрууд нь ихээхэн
тогтворгүй , мөргөлдөөнт бүс нутагт байдаг нь бусад улсын хувьд аюул
учруулж болзошгүй ажээ.